Монгол, Энэтхэг улс хамтран төмөрлөгийн үйлдвэрлэлийн судалгаа хийнэ
Уншсан 10643 vote 0 2012.05.14 16:26:01Эрдэс баялаг, эрчим хүчний яам Энэтхэг улсын Төрийн өмчит төмөрлөгийн SAIL компанитай хамтран ажиллахаар болжээ. Монгол Улсад төмрийн хүдрийг боловсруулах, ган төмөр үйлдвэрлэх урьдчилсан судалгааг боловсруулах тухай гэрээнд тус яамны Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Б.Батхүү, БНЭУ-ын Төрийн өмчит, төмөр лөгийн үйлдвэрийн ерөнхийлөгч Вэрма нар өнгөрөгч баасан гаригт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд ЭБЭХЯ болон SAIL компани нь уул уурхай, гангийн аж үйлдвэрийн салбарт эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэх боломж нөхцөлийг тодорхойлох судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх юм. Мөн Монгол Улсад төмрийн хүдрийг боловсруулан ган үйлдвэрлэх, гангийн үйлдвэрийн цогцолборын техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулах аж.