Бичлэгийн тоо 3,329

Номхон далайн Самоа арлын нийслэл Апиа хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд IJF-ийн Дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө. 37 орны 106 эрэгтэй, 68 эмэгтэй жүдоч өрсөлдсөн энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин хүч үзсэн. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн хүнд, эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн барилдаанууд болж, манай бөхчүүдээс тав нь барилдсанаас дөрөв нь хүрэл медалийн төлөө өрсөлдөж, ганц нь л медаль дээр буужээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин Доржсүрэнгийн Сумъяа эхлээд хийлж, хоёрдугаар тойрогтоо Австралийн бөхөд хожигдсон ч АНУ, Хятадын бөхчүүдийг дараалан ялж, хүрэл медалийн болзол хангасан байна. Энэ нь түүний Дэлхийн цомоос авч буй тав дахь медаль нь юм. Тэрбээр өнгөрсөн жил Ташкент, Сувон, өнөө жил Улаанбаатар, Алматыгийн татамиас хүрэл медаль авсан билээ.

IJF-ийн чансаанд 212 оноотойгоор 40 дүгээр байрт бичигдэж буй Сумъяа энэ амжилтаараа 40 оноо нэмж, гурван байр урагшлах нь. Энэ жинд 264 оноотойгоор 34 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа Т.Баттөгс эхний тойрогт Их Британийн жүдочид торгуулиар ялагдав. Т.Баттөгсийн хувьд олон улсын тэмцээнүүдэд хийсэн барилдааныг нь харахад үнэлгээ бараг алдахгүй байгаа нь сайшаалтай боловч өөрөө мөн үнэлгээ авч чадахгүй, голдуу торгуулиар хожигддог дутагдал нь засрахгүй хэвээр байна. +100 кг-д Намсрайжавын Батсуурь Их Британийн бөхийг ялж, Исландын бөхөд хожигдоод торгуульд Шинэ Зеландын жүдочийг ялсан ч хүрлийн төлөө БНХАУ-ын Ван Хаод ялагдлаа. Монголд болсон Дэлхийн цомд Батсуурь залуучуудын дэлхийн аваргын мөнгөтэй энэ Хятадыг ялж байсан юм.

Энэ жилийн УАШТ-д түрүүлснээсээ хойш олон улсын тавцанд барилдах болсон Н.Батсуурь энэ хугацаанд чансааны 136 оноо цуглуулж, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд 52-рт орж ирсэн. Самоад 5-р байрт орж, 20 оноо авснаар түүний байрт өөрчлөлт гарахгүй. 90 кг-д барилдсан Эрдэнэбилэгийн Энхбат Австралийн Якуб Савчукийг ялж, Их Британийн Уинстон Гордонд хожигдоод торгуульд Украины Роман Гонтюкийг ялсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд АНУын Жэкоб Ларсенд дийлдлээ. Чансаагаар жиндээ 234 оноотойгоор 38-д байгаа Энхбатын хувьд 30 орчимд бичигдэж чадвал олимпийн эрх авчих магадлалтай юм. Эрэгтэйчүүдийн эхний 22 тамирчин олимпийн эрх авах ба 90 кг-д Япон, ОХУ, Узбекистан, Бразил, Украин зэрэг орны бөхчүүд тогтоогдсон бүст хоёр болон түүнээс дээш тоогоор орсон байгаа бөгөөд яг одоогийн оноогоор тооцоо гаргавал 31-рт эрэмбэтэй Кыргызстаны Чингиз Мамедов олимпийн эрх авахаар байна.

Э.Энхбат Самоагаас 20 оноо авч, 35 руу ахих болжээ. 81 кг-д Отгонбаатарын Ууганбаатар Фижи гийн бөхийг ялж, Канадын бөхөд хожигдон торгуульд Австралийн Брент Айверсоныг буулган аваад хүрэл медалийн төлөө барилдаанд Туркийн Ахмет Сарид гурван торгууль буюу вазари үнэлгээгээр дийлджээ. О.Ууганбаатарын хувьд олимпийн эрх авахын тулд мөн л жиндээ 30 орчимд эрэмбэлэгдэх ёстой. Олимпийн эрхийг одоогийн оноогоор олговол 31-д 320 оноотой байгаа Бельгийн Йоахим Боттьеу сүүлийн буюу 22 дахь эрхийг авах бөгөөд Ууганаа 180 оноотойгоор 50-рт эрэмбэтэй буй юм. Харин Дэлхийн цомын хоёр дахь өдөр +78 кг-д 321 оноотойгоор 26-рт эрэмбэлэгдэж буй (түүний жингийн 19 дэх жүдоч Германы Францишка Кониц 458 оноотойгоор олимпийн эрхийн бүст багтаж байгаа) гавьяат тамирчин Д.Цэрэнханд барилдлаа.

Тамирчин-дасгалжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэсэн гавьяат маань эхний даваандаа Их Британийн Карина Брайнтад 3.46 минутад цэвэр ялагдсан байна. Түүний жинд ердөө тавхан бөх зодоглосон тул Цэрэнхандад хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирсэн. Харамсалтай медалийн төлөөх барилдаанд тэрбээр мөн л Их Британийн Сара Адлингтонд 2.58 дахь минутад иппоноор хожигджээ. Самаогийн Дэлхийн цомд нэг хүрэл медаль, дөрвөн шагналт байр эзэлсэн манайхан багийн дүнгээр 37 орноос 17 дугаар байрт орсон байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5433151/d68/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
949 Монголоос 750 гаруй буган хөшөө олджээ 2011-11-22 7731
948 Эрдэнэ, эрдмийн хайгуулчдын 90 ЖИЛИЙН ТҮҮЧЭЭ 2011-11-22 7248
947 Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна 2011-11-21 7689
946 “Millennium IT” системийг арванхоёрдугаар сард багтаан ашиглаж эхэлнэ 2011-11-21 6684
945 СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1000 ЦЭРЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 2011-11-21 7184
944 Буудлагынхан ганзага дүүрэн ирлээ 2011-11-16 7274
943 Л.ДҮГЭРЖАВ: Хэн түрүүлж хөл тавьж, хөрөнгө зарж чадна, тэр улс Антарктидаас хувь хүртэх боломжтой 2011-11-16 7359
942 Манай залуу цаначин ИНСБРУКИЙН ОЛИМПОД ОРОЛЦОНО 2011-11-16 6967
941 Монголын бүх цаг үеийн уран зохиолыг багтаасан цахим номын сан нээлтээ хийлээ 2011-11-15 8352
940 Б.ОЮУНСҮРЭН: МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ШАРГАЛ БОЛГОХЫГ ХИЧЭЭНЭ 2011-11-15 6820
939 ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛНА 2011-11-15 7415
938 Морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулна 2011-11-14 7753
» Д.СУМЪЯА ДЭЛХИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2011-11-14 6788
936 Энэ онд 58.8 мянган хүүхэд мэндэлжээ 2011-11-14 7063
935 МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА 2011-11-11 7256
934 2012 онд автоматжуулсан системээр сонгууль явуулахаар боллоо 2011-11-11 7586
933 Галт тэрэгний зүтгүүрийг бүжиглүүлэв 2011-11-11 7241
932 Хонконгт Монгол тосгон байгуулжээ 2011-11-09 6887
931 “Trafigura” Монголд 2011-11-09 9490
930 Бороогийн ордоос жилд 150 мянган унци алт олборлоно 2011-11-09 7402
배너신청
자생병원

배너신청