Бичлэгийн тоо 3,329
Хамрын харшил (Allergic rhinitis)

harshil1Харшлын ринитийг үүсгэж буй шалтгаанаар нь улирлын харшлын ринит, улирлын бус харшлын ринит гэж 2 хуваадаг.

Улирлын ба улирлын бус ринитын аль алиных нь үед хамар битүүрэх, усархаг нус гоожих, хамар, тагнай, чихэн дотор загатнах, найтаалгах зэрэг хамрын шинжүүд илэрдэг. Харшлын ринит нь нүдний зовхины харшилтай хамт илрэх нь элбэг байдаг. Энэ үед дээрхи шинж тэмдгүүд дээр нэмэгдэн нүд загатнах, улайх, нулимс гоожих, зовхи хавдах зэрэг шинжүүд гардаг.Улирлын харшлын ринит нь ургамлын тоосны харшлын хэлбэрээр тохиолдоно. Манай оронд харшлын ринитээр өвчлөх улирал нь хавар, зун намрын улирлууд байдаг. Ямар ургамлын тоосонд харшилтай болсоноос хамаарч зарим хүн зөвхөн хавар, зарим нь зөвхөн зун, зарим нь хавар, зун, намрын турш өвчилж болно. Хус, улиас, бургас, нарс, нүргэс зэрэг модны тоос нь 4 сарын сүүлчээр эхлэж 6 сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Харин согоовор, ерхөг, үнэгэн сүүл, нугын биелэг, анхилга, ботууль, дурваалиг зэрэг үет ургамлын тоос ихэвчлэн 6 сарын эхнээс 7 сарын дунд хүртэл үргэлжилж харшил үүсгэдэг. Мөн шарилж, лууль, таван салаа, бударгана, хурган чих зэрэг хогын ургамлуудын тоосжилтын үе нь 7 сарын дундаас 9 сарын дунд үе хүртэл үргэлжилж харшил төрүүлдэг. Зарим нэг хүмүүс мод, үет ургамал, хогын ургамал зэрэгт аль алинд нь мэдрэгшил үүсч харшилтай болсон байдаг. Ийм хүмүүс хавар, зун, намрын турш харшлаар өвчилдөг. Манай орон далайн түвшингээс харьцангуй өндөрт оршдог бөгөөд хуурай уур амьсгалтай байдаг нь ургамлын тоос тархаж харшил үүсгэх нөхцөл илүү бүрддэг.

Улирлын бус харшлын ринит (perennial allergic rhinitis) нь гэр ахуйн тоосны бүрэлдэхүүн хэсгүүд, шавьж, амьтны хучуур эд, мөөгөнцөр зэрэг агаарт тархдаг аллергенүүд хамар болон нүдний салстан дээр бууж харшил үүсгэдэг. Энэхүү хамар-зовхины харшил нь ямар нэгэн улиралтай холбоогүй бөгөөд бүтэн жил тойрон үргэлжилж болдог. Улирлын бус харшлын ринит үүсгэдэг үндсэн шалтгаанууд:

Гэрийн тоосны хачиг – энгийн нүдэнд үзэгдэхээргүй (том нь 0.3мм) жижиг хачигнууд тасалгаанд амьдарч байдаг бөгөөд түүний биеийн хэсгүүд, ялгадас нь амьсгалын замаар нэвтэрч харшил үүсгэдэг. Эдгээр хачигнууд нь хүний арьснаас гуужиж унах хогжруу үсний хаг зэргээр хооллодог учраас орны хэрэгсэл, дэрний уут, гудас, матрасс, хивс, хивсэнцэр, зөөлөн тавилган дээр тархаж амьдардаг.

Агуулахын хачиг – Хэд хэдэн төрлийн жижигхэн хачигнууд байдаг. Ихэвчлэн агуулах, зоорь, номын сан, архив зэрэг юм хадгалж агуулдаг газрын тоосонд амьдардаг. Агуулах, зоорь болон номын сангийн ажилчид илүүтэй өвчилдөг. Мөн энэ төрлийн хачиганд мэдрэгшсэн хүмүүс хуучирсан ном, сонин унших зэрэгт харшил нь хөдөлдөг.

Амьтны хучуур эд – Гэрийн тэжээвэр амьтад ялангуяа нохой, муурны үс, хаг, хогжруу, шүлс, шээсний уургууд харшил төрүүлдэг. Мөн лабораторийн амьтан цагаан хулгана, харх, туулай зэрэг амьтны хаг, хогжруу, шээс нь харшил төрүүлдэг бөгөөд ихэвчлэн лабораторийн ажилчид харшилтай болдог.

Үе хөлтөн – Бидний амьдралын орчинд өргөн тархсан үе хөлтөн бол жоом байдаг. Жоомны ялгадас, биеийн хэсгүүд нь гэр ахуйн тоосны хамт амьсгалын замаар нэвтэрч харшил төрүүлдэг.

Мөөгөнцөр – Тасалгааны болон гадаа орчинд ургадаг мөөгөнцрүүд хүнийг мэдрэгшүүлэн харшил төрүүлдэг. Чийглэг, харанхуй, агааржилт муутай газарт мөөгөнцөр ургадаг. Иймээс норсон ханын цаас, угаалгын болон банн, жорлон, гал тогооны өрөөнд ихэвчлэн ургаж тасалгааны агаарт тархан харшил төрүүлдэг. Мөөгөнцөр нь хэмжээгээр маш жижиг байдаг учраас агаарт тархах чадвар харьцангуй өндөр болохыг анхаарах хэрэгтэй.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8100738/5fd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1989 Стрессээр хэрхэн ангижрах вэ? 2014-05-22 3527
1988 О.Дөлгөөн гуравхан сарын дотор гоолиг биеэ олж авчээ 2014-05-22 4153
1987 Эрүүл мэндэд тань тустай хамгийн чухал таван зөвлөгөө 2014-05-20 3964
1986 “Малайзын онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоц сөнөөсөн” гэв 2014-05-20 3876
1985 Ганц бие эрчүүд эрт хөгширч, богино насалдаг 2014-05-13 4166
» Хамрын харшил (Allergic rhinitis) 2014-05-13 4798
1983 Цэцэрлэгийн багш гурван настай хүүгийн төмсгийг асаагуураар түлж тамлажээ 2014-05-13 4523
1982 Австрийн “сахалт бүсгүй” “Eurovision” дууны тэмцээний ялагч болжээ 2014-05-12 4466
1981 Орон сууцны зээл 7 хувийн хүүтэй болов 2014-05-12 4365
1980 Хятадын өмнө зүгийн үерт сая гаруй хүн өртжээ 2014-05-12 3724
1979 Мэдэхэд илүүдэхгүй шүү, бүсгүйчүүдээ 2014-05-11 4118
1978 Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл 594 хүн байр авах эрхээ баталгаажууллаа 2014-05-11 4404
1977 Хараа сайжруулдаг компьютерын программ зохиожээ 2014-05-11 3853
1976 Дөрвөн настай хүү хотын захирагч болжээ 2014-05-10 4003
1975 Дэлхийн нэгэн гайхамшиг Фижи арлыг та мэдэх үү? 2014-05-10 4281
1974 Хоолны шингэцийг сайжруулах 6 алхам 2014-05-07 4344
1973 Зургаан жилд 212 хүүхэд хүчирхийлсэн депутат байна 2014-05-07 4463
1972 “Sewol” хөлөг онгоцны ослын шалтгааныг тогтоолоо 2014-05-07 4709
1971 Жирэмсэн болон хөхүүл ээжүүд хөдөлмөрийн хуулинд дараах эрхийг эдлэнэ 2014-05-06 4428
1970 “Sewol” хөлгийн аврах ажиллагаа явуулж байсан шумбагч амиа алджээ 2014-05-06 4746
배너신청
자생병원

배너신청