УИХ-ын чуулганаас түү хэн
гэмээр нэгэн шийдвэр өчигдөр гар лаа. Энэ нь сонгууль бүрийн дараа
үүсдэг маргаан, луйвардсан, луйвардуулсан тухай гомдлыг нэг тийш
болгохын тулд саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөр тоолох тухай шийдвэр
юм. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн эцсийн
хэлэлцүүлгийг өчигдөр хийж, баталснаар Монгол Улс анх удаа сонгуулийн
саналын хуудсыг автоматжуулсан системээр тоолох аргыг хэрэглэх нь. Үүний
тулд тойргийн хороодод мэдээллийн төв байгуулж, албан ёсны сургалтад
хамрагдан гэрчилгээ авсан хүмүү сийг ажиллуулах аж. Сонгуулийн саналын
дүнг урьдчилсан байдлаар төв рүү илгээн, баталгаажуулан гарын үсэг
зурсны дараа цахим болон цаасан хэлбэрээр дахин хүргүүлэх юм байна.
Цахим хэлбэрээр мэдээллээ хэрхэн солилцож авах тухай журмыг СЕХ батлах гэнэ. Автоматжуулсан техник, хэрэгсэл нь сонгогчдын бүртгэлийн болон санал тоолох хоёр машинаас бүрдэнэ. Бүртгэлийн ма шин сонгогчийг нэрсийн жаг саалтад бий эсэхийг нягтлах юм. Уг машиныг БНСУ-аас, санал тоолохыг нь АНУаас авах болоод буй. Одоо худалдан авах гэрээгээ хийж байгаа юм байна. Саналын дүнг гаргах явцад цахилгаан тасрах вий гэдгээс гишүүд ихэд болгоомжилж буй. Үүнийг “Нөөц зай хураагуур тавина. Өөр нөөц төлөвлөгөө ч боловсруулсан” хэ мээн СЕХ-ны дарга Н.Лувсанжав тайлбарлалаа. Гишүүдийн 84.8 хувийн саналаар уг хуулийг ба тлав.