Бичлэгийн тоо 3,329
Морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулна
Уншсан 7753 vote 0 2011.11.14 16:34:53
“Coke’n beat” наадмын энэ жилийн ялагч “The compass” хамтлаг БНСУ-ын Сөүл хотноо болж буй “Asian beat- 2011” наадамд оролцож байна. “Asian beat-2011” наадам 14 дэх жилдээ зохиогдож байгаа бөгөөд өчигдрөөс эхэлсэн уг наадамд энэ жил Азийн арав гаруй орны уран бүтээлчид өрсөлдөж байгаа аж.
Манай уран бүтээлчид уг наадамд тав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд “The compass” хамтлаг морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулахыг зорьж байгаа гэнэ.