Бичлэгийн тоо 3,329

Залуухан, царайлаг, бас чадварлаг жүжигчдийн тоонд зүй ёсоор орох болсон жүжигчин бол О.Дөлгөөн. Оюутан ахуй цагаасаа олны танил болж, сүүлд нь "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин хэмээх харьяалалтай болсон О.Дөлгөөн хөөрхөн хүүхэдтэй болоод багагүй хугацааг өнгөрөөжээ.
Харин амаржаад гурван сар гаруй болж буй О.Дөлгөөн өөрийн хөл хүнд үеийн болоод гуравхан сарын дотор хэрхэн гоолиг болсон зургаа фэйсбүүк хуудсандаа оруулсан байна.
Тэрбээр зургаа оруулахдаа “Яг төрөхийн өмнө ба гурван сарын дараа... Одоо илүү хичээнэ ээ. Хөөрхөн ээж болохын төлөө урагшаа Дөлгөөн өө” гэсэн тайлбарыг зүүжээ. Хөөрхөн эгдүүтэй бас чадварлаг жүжигчиндээ амжилт хүсье.