Бичлэгийн тоо 3,329

  Манай улсын 2012 онд эдийн засгийн бодит өсөлт 25.6 хувь, Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 18.0 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.  Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүнгээс үзвэл энэ оны байдлаар эдийн засаг 21 гаруй хувийн өсөлттэй байгаа нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн шинэчлэлийн үр дүн гэж шинжээчид дүгнэжээ.   Эдийн засгийн өсөлтөд гадаад худалдаа голлох жин дарж байгаа бөгөөд өмнөд хөрштэй хийж байгаа худалдаа дийлэнх хувийг эзэлж байгаа юм.   Тухайлбал 1990 онд манай хоёр улсын хооронд хийгдсэн худалдааны хэмжээ дөнгөж 33,6 сая ам.доллар байсан бол 2010 оны үзүүлэлтээр 3,4 тэрбум ам.доллар болсон нь 20 жилийн дотор 100 дахин өссөн гэсэн үг юм.      

Худалдааны хэмжээ жил бүр 35-70 хувиар өсч байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хэр эрчимтэй хөгжиж байгааг харуулсан үзүүлэлт  гэж хэлж болно.  Эрдэс түүхий эд, түүний дотор нүүрс, төмрийн хүдрийн экспорт нэмэгдсэн нь хоёр талын худалдааны хэмжээ огцом өсөхөд голлон нөлөөлжээ. Манай улс 2010 онд гэхэд л 16,4 сая тонн нүүрс, 3,5 сая тонн төмрийн хүдрийг БНХАУ-д экспортоор гаргажээ.  Бид БНХАУ-д эрдэс түүхий эд, малын гаралтай арьс шир, үс, ноос гаргаж, тэндээс хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авч хэрэглэж байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг илэрхийлэх бас нэг үзүүлэлт нь хөрөнгө оруулалт.     

Манай улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг БНХАУ сүүлийн 10 жил тэргүүлсэн хэвээр байгааг статистикийн тоо баримт харуулсаар. 2010 оны байдлаар тус улсын 2,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 5300 гаруй аж ахуйн нэгж манай улсад бүртгэгджээ.  Манай улсад олгож байгаа зээл, тусламж, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг гэдэг нь ойлгомжтой.  Анх 1958 онд БНХАУ манай улсад 22.5 сая шилжих рублийн зээл өгч байсан түүхтэй. Тухайн үед авсан зээлээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, 50 мянган ам.метр бүхий орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Архангайн Тамир, Булганы Орхон, Сэлэнгийн төмөр бетон гүүр, Зүүнхараагийн Спирт, бал бурамын комбинат, Улаанбаатарын тоосгоны үйлдвэр гээд олон барилга, байгууламж ашиглалтад оруулсан нь өнөө ч үүргээ гүйцэтгэсээр байна. 

2001, 2005 онд олгосон 200 сая юанийн хөнгөлөлттэй зээлийг Сүхбаатар аймгийн цайрын орд газарт ашиглахаар Засгийн газар хооронд тохиролцон төслийг хэрэгжүүлсэн нь БНХАУ-аас манайд оруулсан хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалтын нэгд тооцогддог юм.  Үүний зэрэгцээ тус улсаас үзүүлсэн буцалтгүй тусламж ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсоор байна.  БНХАУ-ын Засгийн газар 2000 оноос хойш 600 орчим сая юаны буцалтгүй тусламж олгосон юм. Энэ хөрөнгийг бидний мэдэх Ахмадын болон төрийн албан хаагчдад зориулсан орон сууц, Яармаг дахь Биеийн тамир, спортын ордоны цогцолбор, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилга зэрэг  нүдэнд харагдаж, гарт баригдах томоохон бүтээн байгуулалтад зарцуулжээ. 

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна соёл, урлаг, боловсрол, хүмүүнлэг гээд бүх салбарын харилцаа ч өргөжин хөгжсөөр байна.  Тухайлбал боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу жилд манай улсын 200 гаруй хүн БНХАУ-ын зардлаар сурч байгаа бөгөөд Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэтгэлгээр жилд 100 оюутан суралцаж эхэллээ.  Мөн иргэд хоорондын харилцаа ч хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг нь аялал жуулчлалын салбараас харагдаж байна. Хил хамгаалах ерөнхий газрын мэдээнээс үзвэл жилд дунджаар 300 гаруй мянган хятад иргэн манай улсад ирдэг бол манай 900 гаруй мянган хүн  тус улсад болон тус улсаар дамжин гуравдагч оронд зорчдог байна. 

Саяхан гэхэд л манай хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид БНХАУ, Өвөрмонголын өөртөө засах оронд айлчилсан нь энэ салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж зохион байгуулагчид нь дүгнэжээ.   Худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, хэмжээ нь тухайн улсуудын хооронд улс төрийн харилцан ойлголцол хэр байгааг илтгэх гол үзүүлэлт болдог нь тодорхой. Хоёр орны төр, засгийн удирдлагуудын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, уулзалт, яриа хэлэлцээр байнга хийгдэж байгаа нь ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг цаг тухайд нь хэлэлцэн шийдвэрлэхэд гол хөшүүрэг болж ирсэн юм.  Өнөөдөр манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 100 гаруй гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна. 

1994 онд манай хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосон бол 2003 онд Сайн хөршийн найрсаг, харилцан итгэлцсэн түншийн харилцаа тогтоосон. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр энэ харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэсэн нь түүхэнд үлдэх айлчлал болсон юм.  Улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хамгийн гол нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь стратегийн түншлэлийн гол агуулга. Ингэснээр талууд бүх салбарт стратегийн түвшинд харилцаж, эдийн засгийн хувьд харилцан ашигтай хөгжих агуулга баримталж байна.     

Харилцаа, хамтын ажиллагаанд хоёр орны “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс” мөн чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ комисс 1991 оноос хойш 12 удаа хуралдсан бөгөөд хамгийн сүүлд энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо хуралдаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа харилцан ашигтай, бодит үр дүнтэй байх чиглэлээр хэлэлцэн тодорхой шийдэлд хүрсэн юм.    

Энэ бүхнээс харахад Монгол Улс, БНХАУ-ын улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг гээд бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа тааламжтай үедээ байна гэж дүгнэж болох юм. 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5420784/fa7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
949 Монголоос 750 гаруй буган хөшөө олджээ 2011-11-22 7731
948 Эрдэнэ, эрдмийн хайгуулчдын 90 ЖИЛИЙН ТҮҮЧЭЭ 2011-11-22 7248
947 Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна 2011-11-21 7689
946 “Millennium IT” системийг арванхоёрдугаар сард багтаан ашиглаж эхэлнэ 2011-11-21 6684
945 СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1000 ЦЭРЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 2011-11-21 7184
944 Буудлагынхан ганзага дүүрэн ирлээ 2011-11-16 7274
943 Л.ДҮГЭРЖАВ: Хэн түрүүлж хөл тавьж, хөрөнгө зарж чадна, тэр улс Антарктидаас хувь хүртэх боломжтой 2011-11-16 7359
942 Манай залуу цаначин ИНСБРУКИЙН ОЛИМПОД ОРОЛЦОНО 2011-11-16 6967
941 Монголын бүх цаг үеийн уран зохиолыг багтаасан цахим номын сан нээлтээ хийлээ 2011-11-15 8352
940 Б.ОЮУНСҮРЭН: МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ШАРГАЛ БОЛГОХЫГ ХИЧЭЭНЭ 2011-11-15 6820
939 ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛНА 2011-11-15 7415
938 Морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулна 2011-11-14 7753
937 Д.СУМЪЯА ДЭЛХИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2011-11-14 6788
936 Энэ онд 58.8 мянган хүүхэд мэндэлжээ 2011-11-14 7063
» МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА 2011-11-11 7256
934 2012 онд автоматжуулсан системээр сонгууль явуулахаар боллоо 2011-11-11 7586
933 Галт тэрэгний зүтгүүрийг бүжиглүүлэв 2011-11-11 7241
932 Хонконгт Монгол тосгон байгуулжээ 2011-11-09 6887
931 “Trafigura” Монголд 2011-11-09 9490
930 Бороогийн ордоос жилд 150 мянган унци алт олборлоно 2011-11-09 7402
배너신청
자생병원

배너신청