Бичлэгийн тоо 91

Хоёр жил шахам хүлээлгэсэн улс төрийн намуудын сонгуулийн амлалт ирэх оноос бага сагаар хэрэгжихээр төсөвлөгдлөө. үнэндээ манайхны зарим маань өнгөрсөн парламентын сонгуулийн үеэр улс төрийн хоёр намын иргэн бүртээ сая саяар нь амласан мөнгөний үнэрийг сонсуутаа л хөрөнгө хөсөө барьцаалан хүүтэй зээл авч, хөсөр хаягдах шахсан билээ.
Наадмын дараа намар гэгчээр сонгуулийн дараагаар л дансандаа мөнгөтэй болчихно гэж итгэсэн сонгогчдодоо засаг барьж байгаа хүчнүүд эдүгээ л хэдэн төгрөг сарвайх гэж байна. Анх амласан мөнгөнөөсөө эргэж хургаж, арван хувьд нь хүрэхтэй үгүйтэй мөнгийг 2010 онд өгөхөөр болж, хуульчиллаа. Хэлэхэд амархан хийхэд хэцүү гэдгийг улс төрчид юу эс андах билээ. Парламентад сонгогдож, олонх болохын төлөө бие биенээсээ өрсөн нэг сая байсныг 1.5 сая төгрөг болгон өсгөж, “үнэ хаялцсан”.

Мэргэн сонгогчид харин тэднийг төрд эн тэнцүүхэн сонгосон нь аль аль талдаа амлалтаа биелүүлэх боломжийг бүрдүүлж егсөн билээ. Мөнгө амласан хоёр намын аль нэг нь цөөнхийн цөөнх болбол “та нар манай намыг олонх болгосон бол бид амласандаа аль эрт хүрэх байсан юм. Иргэн бүрт сая төгрөг өгөх боломж аль эрт бүрдсэн. Олонх болсон эд л иргэн бүрт хувь хүртээхээсээ татгалзаж байна” хэмээн сонгогчдоос ам асууж, сонгогдсон олонхийг шургасан шигээ “ажиллах” байсан биз. Хэдийгээр МАХН энэ парламентад олонх болсон ч “хоёр уулын цаадахыг харсан” гэхээсээ илүү нэхэл хатуутай сонгогчдын зүгээс ирэх зэмийг хуваалцах гэсэндээ хамтарсан Засгийн газар байгуулж, албан тушаалын бялуунаасаа хуваалцаж байна. үнэндээ дөрвөн жилийн дараах Засгийн газрын алдаа оноог зевхөн МАХН бус АН хуваалцан үүрэхээр хамтран засаг барилцаж байгаа. Хамтарсан Засгийн газрынхан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, урьдчилгаа 100 сая ам.долларыг дансандаа оруулснаар иргэдэд энэ хишгээс хэрхэн хуваарилахаа хэлэлцлээ. Эхний ээлжинд ахмад настнууддаа олгоё, залуу үеийнхэн юу бүтээж байгуулсан гэж энэ хувиас хүртэх гээд байгаа юм, дараа нь ирээдүй болсон хүүхдүүддээ олгоё, гэхдээ бүгдийг нь бус 500 мянгыг олгоё гэх мэтээр янз бүрийн л хувилбар гаргаж, өөрсдөө ч хэлснээсээ ухарч, ялгаварлаж, гар татганаж үзлээ. Мэдээжтөрийн дансанд орж ирсэн мөнгийг талын нэг цацаад туучих хайран л байлгүй яахав. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэгчээр хэдэн талаас нь хэлэлцэж, Засгийн газрын төслийг харж байж нэгэнт амласныхаа дагуу иргэн бүртээ 120 мянган төгрөг олгохоор боллоо. Ингэхдээ энэ мөнгийг бүгдийг нь нэг мөр олгочихгүй. Улирал улирлаар хуваан олгохоор тогтжээ. Иргэдийн хувьд чамлахаар чанга атгах л үлдэж байна. Шинэ оны дараагаар монголчууд бид төр ёсны уламжлалт Сар шинийн баяраа угтдаг. Төр, засаг ч үүнийг бодолцож, Сар шинийн өмнө гэхэд иргэдэдээ эхний улирлын мөнгийг олгож дуусгана гэж байсан.

Мөнгөний гачаалтай байнга л тулгардаг манайхны ихэнхэд улирлын 30 мянга гэдэг чамлалтай л санагдаж байгаа. Цагаан cap хаяанд ирсэн энэ үед иргэн бүрт 120 мянган төгрөгийг бүгдийг нь өгсөн бол дөрвөн ам бүлтәй өрхийн Цагаан сарын төсөв боломжийн бүрдчих тооцоо гарчээ. Гэтэл энэ өрх 120 мянган төгрөгийг урдаа барих уу, хойноо барих уу гэдэг асуудал тулгараад байгаа юм. Энэ өрхийг Монголын дундаж амьдралтай, цалинтай айл гээд тооцчихъё. Тэгвэл тэтгэврийн хоёр хөгшинд эх орны хишгээс хүртээд Цагаан cap хийх нь бүр ч асуудалтай. Учир нь хоёр хөгшин тэтгэврийн зээл авчихсан. 65-аас дээш настай эрэгтэй, 55-аас дээш настай эмэгтэйчүүдэд 500 мянган төгрөг олгохоор яригдаж байх үед энэ хоёр хөгшин ямар ч байсан Цагаан сараа хийх мөнгөтэй болчих юм байна гээд тэтгэврээ хэдэн сараар нь урьдчилаад авчихжээ. Хүний хөгжлийн сангийн тухай хуулиар хишиг хүртээх хувилбар өөрчлөгдөн батлагдсан нь тэтгэврээ барьцаалчихсан хоёрын даралтыг ихэсгэсэн байна. Харин хүүхдүүд нь “Цагаан сарын бэлэг сэлт, ууц, бууз зэрэгт санаа зоволтгүй, бид бүгдийг нь бэлдээд өгчихнө” гэснээр сэтгэл санаа нь тайвширч, юутай ч улиралд олгох мөнгөөр нь буузны махаа бэлтгэчихье хэмээн тооцоолсон сурагтай. Ач зээ нар нь ч өөрсдийн мөнгөнөөсөө эмээ өвөөдөө хандивлана гэсэн нь хөгшчүүлийг бүр ч баярлуулж, бяцхан тэднийгээ өхөөрдөхөд хүрчээ. үнэндээ Сар шинийн баяр дөхөхөөр юу юугүй идээ будаагаа бэлтгэдэг хүмүүс бол манай ахмадууд. Тиймээс ч тэдний сэтгэл Cap шинийн баярын бэлтгэлдээ хэдийнэ орчихсон нь энэ биз.

Ер нь Эх орны хишгийн эхний ээлжийг хүртэхдээ иргэд тиим ч яарахгүй байна. Өнөөдөр 30 мянган төгрөгөөр юу авах билээ гэх нэгэн ч бий. Өрхөөрөө нийлээд ч энэ мөнгөөр дорвитой зүйл хийж, авч чадахгүй гэлцэж байсан. Заримхэсэг нь “Оргүйгээс охинтой нь дээр”. Улиралдаа цалинтай боллоо” гэх нь ч байна. Ямартай ч улстөрчид амлалтдаа хүрэхээр Эх орны хишгээс хүртээж эхэллээ. Мөнгөө хэрхэн зохицуулахаа иргэд өөрсдөө мэдэж дээ.

Н.Энхлэн

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2593950/758/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63299
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49288
89 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3899
88 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8703
87 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2692
86 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2777
85 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2980
84 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2628
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8511
82 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10705
81 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17741
80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10017
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8116
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9596
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12643
» Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8326
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8441
74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9029
73 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8636
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13588
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8751
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13181
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9720
68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10485
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12416
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14141
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16513
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16429
63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15613
62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15539
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16398
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18425
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20598
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18396
57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17920
56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22377
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18201
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20745
52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30791
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21467
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20895
47 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22571
배너신청
자생병원

배너신청