Бичлэгийн тоо 3,329

Орон сууцны зээл 7 хувийн хүүтэй болов


Засгийн газар бямба гаригийн ээлжит хуралдаанаараа нэгэн чухал шийдвэр гаргасан нь “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын нэмэлт байлаа. Энэ нэмэлтээр орон нутагт барьж байгуулсанинженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууцыг хөтөлбөрт хамруулж улмаар ипотекийн зээлийн хүүг жилийн 7 хувь байхаар шийдвэрлэлээ.

Шинэчлэлийн Засгийн газрын суудал байсгээд л дэнжигнэж буй энэ цаг үед олон нийтийн, тэр дундаа хөдөөний иргэдийг татаж чадах нүдээ оносон шийдвэр. Орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцжуулалтыг дэмжиж иргэдийн тав тухтай амьдрах орчныг дээшлүүлэх нь цаашлаадУлаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг сааруулах чухал ач холбогдолтой юм.

Үүнийг зарим иргэд мөнгөний ханш унаж цаас болж буй энэ үед 7, 8 хувийн хооронд бараг ялгаагүй гэх боловч өөр бусад нэгний хувьд томоохон зөрүүтэй гэх аж.

Засгийн газрын энэ шийдвэр ямартай ч санаа нь яахын аргагүй зөв юм. Гэсэн ч хөдөө орон нутагт, сумдад орон сууц барьж байгуулахад инженерийн дэд бүтцийн шийдэл чухал хэрэгтэй. Цахилгаанаа чүү ай шийддэг, уурын зуухнаас цаашлаад дулааны эх үүсвэргүй дэд бүтэц муутай сумдад энэ бол үлгэр юм. Тиймээс дагалдах асуудлуудыг сайн шийдэж чадвал энэ нэмэлт журам орон нутгийн ард иргэдэд өгөөжөө өгөх юм. Эх орны хөгжил сумаас эхэлнэ гэсэн нөгөөх улигт үгнээсээ салж Х.Баттулга сайдын эхлэн хэрэгжүүлж буй "сумдыг хөгжүүлэх" төсөл гэх мэт ажлыг дэмжих нь чухал юм.

Ийм учраас Засгийн газрын энэ шийдвэр нэг л агаар дээр гаргасан шийдвэр мэт. Нэг ёсондоо саваа бэлдээгүй байж саалиа бэлдэх гээд байгаагийн бас нэгэн үлгэр болов уу.

Нийслэлд бол 8 хувийн зээл үр өгөөжөө өгч байгаа.

Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталж, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш 11 сар өнгөрч байна.

2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 847.2 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс банкууд 18212 зээлдэгчийн нийт 520.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлжээ. Мөн орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.0 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18693 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийт 36905 иргэн жилийн 8 (+/-1)% хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцны нөхцөлөө сайжруулжээ.

Энэ бол бодит бүтээн байгуулалт, бүтээн байгуулалтыг дэмжсэн төр засгийн бодит хөрөнгө оруулалт бөгөөд иргэдээ дэмжсэн томоохон алхам юм. Гэвч сүүлийн үед банкууд өөрийн үзэмжээрээ ипотекийн журамд нэмэлт оруулж зээл хүсэгчдийг унагах бодлого явуулж байгаа нь нууц биш юм.

Ийм шударга бус байдал ч гэсэн орон нутагт зориулагдсан 7 хувийн зээлд бүү үйлчлээсэй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8097838/255/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1989 Стрессээр хэрхэн ангижрах вэ? 2014-05-22 3527
1988 О.Дөлгөөн гуравхан сарын дотор гоолиг биеэ олж авчээ 2014-05-22 4153
1987 Эрүүл мэндэд тань тустай хамгийн чухал таван зөвлөгөө 2014-05-20 3964
1986 “Малайзын онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоц сөнөөсөн” гэв 2014-05-20 3876
1985 Ганц бие эрчүүд эрт хөгширч, богино насалдаг 2014-05-13 4166
1984 Хамрын харшил (Allergic rhinitis) 2014-05-13 4798
1983 Цэцэрлэгийн багш гурван настай хүүгийн төмсгийг асаагуураар түлж тамлажээ 2014-05-13 4523
1982 Австрийн “сахалт бүсгүй” “Eurovision” дууны тэмцээний ялагч болжээ 2014-05-12 4466
» Орон сууцны зээл 7 хувийн хүүтэй болов 2014-05-12 4365
1980 Хятадын өмнө зүгийн үерт сая гаруй хүн өртжээ 2014-05-12 3724
1979 Мэдэхэд илүүдэхгүй шүү, бүсгүйчүүдээ 2014-05-11 4118
1978 Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл 594 хүн байр авах эрхээ баталгаажууллаа 2014-05-11 4404
1977 Хараа сайжруулдаг компьютерын программ зохиожээ 2014-05-11 3853
1976 Дөрвөн настай хүү хотын захирагч болжээ 2014-05-10 4003
1975 Дэлхийн нэгэн гайхамшиг Фижи арлыг та мэдэх үү? 2014-05-10 4281
1974 Хоолны шингэцийг сайжруулах 6 алхам 2014-05-07 4344
1973 Зургаан жилд 212 хүүхэд хүчирхийлсэн депутат байна 2014-05-07 4463
1972 “Sewol” хөлөг онгоцны ослын шалтгааныг тогтоолоо 2014-05-07 4709
1971 Жирэмсэн болон хөхүүл ээжүүд хөдөлмөрийн хуулинд дараах эрхийг эдлэнэ 2014-05-06 4428
1970 “Sewol” хөлгийн аврах ажиллагаа явуулж байсан шумбагч амиа алджээ 2014-05-06 4746
배너신청
자생병원

배너신청