Бичлэгийн тоо 91
Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа
 Ардын жүжигчин, Монголын кино урлагийн нэрт жүжигчин,  эсрэг дүрийн их мастер Б.Дамчаа агсныг өнөө өглөө Соёлын төв өргөөнөөс сүүлчийн замд нь үдлээ. Кино урлагт мөнхөрч үлдсэн дүрүүд шигээ эрхэмсэг, дайчин, хурц шийдэмгий, гялалзаж байсан түүнийг сүүлчийн замд нь үдэх гэсэн түмэн олон өглөөний нартай уралдан Соёлын төв өргөөнөө хүрэлцэн ирсэн байлаа. Намуухан эгшиглэх хөгжмийн эгшигт бүүвэйлэгдэн мөнхөд нойрсон буй түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслолын ажиллагаа  07.40-д эхэлж, 9.00 цаг хүртэл үргэлжилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр нар  хүндэтгэл үзүүлж, эхнэр хүүхэд, ах дүү төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийллээ. Энэ цувааг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ  тэргүүтэй ардчилагчид, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд,  Тамгын газрын ажилтнууд, Монгол кино нэгтгэлийнхэн, Драмын улсын эрдмийн театрын хамт олон, Хүүхэлдэйн театрынхан болон  Дамчаа агсантай их урлагийн тайзнаа хамтран ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөд нь, “Хурд” хамтлаг, хошин урлагийнхан, шүтэн бишрэгчид залган авсан.  Их урлагийн тайзнаа түмэн олонд танигдсан шигээ  Соёлын төв өргөөний хоймороос өөрийнхөө дуу хоолойгоор дууны урлагт мөнхлөн үлдээсэн “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киноны дуугаараа үдүүлэн  тэнгэрийн орноо морилон одож буй Ардын жүжигчнийг  үүрд нойрсуулахаар 9,40 цагт Улаанбаатар буян компани руу авч явав.  

 Б.Дамчаа агсантай  мөр зэрэгцэн ажиллаж байсан урлаг, соёлын  зарим хүмүүстэй уулзаж,  хамтдаа дурслаа.


 Гавъяат жүжигчин Д.Сосорбарам: Түүн шиг сөрөг дүрд хувилж чадах эрхэм дахин төрөхгүй

 -Намайг кино урлагт хөл тавих гэж мунгинаж ядаж явахад Дамчаа агсан хэдийнэ нэрд гарчихсан, Монголын кино урлагийн тайзнаа олон сайхан дүр бүтээчихсэн тийм нэг хүрч үл болох од адил гялалзсан од байлаа шүү дээ. Тэрээр сайн жүжигчин төдийгүй сайн найруулагч байсныг хойч үеийнхэн мартах учиргүй. Түүн шиг сөрөг дүрд хувилж чадах эрхэм дахин төртлөө удна. Дүрийг эзэгнэж, дүрд хувилахын гайхамшгийг энэ хүнээс л харж авдаг байлаа. Хөндлөнгөөс харахад их зантай ихэмсэг хэрнээ тулаад наалдаад авахын цагт эцгийн бууринаас хандаж, өөрөө биечлэн үзүүлж, санаанд нь нийцвэл дал мөр алгадан урмын үг хайрладаг багш байсан юм аа. Саяхан бид сүүлчийн удаа уулзалдаж, Монголын кино урлагийг өөрчилж, чанартай болгох талаар санал бодлоо солилцож байв. Түүний эл санаа, зүтгэлийг нь Монгол кино нэгтгэлийн хамт олон, урлагийн зөвлөлийнхөн нь хийж гүйцэтгэн санаж бодож, сэдэж явсан зүйлийг нь гүйцэлдүүлэх биз ээ. Ум мааны бад ми хум.

Ц.Батсүх: Алтан үеийн жүжигчдийн нэг нь энэ хүн байлаа

-Монголын кино урлаг хөгжиж бэхжихэд энэ хүний гүйцэтгэсэн үүрэг их гэдэгтэй хэн ч маргах учиргүй. Алтан үеийн гэгдэх цөөхөн хэдэн жүжигчний нэг нь энэ хүн байлаа. Эсрэг дүрийн нэрт мастер шүү дээ.   Эсрэг дүр гэгч кинонд ямар их үүрэгтэй байдаг,  киног илүү хурцалж, үзэгчдийг байлдан дагуулдаг болохыг тэрбээр үйл хөдлөл, зан араншингаараа гайхамшигтай харуулж чаддаг байсныг бид үеийн үед санасаар байх болно. Мандухай сэцэн хатан киноны Исмайл  тайж бол дэлхийд мөрөө үлдээх эсрэг дүр билээ. Үүгээрээ тэрбээр  хэр чадалтай жүжигчин бэ  гэдгээ жинхэнэ утгаар нь  харуулж чадсан. Молом занги байна. Энэ бүхэн Монголын ард түмний сэтгэл зүрхэнд орон зайгаа эзэгнэн мөнхөд дурсагдах учиртай.

 н.Ганбаяр: Өвгөн буурал ахаа бид мартахгүй

/”Хурд” хамтлагийн дуучин/  

- Б.Дамчаа ахын хоолойн өнгө, чадал үнэхээр гайхамшигтай шүү. Тэрбээр дэлгэцний урлагт  мөнхлөн үлдээсэн олон сайхан дүр шигээ дууны урлагт өөрийн зам мөрийг тодоос тод үлдээсэн хүн. “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”, “Эх орон”, ”Цэнгэлтэй үдэш” дууг нь түүн шиг дуулах хүн ховор. Хамтран ажиллахад “Ах нь чадах болов уу, залуус та нар л дэмжээд өгвөл” хэмээн нэрэлхэх мөртөө ямар ч дуучнаас илүү өнгө гарган, биднээр дэмжүүлэх бус харин биднийг аваад явах шахдаг өвгөн буурал ахаа бид мартахгүй.

 Ч.Чулуун

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1876035/a17/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63299
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49288
89 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3899
88 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8703
87 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2692
86 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2777
85 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2980
84 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2628
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8511
82 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10705
81 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17741
80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10017
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8116
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9596
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12643
76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8326
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8441
74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9029
73 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8636
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13588
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8751
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13181
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9720
68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10485
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12416
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14141
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16513
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16429
63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15613
62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15539
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16398
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18425
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20598
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18396
57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17920
» Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22377
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18201
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20745
52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30791
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21467
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20895
47 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22571
배너신청
자생병원

배너신청