“Millennium IT” системийг арванхоёрдугаар сард багтаан ашиглаж эхэлнэ
Уншсан 6684 vote 0 2011.11.21 16:09:07 Монголын
хөрөнгийн бирж энэ оны дөрөвдүгээр сард Лондоны хөрөнгийн биржтэй
гурван жилийн хугацаатай “Ажлын мастер гэрээ”-г үзэглэсэн билээ.
Гэрээний дагуу дэлхийн 25 гаруй орны 30 орчим томоохон бирж, арилжааны
төвд ашигладаг “Millennium IT” арилжааны системийг энэ онд багтаан үйл
ажиллагаандаа нэвтрүүлэх гэнэ. Энэхүү систем нь мэдээлэл дамжуулах хурд,
багтаамж, хэрэгцээг өргөтгөх боломжтой бөгөөд гар ажиллагааг
хялбаршуулж олон төрлийн мэдээллийг автоматаар боловсруулан систем
хооронд, гаднын мэдээллийн агентлагууд руу чөлөөтэй урсдаг гээд олон
давуу талтай аж. Уг системийг суурилуулах ажил одоогоор 90 гаруй хувьтай
байна. Энэ мэт биржийн технологийг өөрчлөх олон ажлыг биржийнхэн хийж
байгаа юм байна. Тухайлбал, биржийн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг
гаргажээ. Мөн биржийн хаалтын ханшийг тооцох механизмыг өөрчилж,
хувьцааны үнийг тухайн өдрийн жигнэсэн дунджаар тооцдог болох зэрэг
ажлыг хийхээр төлөвлөжээ.
Лондоны хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд, Дэлхийн банк, дотоод болон гаднын хуульч нартай хамтран Хөрөнгийн биржийн баримтлах дүрэм журмыг боловсруулж, энэ онд багтаан батлах тө лөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Үүнээс гадна олон улсын стандартад нийцсэн хууль зүйн орчинг бүрдүүлэх үүд нээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм билээ. МХБ-ийн гүй цэтгэх захи рал Х.Алтай “Монгол Улс Гаднын хөрөнгө оруулагчдад хэдийнэ танигдсан. Манайд уул уурхайн олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компани Лондон, Австрали, Торонто, Хонконгийн биржид үнэт цаасаа арилждаг. Тэдгээр компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 30 орчим тэрбум ам.доллар бөгөөд тэд бас Монголын хөрөнгийн биржид хувь цаагаа арилжих сонирхолтой.
Мөн Таван толгойн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тараах, эзэмшүүлэхэд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчлэн, хөгжүүлэх шаардлага бий” гэв. Монголын хөрөнгийн биржийн дэд захирал Г.Саруул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг энэ оны есдүгээр сарын 1-нд ХЗДХЯнд өргөн барьсныг дуулгасан. Шинэ хууль, журам батлагдвал хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын шалгуурыг өндөрсгөж магадгүй юм байна. Тухайлбал, зах зээлийн үнэлгээний доод хэмжээг нарийвчлан заах гэнэ. Биржид хийгдэж буй бас нэгэн томоохон шинэчлэл нь Ази, АНУ, Европын бүх оронд ашигладаг Т+3 хугацаан дахь төлбөрийн автомат системийг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Зах зээлийн уян хатан байдлыг бий болгодог давуу талтай гэх энэхүү системийг нэвтрүүлэхэд тодорхой хэм жээний эрсдэл бий ч техник, технологийн хүрээнд шийдэж болох гэнэ.
Энэхүү системийг нэвтр үүлс нээр цагийн зөрүү бүхий орнуудын хө рөнгө оруулагч арилжаанд оролцох бо ломж бүрдэх бөгөөд олон улсын жишигт нийцсэн Т+3 хугацаанд буюу хувьцаа худалдан авснаас хойш гурав хоногийн дотор төлбөрөө шилжүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр бид шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, хөрөнгийн урсгал нэмэгдэх давуу талтай гэнэ. Учир нь одоогоор хөрөнгө оруулагчид үнэт цаасны арил жаанд оролцохын тулд дансандаа заавал бэлэн мөнгөтэй байх ёстой болдог юм. МХБ-ийн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төвөөс олон нийтэд Тавантолгойн хувьцааны талаарх мэдээлэл олгодог байна. Мөн өөрсдийн цахим хуудсаар олон нийтэд байнга мэдээлэл өгдөг гэсэн.
Г.Саруулын хэлснээр Тавантолгойн хувьцааг ирэх оны эхний хагаст биржид гаргаж магадгүй гэнэ. “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” компанийн Дотоод хяналтын албаны менежер Т.Батжаргалын хэлснээр Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, Таван толгойн хувьцааг эзэмших эрх бүхий 2.798.507 иргэний бүртгэл мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлжээ. Үүнээс энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 95.5 хувь буюу 2.673.186 иргэний үнэт цаасны бүртгэлийг хийсэн гэж байна. Тодруулбал, насанд хүрсэн 1.813.603, насанд хүрээгүй 859.583 иргэний бүртгэлийг хийжээ. Одоогийн байдлаар дээрх иргэдээс 353.858 нь Төвлөрсөн хадгаламжийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” ХКийн дансаа нээлгэсэн байна.