Бичлэгийн тоо 3,329
Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид Монгол руу чиглэх экспорт нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна. Ноён Клаус Штёкман “Future Mongolia нь Төв Азийн бүс нутагт тогтмол зохион байгуулдаг тоног төхөөрөмжийн шилдэг үзэсгэлэн яармаг болтлоо өргөжин хөгжих боломжтой. Манай компаниудын санал болгож буй машин техникүүд нь өндөр чанартай, удаан эдэлгээтэй, тохирсон үнэтэй” гэв.

ХБНГУ-ын Машин, тоног төх өөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо болон тус улсын Эдийн засаг, технологийн яамнаас өчигдөр “Future Mongolia” олон улсын үзэсгэлэнг Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгууллаа. Манай улсад анх удаа болж буй олон улсын чанартай уг үзэсгэлэнд дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч 14 орны 100 гаруй компани оролцож, тоног төхөөрөмж, ажил үйлчилгээгээ танилцуулав. Үүнээс 70 орчим компани нь Германых. Герман улсын компаниуд уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр олон жилийн арвин туршлагатай, бүтээгдэхүүн нь чанартай, байгальд ээлтэй, эрчим хүчийг дээд зэргээр хэмнэдэг аж.

“Уул уурхайн салбарын нөлөөгөөр хурдацтай хөгжиж буй манай орны хувьд дэлхийн шилдэг техник технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудыг нэг дор цуглуулснаар давуу боломжийг бий болгохоос гадна олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлэхэд чухал үүрэгтэй” хэмээн зохион байгуулагчид хэллээ. Ойрын жилүүдэд Монгол, Герман хоёр улсын хамтын ажиллагаа эрчимжиж байгаа.

Өнгөрсөн жил Германы компаниуд 57 сая еврогийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлсэн бөгөөд үүнээс 37 сая евро нь уул уурхайн машин, тоног төхөөрөмжид ногдсон байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6158401/d7d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1229 “Экотон-2012” дуу хөгжмийн фестиваль болно 2012-05-22 8840
1228 “Милан өсвөрийн зуслан-2012” хөтөлбөр эхэллээ 2012-05-22 9724
1227 Ази Европын байгаль орчны сайд нар Монголд уулзана 2012-05-22 9386
1226 Монголын археологийн олдворуудыг Нидерландад дэлгэлээ 2012-05-21 9727
1225 20 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР ҮР ШИМЭЭ ӨГЛӨӨ 2012-05-21 7778
1224 Засгийн газрын бонд хоёрдогч зах зээлд гарлаа 2012-05-21 7858
1223 Н.Алтанхуяг гишүүний шаардлагаар гадаадад байгаа монголчууд чирэгдэлгүй санал өгөхөөр болов 2012-05-18 7275
1222 Голландын иргэд хагалгааны микроскоп бэлэглэлээ 2012-05-18 9530
1221 ГАЛДАНБОШИГТ ХААНЫ ХАТАН МЭЛХИЙ ХАДАН ДАХЬ АЛТ ЭРДЭНЭСЭЭ “МАНАДАГ” 2012-05-17 9393
» "Future Mongolia" хөгжлийг тэтгэнэ 2012-05-17 8672
1219 П.Алтанцэцэг А.С.Пушкиний нэрэмжит шагнал хүртэнэ 2012-05-17 8916
1218 Б.Лхагважавыг Польш улс “Алтан загалмай” одонгоор шагнажээ 2012-05-16 8732
1217 “Монголиан Эйрлайнз” компани “Амадеүс” систем нэвтрүүлэв 2012-05-16 8802
1216 ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН 49 ДЭХ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ 2012-05-16 9910
1215 ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕИЙН ХОВОР ОЛДВОР БАЯНХОНГОРООС ОЛДЛОО 2012-05-15 8391
1214 Монгол гэр бүлийн уламжлалт ёсыг дэлхийд таниулна 2012-05-15 8489
1213 Монголд ирэх жуулчдын тоо 2015 онд саяд хүрнэ 2012-05-15 9753
1212 Монгол, Энэтхэг улс хамтран төмөрлөгийн үйлдвэрлэлийн судалгаа хийнэ 2012-05-14 10643
1211 Экологид ээлтэй бүтээгдэхүүнийг дэмжинэ гэв 2012-05-14 9668
1210 “Сүйт залуус” Монголд ирлээ 2012-05-08 9454
배너신청
자생병원

배너신청