Японы мэргэжлийн сүмогийн их аварга, Ёкозуна Хакухо М.Даваажаргал өчигдөр буюу шинийн 7-ны өдөр Токио хотын төвд, цамхгийн дор байрлах “Prince” зочид буудалд хуримаа хийлээ.
Аваргын хуримын ёслолд Японы урлаг, соёлын алдартнууд, улс төрийн зүтгэлтнүүд олноор уригдсанаас гадна Монгол улсаас 70 гаруй зочид уригдан оролцсон байна. Үүний дотор Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нар байсан бөгөөд хуримлагч хосууд ирсэн зочдодоо гарын бэлэг өгсөн байна.
Хосууд хүү, охин хоёртой бөгөөд тэднийг Д.Мөнхжаргал, Д.Юнрэнцоо гэдэг билээ. Хүүгийн Япон нэр Махато бөгөөд “Үнэнээр жигүүрлэгч” гэсэн утгатай бол, охины Япон нэр Амиу ажээ.
Сонирхуулахад, Болгарын бөх озэки Котоошюү шинийн 1-нд мөн япон бүсгүйтэй хуримласан байна. Одоогоос арван жилийн өмнө хоёр улс дамнасан хуримыг Кёкүшюзан Д.Батбаяр монгол сүмочдоос анхлан хийж байсан бол Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо хуримлаж, Их тэнгэрийн ам, Монгол шилтгээнд хөлгүй их найр хийж байлаа.
Э.Ариунзаяа
saihan zaluu daa davgaa chi shuu
xocolmol soelt ger bul yofond negeer nemegdlee bayar xurgei xaalgagyi delxiid xaana ni ch amidarsan yax xun uuruu az jargaltai baiabal neg yxexees 2 uxex bish yxaantai bas xuchtei yumaa mongoliin baxarxal xair buxnii yalna bayar xurgei