Бичлэгийн тоо 3,329

Монголд ирээд 70 гаруй жил болохдоо бүжиглэх нь бүү хэл ганц удаа бүтэн эргэхийн тулд Амгалан өртөөний гурвалжинд хүрч, сэлгээний баригад ажиллуулан, ажил уддаг байсан галт тэрэгний зүтгүүр өчигдөр  дугуй тайзанд заларч, хөгжмийн аясаар өлмий дээрээ вальс эргэлээ. Энэхүү содон үйл явдлыг сонирхохоор УИХ-ын гишүүн Р.Раш, Улаанбаатар төмөр замын удирдлагууд, зүтгүүрийн дипогийн хамт олон цугларсан байв.
Зүтгүүрийн  депогийн цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны  “Ганжигүүр” хамтлаг “Ган зам”, “Аяны II марш” зэрэг аязыг  үлээвэр найрал хөгжмөөр уянгалуулах нэг минут 20 секунтэд багтаж, галт тэрэгний зүтгүүр  180 градус эргэлээ. Энэ үзүүлбэр зөвхөн жишээ гэнэ. Тухайлбал, Энхтайвны гүүрний баруун талд байрлуулсан шинэ тайзны тусламжтайгаар баруун солгойгүй 360 градус эргэх чадвартай болжээ. Түүний нууц авьяасыг нээсэн 40.5 тонн жин, 200 тоннын даацтай 250 метрийн радиус бүхий төмөр тайзыг монгол инженерүүд бүтээсэн гэхээр бахархалтай.
 “Зэлмэ” ХХК-ийн захирал Ц.Хадбаатар “Бугантын төмрийн үйлдвэртэй хамтран 18 монгол инженер  52 хоногт багтааж, энэхүү төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. Би өөрөө төмөр замд ажиллаж байсан болохоор Орос, Хятад зэрэг орны  ийм төхөөрөмжийг харсан. Бидний бүтээл гадна талаараа битүү хүрээтэй гэдгээрээ бусад орныхоос  онцлогтой. Битүү болгосноор өнгө үзэмжтэй харагдахаас гадна хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлж буй юм. Цаашид  ийм төхөөрөмжийг Сэлэнгэ, Замын-Үүдэд  байрлуулбал зохимжтой санагддаг” гэв.
Улаанбаатар зүтгүүрийн дипогийн дарга Н.Хуяг-Эрдэнэ “Уг төхөөрөмжийг бүтээснээр жилд 30 зүтгүүр эргүүлэхэд шаардагдах ажилчдын цалин, дизель түлшний зардал, хос дугуйны элэгдэл гээд  нийт 217 сая төгрөг хэмнэх боломжтой боллоо. Нэг үгээр хэлбэл, бүтээхдээ зарцуулсан 450 сая төгрөгөө хоёр жил гаруй хугацаанд төлчихнө” хэмээн ярилаа.
Эргэлтийн төхөөрөмжгүй үед илчит тэрэгний нэг талын дугуй хавар, намрын улиралд амархан элэгддэг юм байна. Дугуйны үнэ өндөр учир нөгөө талыг нь  зорох төхөөрөмжөөр аргалж өнөөдрийг хүргэсэн гэнэ.
Гүйцэтгэгч компани 150 тоннын төхөөрөмж суурилуулах даалгавар авсан ч  зардлынх нь хэмжээнд багтааж 200 тоннын даацтай болгосон байна. Ирэх хавраас төмөр замын хамт олон энэ байгууламжийнхаа ойр орчмыг ногоон төглөөр чимэглэх төлөвлөгөөтэй байгаа аж. Монгол хүн хийх гэж зоривол юуг ч хийж чаддагийн нэг жишээг  “Зэлмэ” ХХК, Бугатын төмөрийн үйлдвэрийн хамтын бүтээл баталлаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5420751/296/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
949 Монголоос 750 гаруй буган хөшөө олджээ 2011-11-22 7731
948 Эрдэнэ, эрдмийн хайгуулчдын 90 ЖИЛИЙН ТҮҮЧЭЭ 2011-11-22 7248
947 Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна 2011-11-21 7689
946 “Millennium IT” системийг арванхоёрдугаар сард багтаан ашиглаж эхэлнэ 2011-11-21 6684
945 СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1000 ЦЭРЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 2011-11-21 7184
944 Буудлагынхан ганзага дүүрэн ирлээ 2011-11-16 7274
943 Л.ДҮГЭРЖАВ: Хэн түрүүлж хөл тавьж, хөрөнгө зарж чадна, тэр улс Антарктидаас хувь хүртэх боломжтой 2011-11-16 7359
942 Манай залуу цаначин ИНСБРУКИЙН ОЛИМПОД ОРОЛЦОНО 2011-11-16 6967
941 Монголын бүх цаг үеийн уран зохиолыг багтаасан цахим номын сан нээлтээ хийлээ 2011-11-15 8352
940 Б.ОЮУНСҮРЭН: МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ШАРГАЛ БОЛГОХЫГ ХИЧЭЭНЭ 2011-11-15 6820
939 ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛНА 2011-11-15 7415
938 Морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулна 2011-11-14 7753
937 Д.СУМЪЯА ДЭЛХИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2011-11-14 6788
936 Энэ онд 58.8 мянган хүүхэд мэндэлжээ 2011-11-14 7063
935 МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА 2011-11-11 7256
934 2012 онд автоматжуулсан системээр сонгууль явуулахаар боллоо 2011-11-11 7586
» Галт тэрэгний зүтгүүрийг бүжиглүүлэв 2011-11-11 7241
932 Хонконгт Монгол тосгон байгуулжээ 2011-11-09 6887
931 “Trafigura” Монголд 2011-11-09 9490
930 Бороогийн ордоос жилд 150 мянган унци алт олборлоно 2011-11-09 7402
배너신청
자생병원

배너신청