Бичлэгийн тоо 3,329

 МҮЭ-ийн холбооноос шатахууны үнэ 80, талхны үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн шалтгааныг бие даасан шинжээчээр дүгнүүлж, тодорхой шийдэлд хүрэхээ мэдэгдсэн. Тус холбоо хол богдох байгууллагуудтай хэлэлцээр хийснээ өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатараас зарим асуултад хариулт авлаа.

-Хэлэлцээрт урьсан байгууллагууд бүгд ирсэн үү. Шатахууны үнийг зохиомлоор нэмсэн нь тогтоогдсон уу?

-Холбогдох бүх байгууллагад хэлэлцээр хийх урилга хүргүүлсэн Эрчим хүчний газар, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, “Талх чихэр” ком панийн удирдлагууд ирсэн. Нефть импортлогч компаниудаас хүн ирээгүй. Нефть импортлогчид тооцоо, судалгаа гүйгээр үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн нь тогтоогдсон. Тиймээс “Магнай трейд”, “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол” өнөөдрөөс (өчигдөр) шатахууныхаа үнийг 30 төгрөгөөр буулгалаа.

-Бусад нь үнээ буулгахгүй хэрэг үү?

-Үүнийг ЭБЭХЯ болон бусад хяналтын байгууллага удахгүй шийдвэрлэх байх. Шатахууныхаа үнийг үндэслэлгүй нэмсэн компанийн лицензийг хураах хүртэл арга хэмжээ авна гэж сайд нь хэлсэн байна лээ.

-Оросууд манайд экспортолж буй шатахууны үнээ үнэхээр нэмж үү. Ямар үн дэслэлээр ийн нэмснийг нь шалгасан уу?

-Шатахууны үнэ дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө литр тутамд 80 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийгээ ОХУ манайд нийлүүлэх шатахууны үнээ нэмсэн гэж тайлбарласан ч худлаа болох нь нотлогдсон. Өнгөрсөн сарын 28-нд ОХУ-аас импортолсон шатахуунаа компаниуд өмнөх үнээрээ оруулж ирснийг Гаалийн ерөнхий газраас баталгаажуулсан. Нефть импортлогчид сургаар, ямар ч тооцоо судалгаагүйгээр үнээ нэмсэн нь тодорхой.

Чингэлтэй дүүргийн XIV хороонд байрлах “Магнай трейд” компанийн ШТС-ын ажилтан Б.Гэрэлээс шатахууны үнэ хямдарсан эсэхийг тодруулахад “Газрын тосны 70 жилийн ойг тохиолдуулан шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр хямдруулаад байсан. Хямдралын хугацаа дуусахад хямдраагүй үнэ дээрээ литр тутамд 30 төгрөг нэмсэн юм. Өнөөдрөөс 30 төг рөгийн нэмэгдлээ болиулж, хуучин үнээр нь зарах шийдвэр ирсэн” гэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4533714/0de/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
589 Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан Монголын ирээдүй 2011-05-12 6741
588 Хятадын тэргүүлэгч компани нийтийн тээвэрт хамтрах хүсэлт тавив [1] 2011-05-12 6521
587 МОНГОЛ ЖОЛООЧОО БЭЛТГЭХ ЗАМААР ХЯТАД ЖОЛООЧИЙН ТООГ ЦӨӨЛНӨ 2011-05-10 7649
586 Америк мэргэжилтнийг дээрэмдээд жалганд орхижээ 2011-05-10 7743
585 Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барих яриа дахиад дэгдлээ [2] 2011-05-10 6307
584 Монгол хоолны сүлжээ Англид хүрлээ 2011-05-09 8002
583 “Алим” Монголынх уу, Оросынх уу 2011-05-09 7094
582 Хятадын юань, монгол төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ байгууллаа 2011-05-09 7124
581 Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр дахиа өргөн барилаа 2011-05-06 6331
580 Уйлан хайлж буй мөнх цаст уулс минь 2011-05-06 8174
» ХУЙВАЛДАЖ НЭМСЭН ШАТАХУУНЫ ҮНИЙГ 30 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА 2011-05-06 6762
578 Ажилгүй 100 мянган иргэн байгаа гэв 2011-05-05 6756
577 Оюутолгой 45 оюутныг гадаадад тэтгэлгээр сургана 2011-05-05 7412
576 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ХОЁР ЖИЛ ХҮЧИНТЭЙ 2011-05-05 8644
575 Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдийн нэгийг БНХАУ-аас баривчилжээ 2011-05-04 7387
574 Рок хамтлагийнхан хар тамхины хэргээр ял шийтгүүлэв 2011-05-04 7092
573 АЛТНЫ ҮНИЙН ДЭЭД АМЖИЛТ 1570 ДОЛЛАР БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2011-05-02 6363
572 Чанаргүй архи хэрэглэснээс 40 хүн амиа алджээ 2011-05-02 6514
571 Дөнгөж төрсөн эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ орхиод зугтав 2011-05-02 6696
570 Оюутанд сард 70.000 төгрөгийн тэтгэлэг олгоно 2011-04-29 8168
배너신청
자생병원

배너신청