Хятадын юань, монгол төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ байгууллаа
Уншсан 7124 vote 0 2011.05.09 11:53:13
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Шиао Чуан нар үндэсний мөн гөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээнд өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурав.
Энэхүү гэрээ нь хоёр улсын Төвбанк хоорондын хамтын ажиллагаанд чухал алхам болоод зогсохгүй банк, санхүү, эдийн засгийн харилцааны цаашдын хөгжлийг түргэтгэх, дэмжихэд гол хөшүүрэг байх гэнэ. БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орон бөгөөд тус улсын юань манай валютын зах зээлд идэвхтэй арилжаалагддаг хоёр дахь гадаад валют юм.
Иймээс арил жааны банкуудын юаниар төл бөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл гарч, валютын дотоодын за хад тогтворгүй байдал үүссэн то хиолдолд юанийг шуурхай ний лүүлэн төгрөгийн тогт вортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхэд ихээхэн ач хол богдолтой аж.
Энэ удаагийн гэрээ нь хамтын ажиллагааны нэг чухал хэсэг бөгөөд цаашид банк сан хүү, эдийн засгийн харилцааг өргөтгөх чиглэлээр Монголбанк, Хятадын Ардын банк нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хоёр тал мэдэгдлээ.