Хятадын тэргүүлэгч компани нийтийн тээвэрт хамтрах хүсэлт тавив
Уншсан 6521 vote 0 2011.05.12 15:01:10Хөнгөн галт тэрэг, метро үйлдвэрлэлээрээ Хятадад тэргүүлэгч компани манай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж. БНХАУ-ын “CSR” корпорацын дэд Ерөнхийлөгч Жанг Жун нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой өчигдөр уулзахдаа энэ талаар ярив.
Тус корпорац нь хөнгөн галт тэрэг, метро үйлдвэрлэлээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг төдийгүй Энэтхэг, Малайз, Австрали зэрэг оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж, метро тавих ажлыг хамтран гүйцэтгэдэг байна. Тиймээс Америк, европчууд ч “CSR” корпорацынхантай хамтран ажиллах талаар сонирхож эхэлсэн гэнэ.
Өнгөрсөн жил тэд цагт 486 км туулах чадалтай хурдны гарт тэрэг бүтээжээ. Энэ нь дэлхийн хамгийн хурдан буюу 576 км/цаг хурдалдаг Францын галт тэрэгний дараа ордог байна.
mongol hvmvvsee surgaad ajilluulval bid chadahgvi zvil bish shvv dee... yum bolgond l hyatadiin gar harj belenchlehee bolimoor yumaa...hyatadiin oroltsoogvigeer amidraad l irsen umsan da....
