Бичлэгийн тоо 3,329

Туркийн Истанбул хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Оюунсүрэнг “Дебют” буландаа урилаа. Тэрбээр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Иван Ярыгинийн нэрэмжит олон улсын тэмцээн, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Шведийн Алтан гран при гэхчилэн олон улсын томоохон тэмцээнээс медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулсан юм.

-Охид бөх болно гэж мөрөөдөх нь ховор шүү дээ. Бөхийн спортын юу нь чамайг татав?

-Би Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Сумын сургуульд сурч, амралтаараа хөдөө гэртээ очин, аав ээждээ тусалдаг байлаа. Хөдөөгийн хүүхдүүд хар бор ажил хийж өсдөг шүү дээ. Тэгж яваад өөрийгөө бяртай гэж боддог болсон. Гэхдээ бөх болно гэж бодоогүй л дээ. Аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн химийн ангид элссэн. Харин бөхийн спортод тун санаандгүй орсон шүү. Нэгдүгээр курсэд сурч байхдаа, 2006 оны аравдугаар сард хичээлээ тараад Спортын төв ордны хажуугаар явж байгаад тэр байшин руу орж үзмээр санагдсан. Тэгээд хүмүүс шуугилдаж, шүглийн дуу тасхийсэн танхимд орчихсон. Зурагтаар гардаг мундаг тамирчид бэлтгэл хийж байхыг харахад сүрдмээр ч нэг л сайхан санагдаж, тэдэн шиг болохыг хүссэн. Тэгэхэд манай багш (гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар) бэлтгэл хийлгэж байсан юм. Багштай уулзаж, “Би энд бэлтгэл хиймээр байна” гэтэл “Маргааш ирээрэй” гэсэн. Маргааш нь иртэл багш намайг заал тойруулж хурд авахуулж баахан гүйлгэсэн. Анхны бэлтгэл ингэж эхэлж байлаа.

-МУИС-ийн оюутан яагаад МУБИС-д орчихсон бэ?

-Эхний үед хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийдэг байлаа. Сүүлдээ бэлтгэлдээ ихэнх цагаа зориулаад хичээлээсээ хоцорчихсон. Тэгээд сургуулиа сольж, МУБИСийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангид элссэн. Ирэх хавар төгсөнө.

-Хамгийн ойрын зорилго тань юу вэ?

-Ирэх жилийн ДАШТ-д амжилтаа бататгаж, медалийнхаа өнгийг шаргал болгох зорилго тавиад бэлтгэлээ базааж байна. Дараагийн зорилго бол олимпод амжилттай оролцох. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд илүү амжилт гаргахыг хүсэж байна.

- Хааяа шантрах, хэцүү санагдах үе байдаг уу?

-Эмэгтэй хүнд бөхийн спорт их хүнд шүү дээ. Бэлтгэл хийх үед хэцүү зүйл тулгарна. Гэхдээ том зорилго тавьчихсан болохоор тэр бүхэнд нэг их шантраад байдаггүй. “Бөөр, сав нь доргидоггүй юм уу. Ямар аймаар шиддэг юм бэ” гэдэг л юм. Бид бэлтгэл хийсээр байгаад дасчихдаг ч юм уу, тэр бүхнийг дэвжээ маань зөөллөдөг.

-Бэлтгэлээ эрчимжүүлэх үед ямар ачаалалтай байдаг вэ?

-Нэлээд ачаалалтай шүү. Өдөрт гурван улаа бэлтгэл хийнэ. Би жин нэг их хасдаггүй, гурван кг хасаад л жиндээ орчихдог болохоор бас ч гэж гайгүй. Олон кг жин хасдаг хүмүүс бол хэцүү шүү дээ.

-Ирэх хавар сургуулиа төгсөх юм байна. Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу?

-Багш нар маань “Залуу хүнд боловсрол хэрэгтэй” гэж захидаг. Төгсөөд магистрантурт сурна. Тэгээд өөр зүйлд санаагаа хоёрдуулалгүй бөхийн спортоороо тууштай явна даа.

-Багш чинь хэр хатуу вэ?

-Т.Сүхбаатар багш маань загнах үедээ загнана, магтах үедээ магтана. Манай багшийн шавь нараас олон гавьяат, дэлхийн аваргын медальтан төрсөн. ДАШТ-ээс гэхэд О.Бурмаа, Ц.Энхжаргал, Насанбурмаа нар медаль авсан. ДАШТ-ээс медаль авсан дөрөв дэх шавь нь би. Ийм сайн багшийн шавь болсондоо баярладаг.

Х.УЯНГА

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5436681/5d4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
949 Монголоос 750 гаруй буган хөшөө олджээ 2011-11-22 7731
948 Эрдэнэ, эрдмийн хайгуулчдын 90 ЖИЛИЙН ТҮҮЧЭЭ 2011-11-22 7248
947 Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна 2011-11-21 7689
946 “Millennium IT” системийг арванхоёрдугаар сард багтаан ашиглаж эхэлнэ 2011-11-21 6684
945 СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1000 ЦЭРЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 2011-11-21 7184
944 Буудлагынхан ганзага дүүрэн ирлээ 2011-11-16 7274
943 Л.ДҮГЭРЖАВ: Хэн түрүүлж хөл тавьж, хөрөнгө зарж чадна, тэр улс Антарктидаас хувь хүртэх боломжтой 2011-11-16 7359
942 Манай залуу цаначин ИНСБРУКИЙН ОЛИМПОД ОРОЛЦОНО 2011-11-16 6967
941 Монголын бүх цаг үеийн уран зохиолыг багтаасан цахим номын сан нээлтээ хийлээ 2011-11-15 8352
» Б.ОЮУНСҮРЭН: МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ШАРГАЛ БОЛГОХЫГ ХИЧЭЭНЭ 2011-11-15 6820
939 ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛНА 2011-11-15 7415
938 Морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулна 2011-11-14 7753
937 Д.СУМЪЯА ДЭЛХИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2011-11-14 6788
936 Энэ онд 58.8 мянган хүүхэд мэндэлжээ 2011-11-14 7063
935 МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА 2011-11-11 7256
934 2012 онд автоматжуулсан системээр сонгууль явуулахаар боллоо 2011-11-11 7586
933 Галт тэрэгний зүтгүүрийг бүжиглүүлэв 2011-11-11 7241
932 Хонконгт Монгол тосгон байгуулжээ 2011-11-09 6887
931 “Trafigura” Монголд 2011-11-09 9490
930 Бороогийн ордоос жилд 150 мянган унци алт олборлоно 2011-11-09 7402
배너신청
자생병원

배너신청