Бичлэгийн тоо 3,329

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын саналыг авах журмыг ГХЯ, СЕХ хамтран баталсан. Уг журмын дагуу бол харьд байгаа иргэд маань сонгуульд оролцохоор бүртгүүлэх, саналаа өгөх гэж хоёр удаа Дипломат төлөөлөгчийн газар байгаа хотыг зорьж, мөнгө, цагаа үрэхээр байсан юм. Үүнийг АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүмжилж, иргэддээ хүндрэл учруулахг үйгээр, нэг л удаа Дипломат төлөөлөгчийн газарт очиж санал өгөх боломжоор хангахыг шаардаж байсан. Түүний энэ саналаар асуудлыг шийдэхээр болжээ. АНУ-д гэхэд Монгол Улсыг төлөөлсөн Дипломат төлөөлөгчийн газар ердөө Сан-Франциско, Вашингтон хотод л байдаг аж.

Нью-Иорк, Чикаго зэрэг монголчууд олноор амьдардаг хотод сонгуульд оролцохын тулд эхлээд бүртгүүлнэ, дараа нь саналаа өгнө гэхчлэн хоёр ч удаа зардал чирэгдэл, маш их цаг зарцуулах энэ асуудлыг холбогдох байгууллагууд бодолцож үзэлгүй журмаа баталсан нь гадаад дахь монголчуудаас ч багагүй шүүмжлэл хүлээж байлаа. УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хорооноос “Гадаад дахь монголчууд нь УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн өмнө бүртгэлд хамрагдахдаа заавал биеэр Дипломат төлөөлөгчийн газраа очих шаардлагагүй. Утас, факс, мэйл хаяг зэргийг ашиглан бүртгэлээ хийлгэх боломжтой. Мөн шинэчилсэн бүртгэлээ хийлгүүлж, УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө л Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж болох юм” гэсэн саналыг оруулж байсан.

Гэвч МАН-ын бүлгийн гишүүд, тэр дундаа иргэний бүртгэл мэдээлэл хариуцсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёр гурван ч хурал дээр “Нэгэнтээ Сонгуулийн ерөнхий хороо, ГХЯ, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу журмаа баталчихсан байхад дахиад өөрчл өх нь тогтворгүй байдал үүсгэнэ” хэмээн эсэргүүцэж байсан. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, тэр дундаа Н.Алтанхуягийн хувьд “Харь нутагт байгаа монголчуудаа сонгуульд оролцуулахын тулд ядаж нэг л удаа онгоцоор нисээд саналаа өгөх тэр бололцоог хуулийн хүрээнд олгох ёстой. Тэд энд амьдарч байгаа монголчууд шиг нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү очих гэж байгаа хэрэг биш.

Хувиасаа зардлаа гаргаж саналаа өгнө. Тиймээс зөвхөн сонгууль өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очихоор чирэгдэл багатай болгох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Тэгвэл УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар түүний энэ саналыг дэмжиж, гадаадад амьдарч буй монгол иргэд цахим хэлбэрээр бүртгэлээ хийлгээд, санал хураалтын өдөр өөрийн биеэр нэг л удаа биечлэн очиж санал өгөхөөр боллоо.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6162184/055/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1229 “Экотон-2012” дуу хөгжмийн фестиваль болно 2012-05-22 8840
1228 “Милан өсвөрийн зуслан-2012” хөтөлбөр эхэллээ 2012-05-22 9724
1227 Ази Европын байгаль орчны сайд нар Монголд уулзана 2012-05-22 9386
1226 Монголын археологийн олдворуудыг Нидерландад дэлгэлээ 2012-05-21 9727
1225 20 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР ҮР ШИМЭЭ ӨГЛӨӨ 2012-05-21 7778
1224 Засгийн газрын бонд хоёрдогч зах зээлд гарлаа 2012-05-21 7858
» Н.Алтанхуяг гишүүний шаардлагаар гадаадад байгаа монголчууд чирэгдэлгүй санал өгөхөөр болов 2012-05-18 7275
1222 Голландын иргэд хагалгааны микроскоп бэлэглэлээ 2012-05-18 9530
1221 ГАЛДАНБОШИГТ ХААНЫ ХАТАН МЭЛХИЙ ХАДАН ДАХЬ АЛТ ЭРДЭНЭСЭЭ “МАНАДАГ” 2012-05-17 9393
1220 "Future Mongolia" хөгжлийг тэтгэнэ 2012-05-17 8672
1219 П.Алтанцэцэг А.С.Пушкиний нэрэмжит шагнал хүртэнэ 2012-05-17 8916
1218 Б.Лхагважавыг Польш улс “Алтан загалмай” одонгоор шагнажээ 2012-05-16 8732
1217 “Монголиан Эйрлайнз” компани “Амадеүс” систем нэвтрүүлэв 2012-05-16 8802
1216 ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН 49 ДЭХ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ 2012-05-16 9910
1215 ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕИЙН ХОВОР ОЛДВОР БАЯНХОНГОРООС ОЛДЛОО 2012-05-15 8391
1214 Монгол гэр бүлийн уламжлалт ёсыг дэлхийд таниулна 2012-05-15 8489
1213 Монголд ирэх жуулчдын тоо 2015 онд саяд хүрнэ 2012-05-15 9753
1212 Монгол, Энэтхэг улс хамтран төмөрлөгийн үйлдвэрлэлийн судалгаа хийнэ 2012-05-14 10643
1211 Экологид ээлтэй бүтээгдэхүүнийг дэмжинэ гэв 2012-05-14 9668
1210 “Сүйт залуус” Монголд ирлээ 2012-05-08 9454
배너신청
자생병원

배너신청