Бичлэгийн тоо 3,329
Нидерландын вант улсын Амстердамын их сургуулийн археологийн музейд энэ сарын 15-нд Монгол оронтой холбоотой түүхийн эд өлгийн зүйлсийг дэлгэсэн “Хүлэг морьтон” үзэсгэлэн нээгджээ. Уг үзэсгэлэнд Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн нутагт хийсэн малтлагын үеэр олдсон, 600-1400 оны үед хамаарах хүний чулуужсан яс, эмээл, амгай, дөрөө, нум, сум, нэхий дээл, хөгжмийн зэмсэг, аяга сав, хэтэвч зэргийг дэлгэсэн байна. Уг арга хэмжээг Монгол Улсын Элчин сайдын яам, Нидерлан дын Боловсролын яам, Амстердамын их сургууль, Археологийн хүрээлэн, Нидерландын вант улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран зохион байгуулжээ.