Бичлэгийн тоо 83

medvedev-elbeg.jpg

-Ураны салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Дмитрий Анатолъевич Медведев нар улс хоорондын стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд өчигдөр гарын үсэг зурлаа.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өдрийн амгаланг эрээд, Ерөнхийлөгч
Д.А.Медведев Төрийн айлчлалаар өнөөдөр манай оронд хүрэлцэн ирж, бид албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Бид уулзалт хэлэлцээний явцад Монгол, Оросын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцлоо” хэмээн хэвлэлийн бага хурлыг нээлээ.

Тэрээр хоёр улсын удирдагчдын хоорондын ойр дотно, итгэмжилсэн харилцаа холбоо, өндөр дээд хэмжээнд тогтмол явагдаж байгаа улс төрийн яриа хэлэлцээ нь Монгол, Оросын нийт харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх нэн чухал хүчин зүйл гэдгийг онцлон тэмдэглэв. Тэд Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийн харилцааг улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өрнүүлэн хөгжүүлэх чиглэлүүдээр ярилцав. Айлчлалын дүнгээр гаргаж байгаа Хамтарсан тунхаглалд энэ талаар тодорхой тусгасан байна.

Тэд стратегийн түншлэлийг хөгжүүлэх өнөөгийн зорилттой уялдуулан Монгол, Оросын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны шинэ хөтөлбөрийг боловсруулж байгуулахаар тохиролцлоо. Мөн хоёр улсын худалдаа, хамтын ажиллагааны ихээхэн хэсэг ногддог хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх үүднээс хамгийн тааламжтай эрхзүй, худалдаа-эдийн засгийн болон бусад орчныг бий болгох тодорхой төлөвлөгөө боловсруулахаар тохиролцжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев төрийн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд маргааш Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 70 жилийн ойн баярт оролцох юм. Мөн ОХУ-ын Соёлын өдрүүд болон Орос хэлний төвийн нээлтэд оролцох ажээ. Эдгээр арга хэмжээ нь манай хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Ерөнхийлөгчид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг 2011 онд, Найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээний 20 жилийн ойг 2013 онд өргөн хүрээтэй зохион байгуулах замаар хамтран тэмдэглэхээр тохиролцсоноо мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлж байна” гэлээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев “Миний бие найрсаг зочломтгой Монгол Улсад ирээд байгаадаа баяртай байна. Зочноо чин сэтгэлээсээ хүлээж авдаг монгол заншлаар намайг угтсанд талархаж байна. Энэ айлчлал манай хоёр орны харллцаанд чухал алхам болно гэж найдаж байна. Орос, Монголын ард түмэн олон зуун жилийн нөхөрсөг харилцаатай. Бид бие биенээ хүндэтгэж, хамтран бүтээж, дайсны эсрэг мөр зэрэгцэн тулалдаж байсан түүхтэй. Өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнг би Эрхэм Ерөнхийлөгчийн адил дүгнэж байна. Энэ хэлэлцээр бодитой, ажил хэрэгч боллоо. Бид хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурснаас хамгийн чухал нь Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхащал билээ. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд ажил хэрэг болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
“Эрдэнэт”, “Монросцветмет” гэх мэт сайн хэрэгжиж байгаа уламжлалт төслүүдээс гадна цоо шинэ төслүүд, тухайлбал ураны салбарт хамтран ажиллах чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал. Өнөөдөр энэ бүсэд хийгдэж байгаа худалдаа, манай хоёр орны нийт худалдаа эргэлтийн 70 хувийг эзэлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа мөн хөгжиж байгаа.
Үүний нэг илрэл нь, маргааш бидний очиж үзэх, хоёр талын хамтарсан “Дархан-2″ нэртэй хээрийн сургууль. Халхын голын байлдааны 70 жилийн ой бол дайчин нөхөрлөлийн илэрхийлэл болсон тэмдэглэхгүй байхын аргагүй түүхэн ой. Цаашдаа хоёр орны харилцааны 90 жилийн ой болон найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээний 20 жилийн ой гээд түүхэн дурсгалт тэмдэглэлт ойнууд биднийг хүлээж байна. Би өнөөдөр Эрхэм Ерөнхийлөгч манай оронд айлчлах урилгыг минь хүлээж авсанд талархаж байна” гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчийн тавьсан их өрийн асуудалд Д.А.Медведев “Өрийн тухай асуудал бас чухал юм. 2003 онд ажлын хэсэг байгуулагдаж, тухайн үед их өрийн тодорхой хувийг чөлөөлсөн. Гэвч зарим шийдэгдээгүй асуудал үлдсэн байгаа. Стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Би Эрхэм Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Энэ асуудлыг богино хугацаанд шийдэх даалгаврыг зохих хүмүүст өгсөн байгаа. Ямар улстай хамтрахаа сонгох нь тухайн улсын эрхийн асуудал байдаг. Гэвч бид түүхээ мартаж болохгүй, бас өөрчилж болохгүй. Манай хоёр орны харилцаа мянган жилийн түүхтэй. Амжилттай сайн хөгжиж байгаа уламжлалт төслүүдээс гадна эрчим хүч, ураны салбарт шинэ шинэ төслүүд яригдаж байгаад бид бүхэн баяртай байгаа. Нэг үгээр хэлбэл бидний харилцаа сайн явж байна” хэмээн өгүүллээ.

Дашрамд дурдахад 2011 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой тохиох юм. Энэ хугацаанд Орос улс Монголын хөгжилд чухал хувь нэмрээ оруулж ирснийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглээд “Бидний харилцааны түүх бол ард түмний маань хүч хөдөлмөр, хөлс цусаар гагнагдсан найрамдлын түүх юм. Үүний илрэл болсон олон бүтээн байгуулалт манай улсад бий. Өнөөдрийн бидний зурсан баримт бичгүүд эдийн засгийн салбарт олон боломж нээнэ гэж найдаж байна. Үүнд бид дэд бүтцийн салбар, төмөр замыг тухайлан дурдмаар байна. Ураны болон цэрэг техникийн салбарын хамтын ажиллагааны гэрээнүүд ч бидэнд шинэ шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэж байна” хэмээн өгүүллээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2146119/fca/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг imagefile [Level:30]id: id: Levi`s 2010-01-21 5033
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [4] [Level:7]monh-monk 2010-04-16 2253
81 Хакухо хуримлалаа image [2] [Level:30]id: id: Levi`s 2010-02-23 2103
80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ [Level:30]id: id: Levi`s 2010-01-22 1434
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ image [Level:30]id: id: Levi`s 2010-01-07 1809
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь imagefile [Level:30]id: id: Levi`s 2010-01-01 2903
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ [Level:30]id: id: Levi`s 2009-12-30 2961
76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв image [Level:30]id: id: Levi`s 2009-12-29 1566
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг image [Level:30]id: id: Levi`s 2009-12-28 1424
74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө image [1] [Level:30]id: id: Levi`s 2009-12-21 1867
73 2010 он намуудын их задралын жил болно image [Level:30]id: id: Levi`s 2009-12-18 2309
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА imagefile [3] [Level:30]id: id: Levi`s 2009-12-10 4056
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна image [1] [Level:30]id: id: Levi`s 2009-12-09 2109
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] [Level:30]id: id: Levi`s 2009-12-08 4701
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [2] [Level:30]id: id: Levi`s 2009-12-04 2523
68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо image [Level:30]id: id: Levi`s 2009-12-04 2567
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ imagefile [4] [Level:8]ADVertisement 2009-11-23 3733
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ imagefile [Level:30]id: id: Levi`s 2009-10-27 4601
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ imagefile [4] [Level:30]id: id: Levi`s 2009-10-06 5958
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ image [2] [Level:30]id: id: Levi`s 2009-09-15 6512
63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн image [Level:30]id: id: Levi`s 2009-09-01 5996
» ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй imagefile [Level:30]id: id: Levi`s 2009-08-27 6054
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн image [Level:30]id: id: Levi`s 2009-08-26 5864
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ image [Level:30]id: id: Levi`s 2009-07-22 7526
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ image [Level:30]id: id: Levi`s 2009-07-18 8030
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв image [Level:30]id: id: Levi`s 2009-07-06 7187
57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file [Level:30]id: id: Levi`s 2009-07-01 7243
56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа imagefile [Level:30]id: id: Levi`s 2009-06-29 9072
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа image [1] [Level:30]id: id: Levi`s 2009-06-26 7648
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ imagemoviefile [4] [Level:30]id: id: Levi`s 2009-06-18 9880
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр imagefile [1] [Level:7]Munkh-munkh 2009-06-07 9171
52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо image [Level:6]id: adminadmin 2009-06-01 8570
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО imagemoviefile [2] [Level:30]id: id: Levi`s 2009-05-25 13382
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО imagefile [1] [Level:30]id: id: Levi`s 2009-05-15 10473
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. imagefile [Level:30]id: id: Levi`s 2009-04-13 10359
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо image [8] [Level:6]id: adminadmin 2009-04-06 10290
47 Зээл төлөх график [Level:30]id: id: Levi`s 2009-03-20 10355
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ image [2] [Level:30]id: id: Levi`s 2009-03-17 16291
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] [Level:6]id: adminadmin 2009-02-20 9521
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [3] [Level:6]id: adminadmin 2009-02-19 9655
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] [Level:6]id: adminadmin 2009-01-20 9564
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] [Level:6]id: adminadmin 2009-01-20 9652
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] [Level:6]id: adminadmin 2008-12-31 9407
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? [Level:6]id: adminadmin 2008-12-31 9979
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] [Level:30]id: id: Levi`s 2008-12-19 15206