Бичлэгийн тоо 3,329

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монголд ирэх жуулчдын тоог 2015 он гэхэд нэг сая, 2021 он гэхэд хүн амын тоотой тэнцэхүйц болгохоор тусгасан байдаг. Иймд жуулчдын тоог нэмэгдүүлэх тал дээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс өнөөдөр БОАЖЯны “Хаан танхим”-д холбогдох байгууллагын удирдлагуудын дунд уулзалт зохион байгуулахаар болжээ.
Монголд ирэх япон жуулчдын тоо, урсгалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жуулчдад хилийн боомтууд дээр виз олгох асуудлыг шийдвэрлэх, энэ асуудлыг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сонгох, визний хөнгөлөлттэй нөхцөл үйлчлэх хүрээг тодорхойлох зэрэг асуудлыг эл уулзалтын үеэр хэлэлцэх юм байна.