
Ираны
Тегеран хотноо энэ сарын 8-13-нд болсон Буудлагын спортын дэлхийн цомын
тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод уржигдар эх орондоо ирлээ.
Уг тэмцээнээс хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа эмэгтэйчүүдийн спорт гар
бууны 25 метрийн дасгалд 784.1 оноо, хийн гар бууны 10 метрийн дасгалд
485.3 оноогоор алтан медаль хүртсэн бол Т.Баярцэцэг спорт гар бууны 25
метрийн дасгалд 772.5 оноогоор мөнгөн медалийн болзол хангажээ.
А.АМИНА