<iframe title="AddThis utility frame" id="_atssh451" src="http://s7.addthis.com/static/r07/sh157.html#iit=1399866529326&tmr=load%3D1399866524124%26core%3D1399866526121%26main%3D1399866528119%26ifr%3D1399866529410&cb=0&cdn=0&chr=windows-1251&kw=%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD%20%D3%A9%D0%BC%D0%BD%D3%A9%20%D0%B7%D2%AF%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D2%AF%D0%B5%D1%80%D1%82%20%D1%81%D0%B0%D1%8F%20%D0%B3%D0%B0%D1%80%D1%83%D0%B9%20%D1%85%D2%AF%D0%BD%20%D3%A9%D1%80%D1%82%D0%B6%D1%8D%D1%8D&ab=-&dh=economics.zaluu.com&dr=http%3A%2F%2Fzaluu.com%2Fnews%2Findex.php%3Furl%3Dhttp%3A%2F%2Feconomics.zaluu.com%2Findex_med.php%3Fid%3D1418&du=http%3A%2F%2Feconomics.zaluu.com%2Findex_med.php%3Fid%3D1418&dt=%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD%20%D3%A9%D0%BC%D0%BD%D3%A9%20%D0%B7%D2%AF%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D2%AF%D0%B5%D1%80%D1%82%20%D1%81%D0%B0%D1%8F%20%D0%B3%D0%B0%D1%80%D1%83%D0%B9%20%D1%85%D2%AF%D0%BD%20%D3%A9%D1%80%D1%82%D0%B6%D1%8D%D1%8D%20%7C%20economics.zaluu.com&dbg=0&md=0&cap=tc%3D0%26ab%3D0&inst=1&vcl=1&jsl=160&prod=undefined&lng=ko-KR&ogt=&pc=men&pub=xa-4e37a825175309a8&ssl=0&sid=5370449d58f2ebea&srpl=1&srcs=1&srd=1&srf=1&srx=1&ver=300&xck=0&xtr=0&og=&aa=0&csi=undefined&rev=127626&ct=1&xld=1&xd=1" style="border: 0px currentColor; border-image: none; left: 0px; top: 0px; width: 1px; height: 1px; position: absolute; z-index: 100000;"></iframe>
Хятадын өмнө зүгт болсон үерийн улмаас гурван хүн амь эрсдэн, 1,22 сая орчим хүмүүс эд материалын гарз хохирол амссан байна. Мөн 29 мянга гаруй хүмүүсийг орон нутгийн эрх баригчид нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ.
Өмнө зүгийн Цзянси, Хунань, Гуандун, Гуйчжоу, Гуанси-Чжуанын автономит мужуудад хур тунадас ихээр орон, үерийн гамшиг болж, 93,1 мянган га тариалангийн талбайн ургац сүйтгэгдэн, 1,5 мянган байшин нурж, 9,2 мянган байр оромж эвдэрч гэмтсэн байна.
Гуандун мужийн Шэньжэн хотод гэхэд, сүүлийн хэдэн жил тохиолдоогүй хүчтэй аадар орж, замууд дээр хоёр мянган машин усанд автаж, нисэх буудал дээр 48 нислэг хойшлогджээ.
Эрх баригчдын зүгээс гаргасан тооцоогоор, энэхүү үерийн эдийн засгийн шууд хохирол нь 930 тэрбум юань буюу 151 сая ам.доллар болж байгаа аж.
Д.Мигаа