Бичлэгийн тоо 91


Хүний амьдралын хэв маяг, орчин нөхцлийг багагүй өөрчлөх чухал хуулиуд өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт өчигдрөөс эхэлж, энэ нь цаашдаа амжилттай хэрэгжиж чадвал эрүүл аж төрөх үндэс болсон чанартай хүнсний бүтээгдэхүүнээр бид хангагдах юм. Иймээс Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль үнэ цэнэтэй. Нөгөө талаасаа хувь хүмүүс өөрсдөө хилээр хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж, зарахыг хориглосноор худалдаачдыг зах зээлээс хавчин шахаж байгаа хэрэг гэж зарим худалдаачид үзэж байгаа. 

Хуулинд дурдсан чухал заалтуудыг товч танилцуулахад,
  • хувь хүмүүс хүнсний барааг нийтийн хэрэглээнд зориулан имтортлох,
  • үйл ажиллагаа явуулах эрхтэй аж ахуй нэгжүүд хувиргасан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглох
  • Хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй бүтээгдэхүүнийг хилээр оруулах
  • Импортоор оруулж ирэх бүтээгдэхүүний тайлбар, орц зэрэг мэдээлэл зөвхөн Монгол, Англи, Орос хэл дээр байх
  • Мах, сүү, ундны ус, буудай, гурилыг заавал төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч байж импортлох, экспортлох шаардлагатай юм байна.
Ингээд хуулийг хэрхэн хүлээж авч байгаа тухай иргэд, худалдаачдын байр суурийг сонирхсон юм. Нийслэлчүүдийн ихэнх хувь нь үйлчлүүлдэг Баянзүрх” худалдааны төвийг зорьлоо. Тэнд худалдаа хийдэг хүмүүсийн хувьд томоохон захуудаас бараагаа татдаг бөгөөд хууль тэдэнд өөрчлөлт гарахгүй гэх хариултыг өгч байсан юм. Харин иргэдийн хувьд, хуулийн талаарх мэдээллийг хангалттай аваагүй ч, хуулийг сонсоод сайшаасан байр суурьтай байлаа. 

-Худалдагч Н.Баярсайхан: 

-Хүнсний тухай хууль хэрэгжиж эхлэхийг сонссон. Энэ бол хүмүүс муу хүнс хэрэглэхээс сэргийлсэн бүрэн зохицуулалт болж чадна гэж найдаж байна. Эхнээсээ ийм байдлаар хууль, бодлогыг нь гаргасан юм чинь энд тэнд аливаа муудсан хүнс худалдаалж байгаатай тэмцэж, хариуцлага тооцох нь байна. Миний хувьд бараагаа хувь хүнээс юм уу өөрөө хилээр оруулж ирдэггүй. Том худалдааны төвөөс гарал, үүслийнх нь гэрчилгээ, хүчинтэй хугацаа зэргийг нь харж байж авдаг учраас чанга хууль байна гэж санаа зовохгүй, харин ч дэмжиж байна. 

-Худалдагч Д.Сарантуяа: 

-Миний хувьд жимс оруулж ирж худалддаг. Хүнсний тухай хуулиуд хэрэгжих тухай нэлээд хэдэн сарын өмнө сонсч байсан. Гэхдээ хувь хүмүүс хүнсний бараа оруулж ирэхийг хориглоно гэдгийг бол мэдээгүй. Заавал ингэж хориглож байгааг сайн ойлгохгүй байна. Яагаад гэвэл том сүлжээ дэлгүүрүүд, компаниуд ч гэсэн бидний оруулж ирдэгтэй яг ижлийг л импортоор оруулж ирээд үнэтэй зардаг шүү дээ. Бид бараагаа татахдаа сайн үзэж, харж, муудсан юм байна уу гэдгийг нь шалгаад л авдаг. Гэтэл одоо компаниудыг л дэмжсэн утгатай юм шиг хууль санагдаж байна. Зах зээлд хэдхэн том компани ноёрхох юм гэж үү? Уг нь чанартай хүнсээр хүмүүсийг хангах нь чухал л даа. Энэ зохицуулалтыг арай өөрөөр шийдэж болоогүй юм болов уу даа. 

БЗД-ийн иргэн Д.Болдбаатар: 

-Хүнсний тухай хуулийн тухай сонсоогүй юм байна. Ийм хууль урьд нь хэрэгжиж байсан л гэж бодож байлаа. Гэтэл одооноос ингээд хууль гарч байгааг дэмжиж л байна. Муудсан хүнс авлаа гэж бодоход хаанаас яаж оруулж ирсэн нь баталгаагүй хувь хүнийг олж хариуцлага тооцохын оронд компанитай нь ярих илүү үр дүнтэй санагдлаа. Гол нь хуулийг хэрэгжүүлэх талаас нь сайн анхаарна гэдэгт итгэж байна. 

Хуульд юу юуг тусгасан бэ?

Импортлогчийн хувьд анхаарах зүйлс:  Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортлох бөгөөд хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд худалдаалах зорилгоор импортлохыг хориглож байгаа гэдгийг эхэнд нь сануулъя. 
  • Хүнс импортлогч нь оруулж ирж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хуулийн өмнө бүрэн хариуцаж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг барагдуулах
  • Хүнс импортлогч нь экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх
  • Импортоор оруулж ирэх хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байна. Жишээ нь, үйлдвэрээс гараад нэг жилийн дотор хүчинтэй бүтээгдэхүүний хувьд доод тал нь гуравны хоёр нь хүчинтэй гэхээр найман сарын хүчинтэй хугацаатай байж хилээр нэвтрүүлэх нь байна. Үлдсэн дөрвөн сар нь үйлдвэрлэгч улсдаа түр саатсан байх ч юм уу, тээвэрлэх замд саатсан гэх шалтгаанаар тооцож болох юм.
  • Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, нярай, бага насны хүүхдийн зориулсан  болон гадаадын зээл, тусламжаар авах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох тохиолдолд ачилтын өмнөх хяналт шалгалтыг журмын дагуу хяналтын байгууллага хийх

    Экспортлогчийн хувьд анхаарах зүйлс: 
      • Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд хүнсийг экспортлоно.
      • Стратегийн хүнсийг (малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус) экспортлоход Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.
      • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлогчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ тухайгаа 15 хоногийн дотор хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
      • Хүнс экспортлогч нь өөрт хамаарах хүнсний сүлжээний үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

      Үйлдвэрлэгчийн анхаарах зүйлс: 

      • Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, түүгээр үйлчилгээ үзүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол мөнгөн торгууль ногдуулна
      • Хүнс үйлдвэрлэгч нь өөрийн үйл ажиллагааныхаа талаар харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналтын  байгууллагад журмын дагуу мэдээлж,  өөрчлөлт орсон тохиолдолд 15 хоногийн дотор хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
      • Эрсдэл өндөртэй хүнсний бүтээгдэхүүний (мах, махан бүтээгдэхүүн,  өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, нярай, бага насны хүүхдэд зориулсан хүнс) үйлдвэрлэл эрхлэгч нь  журмын дагуу урьдчилсан хяналт шалгалтад хамрагдаж, дүгнэлт гаргуулна.
      • Хүнс үйлдвэрлэгч нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байна.
      • Хүнс үйлдвэрлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зураасан кодыг хэрэглэж,  сав баглаа боодлын шошгон дээр нэр, хаяг,  хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар,үйлдвэрлэсэн он, сар, өдөр,  хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа,  хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт зэрэг мэдээлллийг тусгана. 
      • Хүнс үйлдвэрлэгч  нь  баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологийг ашиглан  үйлдвэрлэсэн хүнсээ хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  бүртгүүлнэ.
      • Тухайн жилд батлагдсан жагсаалтад ороогүй  пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглох
      • Хүнс үйлдвэрлэгч нь өөрийн үйлдвэрлэсэн  хүнсний бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж тогтоовол  өөрийн  санаачлагаар хүнсний сүлжээнээс шууд буцаан авах, хяналтын байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд эргүүлэн татан авч, хяналтын байгууллагаас тодорхой шийдвэр гарах хүртэл хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авсан он, сар, өдрийг тэмдэглэн тухайн бүтээгдэхүүнээ  тусгаарлан битүүмжилж хадгална.
      • Хуульд заасан заалтуудыг удаа дараалан зөрчсөн  этгээдийн үйл ажиллагааг нь зогсоох буюу зөвшөөрлийг хүчингүй болгох тухай заасан байна. Ийнхүү шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүд холбогдох хууль, дүрмийг илүү сайтар судалж, танилцах шаардлагатай болж байгаа юм.

      Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалагаас хуулийн холбогдолтой зарим зүйлийг тодрууллаа. 


      -Шинэ хуулиар тэгэхээр генийн өөрчлөлттэй гэгдэх бүтээгдэхүүнийг зах зээлд оруулахгүй байх нь ээ? 

      -Тийм ээ. Тухайн хүнсний барааг удаан хадгалах, эсвэл амт чанар, өнгө оруулахын тулд хувиргалт хийсэн найрлагатай бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглож байгаа юм. Энэ нь хүн амын удмын санд ноцтой нөлөөлж болохуйц учраас хуулийн зохицуулалтаар тэмцэхээр болж байна. 

      -Хүнсний барааг импортлох, экспортлох, үйлдвэрлэх гээд шат бүрт нь хориглох заалт гаргалаа. Хуулийг хэрэгжүүлээгүй бол ямар байдлаар хариуцлага тооцох вэ? 

      -Ерөнхийдөө энэ чухал хуулинд нарийн дурдсан байгаа. Жишээ нь, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн импортлосон этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ жишгээр хуулийн заалт болгонд зөрчсөн байдлыг харгалзан үзэж, харилцан адилгүй торгууль ногдуулна. Мөнгөн торгуулийн хувь хэмжээ ерөнхийдөө нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-75 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгө гэдгээр тус бүрт нь заасан байгаа. Мөн хувь хүмүүс хүнсний бүтээгдэхүүн оруулах, аж ахуй нэгжүүд хувиргасан бүтээгдэхүүнийг оруулах гэж завдсан бол бүтээгдэхүүнийг хилийн чанадад буцаан гаргах эрхийг нь олгох, буцааж чадахгүй бол устгалд оруулах арга хэмжээ авна. Тиймээс хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх л хүмүүс салбарын холбогдох хуулиа заавал уншиж, судлах ёстой. 

      -Хувиргасан хүнсний бүтээгдэхүүн болон хадгалах хугацаа нь дуусах дөхсөн эсвэл дууссан бол иргэд хаана мэдэгдэх вэ?

      - Хуулийг иргэд ч сайн мэдэх хэрэгтэй байна. Өөрсдийнхөө хэрэглэх хүнснийг ямар байх ёстой, худалдагч, үйлдвэрлэгчээс ямар шаардлага тавих эрхтэйгээ мэдэж байж, хууль зөрчсөн үйлдлийг зогсоох, эрүүл хүнсээр хангагдана. Тиймээс зөрчил гаргасан бол тухайн барааг худалдаж буй эзэн холбогдогчийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэдээлэн, шалгуулж болно. 

      Ийнхүү хүн амыг эрүүл хүнсээр хангах үндэсний хэмжээний асуудлыг шийдэх хуулийг  иргэд төдийлөн сайн мэдэхгүй байна. Гэтэл Тамхины тухай хуулийг үүнээс илүү мэдэж байна. Хаана тамхи татаж болохгүйг хүн бүр бараг мэдэж байхад таны бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний холбогдолтой хуулинд өөрчлөлт орчихлоо. Тиймээс импортлогч, борлуулагч, үйлдвэрлэгчид хуулиа дагаж, хэрэглэгчийн хувьд баталгаат хүнс хэрэглэхийн тулд бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа найрлага, хаяг шошгийг сайтар нягталж, ямарваа асуудал үүссэн тохиолдолд тухайн худалдааны төвд гомдол гаргах, цаашлаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандах боломжтой гэдгийг сануулъя. 

      У.БОЛОР

      Зовлого зовохоос зориг мөхөхгүй

      Холбоотой бичлэг :
      http://www.mglclub.com/7088506/d55/trackback

      Kazu Mon

      2017.01.22 11:33:25
      *.212.193.194

      Kazu Mon

      2017.01.22 11:33:50
      *.212.193.194

      List of Articles
      Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
      Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 62748
      Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 48764
      89 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3673
      88 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8225
      87 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2489
      » Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2578
      85 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2776
      84 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2439
      83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8316
      82 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10521
      81 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17555
      80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 9830
      79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 7940
      78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9430
      77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12478
      76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8158
      75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8271
      74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 8874
      73 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8476
      72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13262
      71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8595
      70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13013
      69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9557
      68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10321
      67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12258
      66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 13980
      65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16346
      64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16269
      63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15450
      62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15378
      61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16242
      60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18264
      59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20421
      58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18237
      57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17757
      56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22191
      55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18038
      54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21516
      53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20565
      52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19539
      51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30620
      50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21284
      49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20222
      48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20716
      47 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22388
      배너신청
      자생병원

      배너신청