Бичлэгийн тоо 3,329

 УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Ерөнхийлөгчийн санаачилсан уг төслийг Тамгын газрын нь дарга Д.Баттулга танилцуулав. Боловсрол бол хүний, улсын гол баялаг. Тиймээс төрөөс баялгийг бүтээхэд тодорхой оролцоотой байх зарчмыг дэлхийн улс орнууд баримталдаг аж. Тухайлбал Европын орнуудад дээд боловсрол эзэмших зардлын 84 хувийг төрөөс санхүүжүүлдэг бол АНУ-д 47 хувийг Засгийн газрын эх үүсвэрээс хариуцаж байна.

Бүх зардлыг 100 хувь даадаг Норвеги, Финланд, Бразил, Аргентин зэрэг орон ч бий гэнэ. Энэ бүхнийг харгалзан төсөл боловсруулахдаа нэг оюутанд сард 70.000 төгрөгийн цалин өгөхөөр зохицуулжээ. Үүнийг Хүний хөгжлийн сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхээр санал болгож байгаа юм. Түүнчлэн сурлагын өндөр амжилт гаргасан, тодорхой чанарын шаардлага хангасан сургуульд болон онц чухал хэрэгцээт мэргэжлээр суралцагчдад урамшууллын тэтгэлэг олгоно. Дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай суралцагчдын амьжиргааны зардалд зориулан улсын төсвөөс тэтгэмж олгохоор тусгасан байна.

Уг хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс жилд дунджаар 43.6 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангаас 88.8 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна. Төрөөс боловсролын салбараа дэмжихийг олонх хүлээн зөвшөөрч буй ч оюутнуудыг сурлагаар нь ялгалгүй, халамжийг хавтгайрууллаа гэсэн шүүмжлэл гарав. Мөн тэтгэлгийг төрийн болон хувийн өмчийн сургуулийг ялгалгүй олгох, тэтгэлэг авах сургуульд тавих шаардлагыг өндөржүүлэх нь зүйтэй гэж зарим нь үзэж байв. Төсөлд “суралцагч” гэсэн томъёолол бий.

Үүнд бакалавр, магистр, аспирантур, докторантурт суралцагчид хамаарах юм билээ. Харин гадаадад сурч буй оюутнуудыг хамруулах боломжгүй гэнэ.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.

-Тэтгэлгийг олгоход жилд 152 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Хэт хавтгайруулах ёсгүй гэсэн шүүмжлэл байна. Тодорхой болзол, шалгуур тавих уу?

-Төсөлд үндэсний тэтгэмж гэж заасан байгаа. Энэ нь бүх оюутанд сард олгох 70.000 төгрөг. Амьжиргааны баталгаажих төвшний талаар тооцсон нь энэ. Үүнээс цааш сурлагын амжилтаас хамаараад нэрэмжит, тусгай тэтгэлэг гэх мэтээр ангилсан. Хавтгайрсан юм биш. Намайг ЗХУ-д сурч байхад муу сурдаг оюутан 60 рубль, онц сурдаг нь 90 рублийн стипендтэй байсан.

-Тусгай тэтгэлэг гэхээр 70.000 төгрөг дээр хэдийг нэмж олгох вэ?

-Энэ талаар хууль баталсны дараа Засгийн газраас журам гарч зохицуулна.

-Оюутны тоонд өөрчлөлт орох болов уу?

-Манай яамнаас элсэлтийг хянаж байгаа учраас оюутны тоо нэмэгдэхгүй. Тооноос давсан элсэлт авахгүй, бид аль болох цөөлөх бодлого баримталж байна.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4499719/693/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
589 Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан Монголын ирээдүй 2011-05-12 6741
588 Хятадын тэргүүлэгч компани нийтийн тээвэрт хамтрах хүсэлт тавив [1] 2011-05-12 6521
587 МОНГОЛ ЖОЛООЧОО БЭЛТГЭХ ЗАМААР ХЯТАД ЖОЛООЧИЙН ТООГ ЦӨӨЛНӨ 2011-05-10 7649
586 Америк мэргэжилтнийг дээрэмдээд жалганд орхижээ 2011-05-10 7743
585 Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барих яриа дахиад дэгдлээ [2] 2011-05-10 6307
584 Монгол хоолны сүлжээ Англид хүрлээ 2011-05-09 8002
583 “Алим” Монголынх уу, Оросынх уу 2011-05-09 7094
582 Хятадын юань, монгол төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ байгууллаа 2011-05-09 7124
581 Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр дахиа өргөн барилаа 2011-05-06 6331
580 Уйлан хайлж буй мөнх цаст уулс минь 2011-05-06 8174
579 ХУЙВАЛДАЖ НЭМСЭН ШАТАХУУНЫ ҮНИЙГ 30 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА 2011-05-06 6762
578 Ажилгүй 100 мянган иргэн байгаа гэв 2011-05-05 6756
577 Оюутолгой 45 оюутныг гадаадад тэтгэлгээр сургана 2011-05-05 7412
576 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ХОЁР ЖИЛ ХҮЧИНТЭЙ 2011-05-05 8644
575 Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдийн нэгийг БНХАУ-аас баривчилжээ 2011-05-04 7387
574 Рок хамтлагийнхан хар тамхины хэргээр ял шийтгүүлэв 2011-05-04 7092
573 АЛТНЫ ҮНИЙН ДЭЭД АМЖИЛТ 1570 ДОЛЛАР БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2011-05-02 6363
572 Чанаргүй архи хэрэглэснээс 40 хүн амиа алджээ 2011-05-02 6514
571 Дөнгөж төрсөн эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ орхиод зугтав 2011-05-02 6696
» Оюутанд сард 70.000 төгрөгийн тэтгэлэг олгоно 2011-04-29 8168
배너신청
자생병원

배너신청