
Их аварга Хакүхо нэлээн эрт дөрөв унаж, Монголын хоёр, Европын хоёр озэки тааруухан явах үед энэ башёд япон бөх түрүүлэх нь хэмээн арлын орныхон баярласан. Үнэхээр Кисеносато, Котошёогикү тэргүүтэй япончууд башёг сайн эхлүүлж, түрүүлэх магадлал өндөртэй явсан билээ. Тэгээд ч япончууд үндэснийхээ бөхөд сүүлийн зургаан жилийн турш түрүүлж чадаагүйг хэлэх үү. Гэхдээ том цолтнууд нь өрсөлдөөнөөс хасагдсан ч өөр нэг монгол бөх цойлоод гараад ирдэг ажээ. Эндээс монгол бөхчүүд ямар аз, хийморьтой болох нь харагдсан гэж болно. Уг нь Цэвэгням башёг 2-3 амжилтаар эхлүүлсэн. Энэ үед түүнийг түрүүлнэ гэж хэн ч санаагүй нь тодорхой.
Харин манай бөх үүнээс хойш арав дараалан ялж, залуу бөх Точиозантай нэмэлт барилдаан хийх болсон юм. Бараг өрсөлдөгчгүй шахуу тэргүүявсан Кисеносато сүүлийн дөрвөдрийн гуравт нь унаснаар тэднийг өмнөө алдсан билээ. Ингээд өчигдЦэвэгням Точиозаныг шилдэж татан шороодуулж, дээд зиндаанд түрүүлсэн дөрөв дэх монгол бөхөөр тодорлоо. Ммонгол бөхчүүд сүмогийн дээд зиндаанд 50 дахь түрүүгээ (Асасшёорюү 25, Хакү22, Харүмафүжи 2, Кёкүтэнхо 1) авсан байна. Энэ башёд дээд зиндаанд зодоглсон Монголын найман бөхийн зургаа тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн.
Харүмафүжи өчигдөр аварга Хакохог ялж, найм дахь даваагаа авсан юм. Мөн маэгаширагийн нэг, хоёроос босч барилдсан Таканоива А.Баасандорж, Ониараши Ө.Өлзийжаргал нар тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж, ирэх башцолтой бөхийн тоонд багтах магадлалтай боллоо. Мөн 10-аас барилдсан Азүмарю11 дэх бөх Кагамио нар тус бүр тав давсан гэхээр долдугаар сарын тэмцээнд монголчууд макүшитагийн дээд хэсэгт бөөнөөрөө хүч үзэх нь.
МАКҮҮЧИ ЗИНДАА
Зүүн Баруун
Хакүхо 10-5 Ё -
Харүмафүжи 8-7 О Барүто 9-6
Кисеносато 11-4 О Котошёогикү 10-5
Котоошюү 8-7 О Какүрюү 8-7
Тоёоношима 7-8 С Гоэйдо 8-7
Хоомашё 4-11 К Аминишики 7-8
Аран 5-14 М1 Такаяасү 5-10
Мёогирюү 9-6 М2 Гагамарү 5-10
Тоёохибики 5-10 М3 Такэказе 7-8
Точиозан 12-3 М4 Точиновака 2-13
Окиноүми 10-5 М5 Мияабияма 4-11
Вакакоюү 10-5 М6 Аоияма 11-4
Шохозан 9-6 М7 Кёкүтэнхо 12-3
Точиношин 9-6 М8 Китатайки 5-10
Токитэнкү 7-8 М9 Ёшиказе 8-7
Ваканосато 5-10 М10 Чиётайрюү 5-4-6
Шёотэнро 9-6 М11 Саданофүжи 7-8
Кайсэй 9-6 М12 Дайдо 7-8
Тэнкайхо 5-10 М13 Кимиказе 5-8-2
Асасэкирюү 6-9 М14 Чиёонокүни гэмтэл
Фүжиазүма 3-12 М15 Тамаваши 8-7
Такарафүжи 9-6 М16
МОНГОЛ БӨХЧҮҮДИЙН АМЖИЛТ
Жюүрёо
З-5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9-6
Макүшита
З-1 Араваши Э.Дөлгөөн 3-4
Б-1 Таканоива А.Баасандорж 4-3
З-2 Широнорюү Э.Одгэрэл 3-4
Б-2 Ониараши Ө.Өлзийжаргал 5-2
Б-9 Сэншёо Э.Баярбат гэмтэлтэй
Б-10 Азүмарюү С.Тодбилэг 5-2
З-11 Кагамио Б.Нанжид 5-2
З-13 Сакигакэ Я.Баттүшиг 3-4
Б-16 Рюүонами Б.Баттөгс 2-5
Б-17 Сэйро А.Өнөболд 4-3
Б-27 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ 5-2
Б-30 Рюүо Э.Санчирболд 3-4
З-48 Тоорүгава Г.Ууганбаатар 2-5
З-52 Аратоши В.Цэрэндорж 4-3
Б-58 Дайонами Б.Ууганбаяр 3-4
З-59 Тайга С.Шаравням 4-3
Санданмэ
Б-8 Чиёошёома Г.Мөнхсайхан 5-2
Жонидан
Б-33 Такакасүга Э.Энхманлай 2-5
БАШЁГИЙН ТҮРҮҮ БӨХЧҮҮД
МАКҮҮЧИ
Маэгаширагийн 7 Кёкүтэнхо Н.Цэвэгням (Томозүна) 12-3 1974 оны есдүгээр сарын 13-нд төрсөн. Биеийн өндөр 190 см, жин 144 кг. Мэргэжлийн сүмод 121 башё барилдахдаа 802 ялж, 784 унан, 22 барилдаан өнжсөн.
ЖЮҮРЁО
Барууны ¹2 Тамаасүка (Катаонами) 12-3 1983 оны нэгдүгээр сарын 26-нд төрсөн. Биеийн өндөр 183 см, жин 142 кг.
85 башё барилдахдаа 423 ялж, 368 унан, 29 барилдаан өнжсөн.
МАКҮШИТА
Зүүний 16 Тэрашита (Оүнамацү) 7-0 1984 оны тавдугаар сарын 5-нд төрсөн. Биеийн өндөр 188 см, жин 130 кг. 31
башё барилдахдаа 109 давж, 54 унан, 47 барилдаан өнжсөн.
САНДАНМЭ
Зүүний 49 Ота (Китаноүми) 7-0 1987 оны наймдугаар сарын 8-нд төрсөн. Биеийн өндөр 169 см, жин 138 кг. 55 башёд хүч үзэхдээ 182 давж, 168 унан, 21 барилдаан өнжсөн.
ЖОНИДАН
Зүүний 22 Оазүма (Таманой) 7-0 1990 оны тавдугаар сарын 10-нд төрсөн. 195 см өндөр, 149 кг жинтэй. Нийт 36 башё барилдаж, 120 даван, 87 унаж, 38 барилдаан өнжсөн.
ЖОНОКҮЧИ
Барууны 5 Осүнаараши (Отакэ) 7-0 1992 оны хоёрдугаар сарын 10-нд төрсөн. Египет улсын харьяат бөх. Биеийн
өндөр 189 см, жин 138 кг. Өнгөрсөн башёд шинэ бөхийн шалгалтаа амжилттай
өгсөн тэрбээр жонокүчид анх барилдахдаа өвдөг шороодолгүй түрүүллээ.