Бичлэгийн тоо 3,329
“Малайзын онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоц сөнөөсөн” гэв

Өнгөрсөн 3-р сарын 8-нд Малайзын агаарын тээврийн "Boeing 777-200" онгоц Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураггүй алга болоод хоёр сарын нүүр үзэж байна.  

 

Сураггүй болсон онгоцны бодит түүхийг харуулсан “The Vanishing Act” уран сайхны киноны трейлер цацагдсан бөгөөд уг киног Малайз болон Филиппиний уран бүтээлчид хамтран бүтээсэн тухай бид мэдээллэсэн.

 

Тэгвэл Малайзийн “MH370” онгоцыг ямар шалтгааны улмаас өнөөг хүртэл олдохгүй байгаа талаар бичсэн ном өчигдрөөс эхэлж худалдаанд гарсан байна. “МН370-ийн тайлагдашгүй нууц”хэмээх  номыг бичсэн зохиолч Найжель Коурсорна “Онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоцууд сөнөөсөн” хэмээн номынхээ нээлтийн үеэр хэлжээ.

Тэрээр “Онгоцыг алга болох үед Өмнөд-Хятадын тэнгист АНУ, Тайландын хамтарсан цэргийн сургууль болж байсан. Тэгэхээр сөнөөгч онгоцуудын аль нэгээс нь харвасан пуужин зорчигч тээврийн онгоцыг сөнөөсөн байж болзошгүй. Мэдээж хэрэг дүүрэн зорчигчтой онгоцыг харь гаригийнхан л авч яваагүй бол өөр сонголт байхгүй. Миний номноос энэ бүхний талаар мэдэж болно” гэжээ.

 

Харин Малайзийн цагдаагийхан номонд бичигдсэн шиг сөнөөгч онгоцууд “МН370” онгоцыг дэлбэлсэн гэх баримт байхгүй учир, хэргийг мөрдөн шалгах ажлыг өөр чигт эргүүлж төөрөлдүүлэх гэсэн оролдлого хэмээн зохиолчийг буруутгасан байна.

М.Лхагвабаяр

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8111725/c57/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1989 Стрессээр хэрхэн ангижрах вэ? 2014-05-22 3527
1988 О.Дөлгөөн гуравхан сарын дотор гоолиг биеэ олж авчээ 2014-05-22 4153
1987 Эрүүл мэндэд тань тустай хамгийн чухал таван зөвлөгөө 2014-05-20 3964
» “Малайзын онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоц сөнөөсөн” гэв 2014-05-20 3876
1985 Ганц бие эрчүүд эрт хөгширч, богино насалдаг 2014-05-13 4166
1984 Хамрын харшил (Allergic rhinitis) 2014-05-13 4798
1983 Цэцэрлэгийн багш гурван настай хүүгийн төмсгийг асаагуураар түлж тамлажээ 2014-05-13 4523
1982 Австрийн “сахалт бүсгүй” “Eurovision” дууны тэмцээний ялагч болжээ 2014-05-12 4466
1981 Орон сууцны зээл 7 хувийн хүүтэй болов 2014-05-12 4365
1980 Хятадын өмнө зүгийн үерт сая гаруй хүн өртжээ 2014-05-12 3724
1979 Мэдэхэд илүүдэхгүй шүү, бүсгүйчүүдээ 2014-05-11 4118
1978 Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл 594 хүн байр авах эрхээ баталгаажууллаа 2014-05-11 4404
1977 Хараа сайжруулдаг компьютерын программ зохиожээ 2014-05-11 3853
1976 Дөрвөн настай хүү хотын захирагч болжээ 2014-05-10 4003
1975 Дэлхийн нэгэн гайхамшиг Фижи арлыг та мэдэх үү? 2014-05-10 4281
1974 Хоолны шингэцийг сайжруулах 6 алхам 2014-05-07 4344
1973 Зургаан жилд 212 хүүхэд хүчирхийлсэн депутат байна 2014-05-07 4463
1972 “Sewol” хөлөг онгоцны ослын шалтгааныг тогтоолоо 2014-05-07 4709
1971 Жирэмсэн болон хөхүүл ээжүүд хөдөлмөрийн хуулинд дараах эрхийг эдлэнэ 2014-05-06 4428
1970 “Sewol” хөлгийн аврах ажиллагаа явуулж байсан шумбагч амиа алджээ 2014-05-06 4746
배너신청
자생병원

배너신청