Бичлэгийн тоо 3,329
Жирэмсэн болон хөхүүл ээжүүд хөдөлмөрийн хуулинд дараах эрхийг эдлэнэ
            
Бага насны хүүхдээ гэртээ асарч байгаа ээжүүддээ хэрэг болох дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Жирэмсэн болон хөхүүл ээжүүд хөдөлмөрийн хуулинд дараах эрхийг эдлэх ёстой юм байна. Анхаарлаа нааш хандуулаарай.



1. Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглох. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. /Сахилга батын ноцтой зөрчил гаргаагүй бол гэсэн үг шүү. Хэрэв жирэмсэн байх эсвэл хүүхдээ харж байх хугацаанд таныг халж өөр хүн авсан бол зарга үүсгэх эрхтэй гэсэн үг/

2. Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох. Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан 6 сар хүртэлх насны хүүхэдтэй буюу 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд 2  цагийн, 6 сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно.Хүүхэд хөхүүлэх,асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцно.



3. Хүүхэд асрах чөлөө олгох. Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.

4. Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах. Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.

5. Жирэмсэн эмэгтэй,хөхүүл хүүхэдтэй эхийн ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлэх. Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнийг энэ хуулийн 107.1-д зааснаар эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.
Бусад нарийн ширийн асуудлууд нь компанитайгаа хийсэн хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдана.

Дээрх бүх заалтууд ганц бие эцгүүдэд бас хамаарах аж. Дэлгэрэнгүйг хуулиыг дараах линкээр үзэх боломжтой.

 http://legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1424
 
Т.Тунамал
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8088562/db8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1989 Стрессээр хэрхэн ангижрах вэ? 2014-05-22 3527
1988 О.Дөлгөөн гуравхан сарын дотор гоолиг биеэ олж авчээ 2014-05-22 4153
1987 Эрүүл мэндэд тань тустай хамгийн чухал таван зөвлөгөө 2014-05-20 3964
1986 “Малайзын онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоц сөнөөсөн” гэв 2014-05-20 3876
1985 Ганц бие эрчүүд эрт хөгширч, богино насалдаг 2014-05-13 4166
1984 Хамрын харшил (Allergic rhinitis) 2014-05-13 4798
1983 Цэцэрлэгийн багш гурван настай хүүгийн төмсгийг асаагуураар түлж тамлажээ 2014-05-13 4523
1982 Австрийн “сахалт бүсгүй” “Eurovision” дууны тэмцээний ялагч болжээ 2014-05-12 4466
1981 Орон сууцны зээл 7 хувийн хүүтэй болов 2014-05-12 4365
1980 Хятадын өмнө зүгийн үерт сая гаруй хүн өртжээ 2014-05-12 3724
1979 Мэдэхэд илүүдэхгүй шүү, бүсгүйчүүдээ 2014-05-11 4118
1978 Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл 594 хүн байр авах эрхээ баталгаажууллаа 2014-05-11 4404
1977 Хараа сайжруулдаг компьютерын программ зохиожээ 2014-05-11 3853
1976 Дөрвөн настай хүү хотын захирагч болжээ 2014-05-10 4003
1975 Дэлхийн нэгэн гайхамшиг Фижи арлыг та мэдэх үү? 2014-05-10 4281
1974 Хоолны шингэцийг сайжруулах 6 алхам 2014-05-07 4344
1973 Зургаан жилд 212 хүүхэд хүчирхийлсэн депутат байна 2014-05-07 4463
1972 “Sewol” хөлөг онгоцны ослын шалтгааныг тогтоолоо 2014-05-07 4709
» Жирэмсэн болон хөхүүл ээжүүд хөдөлмөрийн хуулинд дараах эрхийг эдлэнэ 2014-05-06 4428
1970 “Sewol” хөлгийн аврах ажиллагаа явуулж байсан шумбагч амиа алджээ 2014-05-06 4746
배너신청
자생병원

배너신청