Бичлэгийн тоо 3,329

Энэ хуралдаанаар дэлхийн нийтийн тулгамдсан асуудлын нэг болох ус ба ойн тогтвортой менежментийн талаар Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, байр суурийг сурталчлан таниулах аж. Мөн Зүүн хойд Азийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгаа урагшлуулах, эл чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээн өгөх зэрэг ихээхэн ач холбогдолтой билээ.
АСЕМ нь Европын холбооны гишүүн 27 улс, АСЕАН-ны гишүүн 10 орон, Монгол, Австрали, БНХАУ, БНСУ, ОХУ, Пакистан, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 46 улсыг эгнээндээ багтаадаг бөгөөд хоёр жил тутам зохиогддог Дээд хэмжээний уул залт, Гадаад хэргийн сайд нарын уулзалт болон тогтмол хугацаанд зохион байгуулагддаг санхүү, эдийн засаг, байгаль орчин, соёл, хөдөлмөрийн сайд нарын уулзалтаар үйл ажиллагааг нь зохицуулдаг аж