Бичлэгийн тоо 3,329
Ногоон
хөгжилд бүх нийтийг уриалах үүднээс БОАЖЯ-наас дуу хөгжмийн фестивалийг
анх удаа санаачилж байна. Уг наадмын гол зорилго нь байгаль хамгаалах
үйлсэд бүх нийт, тэр дундаа залуусын анхаарлыг хандуулж, ийм сэдэвтэй
дууг олонд хүргэн, шинэ бүтээлийг дэмжин дэлгэрүүлж, цаашлаад олон улсад
нэр хүндтэй, аялал жуулчлалын “брэнд” арга хэмжээ болгон өргөжүүлэх
зорилготой гэнэ. “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриатай “Экотон-2012”
(Ecotone-2012) анхны фестиваль энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд
болно. Тэр үеэр AзиЕвропын байгууллага(АСЕМ)-ын Байгаль орчны сайд нарын
IV уулзалт тохиох тул ногоон хөгжлийн төлөөх Монгол Улсын санаачилгыг
олон улсын хэмжээнд таниулах боломж нээгдэнэ хэмээн зохион байгуулагчид
нь үзэж буй юм. “Экотон-2012”-ыг UBS телевиз, Нийслэлийн нутгийн зөвлөл,
“Аматун продакшн” хамтран зохион байгуулах юм байна.