П.Н.
Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгт “Дэлхийн хил хязгааргүй эмч
нарын нийгэмлэг”-ийн гишүүн, Голланд улсын иргэн Пол Кранендонк, өөрийн
хамтрагч Эдвон дер Линден болон Эрнст Делвел нарын хамт тархи, нуруу
нугасны хагалгаа хийхэд ашигладаг хамгийн сүүлийн үеийн микроскоп
бэлэглэлээ. Энэхүү микроскоп нь тархины хавдар, тархины цүлхэнгийн мэс
засал болон бусад нарийн мэс ажилбарт өргөн хэрэглэгддэг чухал төхөөрөмж
юм.
Пол Кранен донк анх 1998 онд ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд төрөлжсөн сувиллын багшаар ажиллаж байсан бөгөөд 2010 онд Монголд гэр бүлийнхээ хамт дахин ирж таван цэцэрлэгт тоглоом, мөн Говь-Алтай аймаг дахь “Энхийн зуун” эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр буцалтгүй тусламж үзүүлж байжээ. Тэрбээр мэдрэлийн мэс заслын сувилагч бөгөөд өмнө нь Африк, Судан Па кистан улсад ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Ийнхүү П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн хамт олон тархи, нуруу нугасны хүнд өвчтэй хүмүүст хийх мэс ажилбарын эрсдэлийг эрс багасгасан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй боллоо. Пол Кранендонк ирэх найм, есдүгээр сард дахин ирж бэлэглэсэн тоног төхөөрөмжийнхөө үйл ажиллагаа, үр дүнтэй дахин танилцах юм байна.