Бичлэгийн тоо 3,329
Торонтогийн
хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани 2014 он гэхэд нэг
сая унци алт олборлоно хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Стив Лан
мэдэгджээ. Тус компани энэ жил Бороогийн алтны уурхай болон Кыргыз дахь
Кум торын ордоос нийт 640 мянган унци алт олборлохоор төлөвлөсөн байна.
“Centerra
Gold” одоогийн байдлаар Бороогийн ордоос жилд 50000 унци алт олборлож
байгаа бөгөөд цаашид 150 мянга хүртэл өсгөхийг зорьж буй аж. Мөн тус
компани Гацууртаас 35 км-ийн зайд байрлах ордоо ашиглалтад оруулбал
Монголоос жилд 200 мянган унци алт олборлох боломжтой гэж Стив Лан
ярьсан байна.