Бичлэгийн тоо 3,329


ШУТИС-ийн профессор, Антарктидын нийгэмлэгийн тэргүүн, доктор, Л.Дүгэржав Антарктидын экспедицэд ажиллахаар болсон талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тус экспедицийн 20 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хүрээнд олон орны судлаач эрдэмтдийг хамруулсан томоохон баг судалгааны ажил хийхээр болжээ. Өнгөрсөн жил энэ багт Португал, Герман, Испани, Чили, Аргентин, Болгар, Монголын судлаачид ажиллаж байсан бол энэ удаа Японы дөрвөн эрдэмтэн нэгдэж, Японы Засгийн газрын тусламжтайгаар онгоцоор геологийн зураглал хийхээр болсон байна.

Мөн хэд хэдэн цооног өрөмдөж, Антарктид төвийн цэвдгийн температурын өөрчлөлтийг судлах юм байна. Уг судалгааны ажил арванхоёр дугаар сарын 1-нээс дараа жилийн хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх гэнэ. Энэ жил нийт гурван баг судалгааны ажил хийхээр болсон бөгөөд доктор Л.Дүгэржав Антарктидын экспедицийн II ээлжийн судлаачдыг ахалж явах юм байна. Түүний багт хоёр португали, дөрвөн япон, мөн Болгарын судлаачид гээд нийт 18 хүн багтжээ. Тэрбээр өмнө нь гурван ч удаа өмнөд туйлыг зорьж байсан нэгэн.

“Монгол Улсын Засгийн газар Антарктидын олон улсын конвенцид нэгдэн орох зүй ёсны шаардлага тавигдаж байна. Энэ конвецид нэгдэж орсноор монголчууд уг тивд өөрийн баазыг нээх эрх зүйн үндэс бүрдэнэ. Антарктид тив нь манай дэлхийн хуурай газрын 10 хувь, цэвэр усны нөөцийн 80 хувийг агуулдаг. Эрэг хавийн далай тэнгист асар их био масс оршдог. Ашигт малтмалын арвин их нөөцтэй. Тус тивийн газар нутгийн хуваарилалтын төлөөх тэмцэл аль хэдийнэ эхэлсэн. Хэн тэнд хөл тавьж, баазтай байж, судалгаа хийж, хүмүүсээ ажиллуулж, хөрөнгө зарж чадна тэр улс ирээдүйд хувьцаа хувь хүртэх боломжтой” хэмээн доктор Л.Дүгэржав ярилаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5440530/ba7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
949 Монголоос 750 гаруй буган хөшөө олджээ 2011-11-22 7731
948 Эрдэнэ, эрдмийн хайгуулчдын 90 ЖИЛИЙН ТҮҮЧЭЭ 2011-11-22 7248
947 Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна 2011-11-21 7689
946 “Millennium IT” системийг арванхоёрдугаар сард багтаан ашиглаж эхэлнэ 2011-11-21 6684
945 СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1000 ЦЭРЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 2011-11-21 7184
944 Буудлагынхан ганзага дүүрэн ирлээ 2011-11-16 7274
» Л.ДҮГЭРЖАВ: Хэн түрүүлж хөл тавьж, хөрөнгө зарж чадна, тэр улс Антарктидаас хувь хүртэх боломжтой 2011-11-16 7359
942 Манай залуу цаначин ИНСБРУКИЙН ОЛИМПОД ОРОЛЦОНО 2011-11-16 6967
941 Монголын бүх цаг үеийн уран зохиолыг багтаасан цахим номын сан нээлтээ хийлээ 2011-11-15 8352
940 Б.ОЮУНСҮРЭН: МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ШАРГАЛ БОЛГОХЫГ ХИЧЭЭНЭ 2011-11-15 6820
939 ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛНА 2011-11-15 7415
938 Морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулна 2011-11-14 7753
937 Д.СУМЪЯА ДЭЛХИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2011-11-14 6788
936 Энэ онд 58.8 мянган хүүхэд мэндэлжээ 2011-11-14 7063
935 МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА 2011-11-11 7256
934 2012 онд автоматжуулсан системээр сонгууль явуулахаар боллоо 2011-11-11 7586
933 Галт тэрэгний зүтгүүрийг бүжиглүүлэв 2011-11-11 7241
932 Хонконгт Монгол тосгон байгуулжээ 2011-11-09 6887
931 “Trafigura” Монголд 2011-11-09 9490
930 Бороогийн ордоос жилд 150 мянган унци алт олборлоно 2011-11-09 7402
배너신청
자생병원

배너신청