Бичлэгийн тоо 91
Та ийм анхааруулга хадсан газар тамхи татаж байсан уу? Харин одоо ийм тэмдэгтэй газар тамхи татах ахул та 50 мянган төгрөгөөр торгуулна. Тамхины хяналтын тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр нийслэлийн өнгө төрхийг төдийгүй тэнд алхаж яваа хамгийн хээнцэр залуусыг ч гутааж чаддаг энд тэндгүй хөглөрөх тамхины хайрцаг, иш, хаа сайгүй хаясан шүлс, нус цэр гээд муухай бүхэн цэгцрэх учиртай. Энэ хууль маш их маргаан шүүмжлэл дагуулсан ч ямар ч гэсэн гудамж талбайд тамхи татагсад цөөрч л байна, нийтийн тээврийн автобусны жолооч нь хүртэл цонхоороо цээжээ гаргачихаад тамхи татаж явдаг байсныг бодвол...
Ингээд тамхигүй өдрүүдийг тоймлоё.
-Гар утас худалдааны Теди гэх мэт төвүүдэд энгийн хувцастай “эргүүл” тамхи татагсдыг “илрүүлж”, торгох сануулга өгч байна.
-Баар цэнгээний газруудад хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд ямар ч гэсэн үйлчлүүлэгчдээ тамхи татахгүй байхыг сануулж байна. Гэхдээ удахгүй Засгийн газрын журам гарч, зохих шаардлага хангасан газруудад тамхи татах тусгай зөвшөөрөл олгоно гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд нийслэлийн захиргаанд эхнээсээ тамхи татуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл өгч эхлээд байна.
-Гудамж талбайд тамхи ширхэглэн зарагсад “алга болжээ”. Гэхдээ зарим нэг ТҮЦ-үүд нууцаар тамхи ширхэглэн зарж байна гэсэн мэдээлэл байна. Харин ширхэгийн тамхиных нь үнэ 100 төгрөгөөр өсчээ.
-Тамхи татаж болохгүй газруудад зохих, анхааруулга, тэмдэглэгээг байршуулж эхлээд байна. Тухайлбал, бүх нийтийн тээврийн хэрэгсэлд хориглох анхааруулга тавьжээ.
-Одоогоор тамхи татаж болохыг зөвшөөрөх тусгай цэг гаргаагүй байна.
Тамхи татаж болохгүй газруудыг дахиад нэг сануулья.
-Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;
-Олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;
-Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;
-Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;
-Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;
-Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин;
-Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;
-Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

Б.БИЛЭГ
news.mn ees
bugd uhamsaraaraa huulia sain heregjuultsgeey manaihaan!