Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно
Уншсан 9720 vote 1 2009.12.04 16:28:00Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд “Зогс шугам” арга хэмжээ явуулсны дүнд явган зорчигчийн гарцан таглан зогсдог явдал бараг үгүй болоод байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
Өдгөө Замын цагдаагийн газрынхан явган зорчигчидтой тулж ажилахаар болж байгаа аж. Явган зорчигчид гарцгүй газраар зам хөндлөн гарснаас осол хэрэгт өртөж, бие махбодиороо хохирох явдал гарсаар байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигч гарцаар гарахаар, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйл /Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих/-ийн дөрөв дэх хэсэгт “Явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигч этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол 100-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг. Явган зорчигчид гарцын шугамтай хэсэг байсаар байтал хайс хашлага даван дүрэм зөрчдөг тул энэ хуулийн дагуу хариуцлага тооцож хуулийг хэрэгжүүлэхээр болоод байна.
Цаашдаа Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт орохоор дүрэм зөрчсөн явган зорчигчийг цагдаагийн алба хаагчид 30000-50000 төгрөгөөр торгох аж.
Б.Тэлмэн
ene malnuud ymar huuli gargaad bainaa 30 aas 50 myngaar torgoh leer jiriin negen irgenii hagas sariin tsaling avaad yvchihdag yum bishuu undur hugjiltei korea ulsad tsalin undur baij 30 aas 50 havitsaa torgoh huulitai baidag sanagdah yum manai tsalingiin tuvshin ymar bilee ene huuli garagdag erguu mal joohon haritsuulj uzej baij garagdag baigaa daa hen 30 myngaar tuluh yu ydaj huulia heregjuulj chadahgui manaihan tomchuul ni bol huts geed l unguruh bailgui tegheer muu ydarsan bid nart nuguu guuli ni huuli bolj uilchilj b.a erguu malnuud eniig unshdag bol saihansan
ard tumnee shulahaa l bodoj bhiim daa ene huuliig batlaad ooriigoo neeh ih tom ym hiisen gej bodoj bga bh da neeh goy urgun zamtai ch ym shig gartsaar gar ch geh shig hudalch hund gants haraigaad buuhad l nogoo tald n gariishde joohon zamaa orgon bolgood hotoo hugjuulehee bodohgui ard tumnee shulahaa l bodhiin hen 30n myngiig uguhiin teneguudee duursen maluud ve
t1-t malnuud aa harin huuli sahiulj baigaa tsagdaagaa 30-50 togrogoor torgo malnuud aaaa