Цэцэрлэгийн багш гурван настай хүүгийн төмсгийг асаагуураар түлж тамлажээ
Уншсан 4523 vote 0 2014.05.13 20:48:46
Хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд цөөнгүй өртөж, харгис эцгийн гарт зовсон тухай мэдээлэл гарсаар байгаа билээ.
Тэгвэл тэд цэцэрлэг дээрээ ч хүчирхийлэлд өртдөг болох нь батлагдсаар байна. 190 дүгээр цэцэрлэгийн багш 2 настай хүүхдийг зодож, тамласан хэргээр шүүхэд дуудагдаад байгаа бол Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн багш Я.Нямцэцэг мөн л хүүхэд тарчлаажээ.
Тодруулбал Я.Нямцэцэг гурван настай хүүхдийг зодож, асаагуураар түлэн тарчлаасан гэнэ. Мөн энэ оны 2-р сарын 14-нд гурван настай хүү А.Б-г өмдөндөө шээлээ хэмээн баруун өгзөгөн дээр нь хоёр алгадаж баруун төмсөгний дээд хэсгийг асаагуураар түлжээ.
Хүү гэртээ ирээд аавдаа “Миний боожгойг багш түлсэн” хэмээн ярьснаар энэ хэрэг илэрч эхэлсэн байна. Улмаар шалгаж үзэхэд хүүгийн баруун цавь,төмсөгний дээд хэсэгт нь түлэгдээд цэврүү үсэрсэн, баруун гуяа нь улаан эрээн болсон байжээ.
Ингээд хүүгийн аав, ээж багштай нь уулзахад "Би тэгээгүй" хэмээн тас гүрийсэн байна. Иймээс цагдаагийн байгууллагад хандах, Я.Нямцэцэг багш хүүг өмдөндөө шээлээ хэмээн алгадсанаа хүлээсэн ч асаагуураар түлээгүй гэжээ. Харин дараа дараагийн байцаалтанд “хүж асаасан асаагуураа унтраалгүй хүүгийн дотуур өмдийг тайлах гэж байгаад түлсэн” гэж мэлзсэн байна.
Үүгээрээ тэр санаатайгаар түлээгүй гэж өөрийгөө өмгөөлөхийг оролдсон нь илэрхий. Энэ хэргийн улмаас шүүхээс Я.Нямцэцэг багшид 3 сар 10 хоногийн баривчлах ял оноосон байна.
Ийнхүү удаа дараа гарсаар байгаа биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан, насанд хүрээгүй хүүхдийг зодож дарамтлах, хэрцгийгээр тарчлаах хэргүүд ар араасаа гарсаар байгаа нь үүнийг таслан зогсоох, хүүхдийг хүчирхийлэлгүй орчинд өсгөж, хүмүүжүүлэхэд анхаарах цаг болсныг харуулж байна.
Нөхцөл байдал иймд хүрч, багш нарын нэрийг баастсан зарим нэг тамлагчийн гарт хүүхэд хохирсоор байхад салбарын яам болон, хүүхдийн байгууллагынхан ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь хүүхэд хамгааллын асуудлыг хэтэрхий орхигдуулж байгаагийн илрэл биш гэж үү.
www.mnews.mn