Бичлэгийн тоо 3,329
Хоолны шингэцийг сайжруулах 6 алхам
           


1. Хоолыг халуун, бүлээн ундаатай хослуул


Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог. Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа л халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад хүйтэн зүйл уух нь ходоод гэдэс хямрах эхний шалтгаан болно.

2. Бүрэн болгосон хоол хүнсийг хэрэглэхийг оролд


Шинэхэн ногоо, салад идсэний дараа ходоод тань хямардаг уу? Тэгвэл тухайн хоол хүнсийг боловсруулахад хүндрэлтэй байгааг илтгэж байгаа хэрэг. Ногоог шинэ, болгоогүй байдлаар идэх нь биед ач тустай гэдэг ч ходоодонд боловсруулагдахдаа нилээд ажил шаарддаг гэнэ. Харин болсон хоол шингэхдээ амар байдаг юм байх. Тиймээс нэг хэсэгтээ салад, болгоогүй хоол хүнснээс татгалзах нь дээр.Гүйх, алхах, эсвэл стресстэй үедээ хоол бүү ид. Идэх бол бидний биеийн чухал ажиллагааны хэсэг. Харин хүмүүс энэ үйл явцад анхаарал муу хандуулдаг. Бид яарч сандарсан үедээ, гүйж байхдаа, алхаж байхдаа, стресстэй байх үедээ хоол иддэг. Ингэж идэх нь бидэнд хоол болохоос илүүтэйгээр хор болох нь олон. Яарч сандарсан үед хүн хоолыг зажлахгүйгээр шууд залгидаг. Том томоор орсон хоолыг шингээх гэж ходоод байнга ачаалалтай ажиллана.ходоод хямрахад хүрнэ. Ходоодны үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Мөн стресстэй үед хүн их иддэг.Тиймээс ямар ч тохиолдолд хоолоо тайван суугаад, уужуу тайван идэх хэрэгтэй.

4.    Хоолыг сайтар зажил

Хоолыг сайтар зажилж идэх нь ходоодоо хайрлаж байгаа хэрэг. Хоол аманд орох үед ходоодруу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгддэг. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.

5.    Эрүүл хоол хүнсийг хэрэглэ

Лаазалсан бүтээгдэхүүнүүд, химийн найрлага ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд мэдээж ходоодонд шингэхдээ муу байна. Мөн их хэмжээний махыг дангаар хэрэглэх нь бас муу нөлөөтэй. Түүний оронд жимс ногоо, амархан боловсордог хоол хүнсийг илүүд үз. Махыг хэрэглэж болох ч хажуугаар нь жимс ногоог хамт хэрэглэх нь системийн ажиллагааг дэмжидэг.

6.    Бага зэрэг хөдөлгөөн хий

Хоол идсэний дараа идэвхтэй хөдөлгөөн хийх нь ходоодны үйл ажиллагаанд сайн байдаг. Гэхдээ хоол идсэний дараа шууд идэвхтэй үйлдэл хийх нь буруу. Харин хэсэг хугацааны өнгөрсөний дараа алхах, эсвэл хөнгөн дасгал хийх нь сайн нөлөөтэй.

Н.Анир
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8089348/70b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1989 Стрессээр хэрхэн ангижрах вэ? 2014-05-22 3527
1988 О.Дөлгөөн гуравхан сарын дотор гоолиг биеэ олж авчээ 2014-05-22 4153
1987 Эрүүл мэндэд тань тустай хамгийн чухал таван зөвлөгөө 2014-05-20 3964
1986 “Малайзын онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоц сөнөөсөн” гэв 2014-05-20 3876
1985 Ганц бие эрчүүд эрт хөгширч, богино насалдаг 2014-05-13 4166
1984 Хамрын харшил (Allergic rhinitis) 2014-05-13 4798
1983 Цэцэрлэгийн багш гурван настай хүүгийн төмсгийг асаагуураар түлж тамлажээ 2014-05-13 4523
1982 Австрийн “сахалт бүсгүй” “Eurovision” дууны тэмцээний ялагч болжээ 2014-05-12 4466
1981 Орон сууцны зээл 7 хувийн хүүтэй болов 2014-05-12 4365
1980 Хятадын өмнө зүгийн үерт сая гаруй хүн өртжээ 2014-05-12 3724
1979 Мэдэхэд илүүдэхгүй шүү, бүсгүйчүүдээ 2014-05-11 4118
1978 Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл 594 хүн байр авах эрхээ баталгаажууллаа 2014-05-11 4404
1977 Хараа сайжруулдаг компьютерын программ зохиожээ 2014-05-11 3853
1976 Дөрвөн настай хүү хотын захирагч болжээ 2014-05-10 4003
1975 Дэлхийн нэгэн гайхамшиг Фижи арлыг та мэдэх үү? 2014-05-10 4281
» Хоолны шингэцийг сайжруулах 6 алхам 2014-05-07 4344
1973 Зургаан жилд 212 хүүхэд хүчирхийлсэн депутат байна 2014-05-07 4463
1972 “Sewol” хөлөг онгоцны ослын шалтгааныг тогтоолоо 2014-05-07 4709
1971 Жирэмсэн болон хөхүүл ээжүүд хөдөлмөрийн хуулинд дараах эрхийг эдлэнэ 2014-05-06 4428
1970 “Sewol” хөлгийн аврах ажиллагаа явуулж байсан шумбагч амиа алджээ 2014-05-06 4746
배너신청
자생병원

배너신청