Бичлэгийн тоо 3,329
Зургаан жилд 212 хүүхэд хүчирхийлсэн депутат байна

ОХУ-ын Брянск хотын депутат Никифор Жуковыг 2007 оноос 2013 он хүртэл насанд хүрээгүй 212 хүүхэд хүчирхийлж, бэлгийн гаж зуршлаа хангасан хэргээр хууль хяналтынхан баривчлаад байна.
Мөрдөн байцаалтын явцад тэрээр 14 хүртэлх насны 17 хүүхдийг хүчирхийлсэн бол гурван тохиолдолд бага насны хүүхдийг бэлгийн гаж үйлдэлд уруу татсан нь тогтоогдсон байна. Мөн 16 хүрээгүй насны 168 охинтой ярьж тохирох журмаар бэлгийн харьцаанд уруу татаж бүр бүлэглэн үйлдсэн, долоон удаад нь насанд хүрээгүй хүүхдүүдийг архи согтууруулах ундаа өгч хүчирхийлсэн байна гэнэ.

Депутат энэ гэмт хэргүүдээ ганцхан загвараар үйлддэгийг хуулийн олж тогтоожээ. Тэрээр бага орлоготой айл өрхөөр явж охидыг нь машиндаа суулган авч яваад хүнгүй газар аваачин их хэмжээний шагнал, мөнгө өгнө гэж амлан хүчирхийлдэг байжээ. Тэгээд л охидод 500-1000 рубль өгөөд энэ талаар хэнд ч хэлэхгүй гэсэн ам өчгийг нь авдаг байсан гэнэ. Тэр бас долоон охинтой байнга уулзаж тэдэнд архи өгч архинд донтогч болгожээ.
Төрийн төлөөлөгч депутатыг баривчилсны дараа түүний золиос болсон охидын ар гэрийнхэн түүнээс нийтдээ 20 сая рублийн нөхөн төлбөр шаардаж байгаа юм байна.