Бичлэгийн тоо 3,329

Хүн болж төрөөд юу эсийг үзэж, сонсоно билээ. Тэр дундаас уулс дүн гэнэхийг сонсох тун гай халтай. Өндөр өндөр уулсын дунд зог соод чих та вихад ямар ч авьяас тай хөгжмийн зохиолчийн тэмдэглэж чадах гүй тийм хөг аялгуу эгшиг лүүлнэ. Тэр дунд аль ч театрын тайзнаас сон сохгүй асар том морин хийлийн аялгуу баргил дуугаар хүнгэнэхэд ямар ч нарийн лимбэ ний гар гаж чадахгүй хөг аялгуу бас зэрэгцэн эгшиглэнэ.

Тэр бол уул дуулж буй хэрэг. Магадгүй тэр гэхийн тэмдэггүй тэр аялгуу монгол хү нийг мянга мянган жил хөглөсөн. Тэр сайхан аялгуу цааш хөгжсөөр ...Мөнх цасан эхтэй Мөлгөр чулуун эрдэнэтэй... гээд хө- вөр дөг биз ээ. Мон гол чууд туульсаа дуулдаг биш хайлдаг гэсэн нь ч учиртай юм шив дээ. Өнөөдөр Монголын мөнх цаст орги лууд ус дуслуулан уйлан хайлж байгаа нь бас л амьд байгалийн нэгэн аймшигт үзэгдэл гэлтэй. Хүүхэд насны ой тоонд үлдсэн тэр нэгэн зураг өнөө хэр санаанд тодхон.

Тэр жил Баянхонгорын Их богд уулын бэлд очиж билээ. Бөөнцагаан нуу рын уснаа домгийн цагаан тэмээ шиг ширээ бөхтэй Их богд уулын дүрс тольддогсон.

Түүнээс холгүйхэн эхийгээ хүлээн гансрах хөөрхөн ботго нүднээсээ бөөн бөөн нулимс унаган буйлах нь их л гансрал төрүүлдэгсэн. Тэртээ алсаас зэрэглээн дунд торолзох бут, харгана ингэн тэмээтэй андуурам адилхан. Ийм нэгэн дүр зураг тархинд минь үлджээ.

Яагаад ч юм бэ хотын их шуугианд үе үехэн тэр л нэг зургийг харахсан гэх хүсэл төрдөг билээ. Гэтэл саяхан нэг харах нь ээ, тэртээ алсаас дүнхийн харагдаад байдаг мөнгөн ширээт тэмээн зураг алга болжээ. Одоо л бараа нь харагдана даа гэтэл гарч ирсэнгүй.

Сураг сонсвол Их богдын мөнх цас хайлснаас байгаль эхийн өнгө зохицуулан будсан тэр нэгэн зураг алга болсон гэж нутгийнхан ярих болсон нь үнэн аж. Энэ бол мөнх цаст оргилуудын дунд намхан нь болоод л малгайгаа авсан хэрэг юм байх.

Одоо тэр зураг тухайн үед авсан гэрэл зураг, хаа нэгтэй бэлгэнд очсон уран зураг, мань мэтийн хүүхэд ахуйн хэврэгхэн оюун ухаанд хадгалагдаж дээ гэж бодно. Бөөлөөд ч, уйлаад ч, хайлаад ч нэмэргүй болж. Дэлхийн дулаарал хэмээх байгалийн дийлдэшгүй хүчний дор мөнх цаст уулс маань хөлрөн хөлрөн, уйлан хайлж байна. Дэлхийн дулаарлын нөлөө хамгийн их тусаж байгаа улс гэвэл эх газрын уур амьсгалтай Монгол хэмээн дэлхийн эрдэмтэд хүртэл дуу алдаж байна. Хаа очиж манай эрдэмтэд уйлж, хайлан буй мөнх цаст оргилууддаа “сонсож” сууна. Тэд монгол нутагт амьдрал зохицуулагч 43 мөнх цаст оргилыг бүртгэж, судалгаа хийж байгаа ажээ. Тэдний 41 нь Монгол Алтайн нуруунд байдаг гэнэ.

Судлаачид мөнх цаст уулс гэсэн нэр томъёоноос татгалзах болсноо ч ний нуугүй хэлсэн. Учир нь бидний нэрлэж заншсан мөнх цас судлаачдын хувьд мөнхийн биш гэдэг нь тодорхой болжээ. Тиймээс сүүлийн үед мөстөл, мөсөн гол гэсэн нэр томъёог хэрэглэх болсон гэнэ.

Өнөөдөр энэ чиглэлийн судалгааг Ус цаг уурын хүрээлэнгийн ус судлалын сектор дагнан судалж байна. Секторын эрхлэгч доктор Г.Даваа -Бид 1940 онд хийсэн 100 мянгатын газрын зураг, “Ландсат” хиймэл дагуулын 1990, 2000 оны зургийг ашиглан мөстөл, мөсөн голд судалгаа хийж байна. Манайд 43 мөстөл, мөсөн гол бий. Гэхдээ энэ бол хураангуйлсан тоо.

Тухайлбал, Цамбагарав уул гэхэд л нэг мөстөл, мөсөн гол боловч түүний орчинд 40 гаруй мөстөл, мөсөн гол багтах жишээтэй. Түүн лугаа нийт тоог нь авч үзвэл 580 гол, мөс байна. Алтайн нурууны 41 мөстөл, мөсөн голыг 12 ангиллаар судалдаг. Уулын хөндийн, хавтгай оройн, хажуу мөстлийн, хүнх мөстлийн гээд. Мэдээж бүх мөстлийг нэгбүрчлэн судлах боломжгүй.

Тиймээс бид таван гол цэг дээр судалгаа хийж байна. Бидний ашиглаж буй 1940 оны зураг нэлээд сайн. Гэхдээ зарим нэг мөстөл тэнд тэмдэглэгдээгүй байх нь бий. Тухайлбал, Отгонтэнгэрийг тэнд тэмдэглээгүй байх жишээтэй. Ямар ч гэсэн зураг дээрх мөстөл, мөсөн голын эзлэх талбайг тооцоолоход тухайн үед хэмжээ нь 509.7 ам.км гэж байна. Түүнийг 1990 оны судалгаатай харьцуулахад талбай нь 12.3 хувиар, цаашлаад 2000 оны судалгаатай харьцуулахад 23.6 хувиар багассан байх юм.

Энэ талбайд хэдий хэмжээний усны нөөц байх вэ гэдгийг доктор Н.Дашдэлэг гуай нар 1980-аад оны дундуур тооцоолж үзээд 62.9 шоо/км гэж үзсэн байгаа. Энэ бол их тоо. Өнөөдөр манайд урсаж байгаа гол мөрний усны жилийн нөөц 34.6 шоо/км гэж үзвэл түүнээс хоёр дахин их ус байна гэсэн үг. Харамсалтай нь энэ нөөц барагдашгүй биш. Бидний судалгаагаар 2003 оноос хойш Алтай Таван богдын мөс жилд таван метрээр хайлж, мөсний зузаан 1.4 метрээр нимгэрч байна.

Цамбагаравт бид хавтгайн оройн судалгаа хийж байгаа. 2003, 2004 онд судалгаа хийхэд 500 см хайлалттай байсан. Тэгвэл өнөөдөр мөстөл, мөсөн голын хайлалт эрс түргэсч байгаа. Бидний судалгаагаар 2020 он гэхэд мөстлийн хайлалт 131 см, 2050 он гэхэд 371 см, 2080 он гэхэд 739 см-д хүрэхээр байна. Алсдаа дулаарал энэ янзаар явагдвал 2040 онд 50 метрийн мөстөл, 2050-2060 онд 100 метрийн мөстөл, 2060-2070 онд 200 метрийн, 2090 он гэхэд 300 метрийн мөстөл хайлна гэсэн тооцоо байгаа гэж ярив. Тэрбээр бидэнд одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1905 онд Томскийн их сургуулийн профессор В.В.Сапожниковын авсан Потанины мөсөн голын зургийг 2009 онд өөрсдийн авсан зурагтай харьцуулж үзүүлэв.

Тэдний тооцоогоор 100 гаруй жилд энэхүү мөсөн гол 1.5 км огшсон байна. Дээрх мөстөл, мөсөн голууд үгүй болох юм гэхэд ямар дүр зураг бий болохыг лавлахад “Ямар ч гэсэн Ховд голын усны 60-70 хувь байхгүй болно. Цаашлаад Ховдоос ус сэлбэдэг Хар ус, Хар, Дөргөн нуур усгүйдэж, Завхан гол тасарна” гэж ярьж байх юм. Тэгэхээр мөнх цаст оргилууд маань жил ирэх тусам багассаар байх бололтой.

Түүнийг аврах боломж маш бага аж. Дэлхийн дулааралд Монгол Улсын нөлөөлж буй хэмжээ хумхийн тоос мэт боловч энэ дулаарал зогсохгүй цагт мөнх цаст уулс маань хайлсаар байх гэнэ. Хэрэв дээрх оргилуудаа аваръя гэвэл бага ч болов усыг нь ууланд нь нөөцлөх сангууд хэрэгтэй гэнэ. Цаашлаад тэнгэрээс хур гуйж үүлэнд нөлөөлөх аргаар уулын усыг нөөцлөх юм байна. Яалтай ч билээ.

2090 он гэдэг тийм ч хол биш сонсогдоно. Бид үзэхгүй юм гэхэд бидний үр хүүхэд уул намсаж, мөнх цас байсны ор лаг шаврыг туучих бололтой. Засгийн газар маань нэгэнтээ говьд хуралдсан шигээ дэлхийн дулаарлыг үүсгэгч бүрхүүл арилахгүй бол хэзээ нэгэн цагт төвдүүд шиг мөнх цас хайлах уулсын оргилд хуралдах вий.

Тэр цагт Алтай, Хангайн магтаал мартагдаж уулсыг баясгагч уулын дүнгэнээн юу гэж дуулах бол. Над шиг олон хүн мөнгөн бөхт тэмээ шиг Их богд уул, түүний өмнөх Бөөнцагаан нуур, эхийгээ үгүйлж нулимс дуслуулах ботгоны буйлааныг үгүйлэх л байх даа.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4533720/cad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
589 Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан Монголын ирээдүй 2011-05-12 6741
588 Хятадын тэргүүлэгч компани нийтийн тээвэрт хамтрах хүсэлт тавив [1] 2011-05-12 6521
587 МОНГОЛ ЖОЛООЧОО БЭЛТГЭХ ЗАМААР ХЯТАД ЖОЛООЧИЙН ТООГ ЦӨӨЛНӨ 2011-05-10 7649
586 Америк мэргэжилтнийг дээрэмдээд жалганд орхижээ 2011-05-10 7743
585 Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барих яриа дахиад дэгдлээ [2] 2011-05-10 6307
584 Монгол хоолны сүлжээ Англид хүрлээ 2011-05-09 8002
583 “Алим” Монголынх уу, Оросынх уу 2011-05-09 7094
582 Хятадын юань, монгол төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ байгууллаа 2011-05-09 7124
581 Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр дахиа өргөн барилаа 2011-05-06 6331
» Уйлан хайлж буй мөнх цаст уулс минь 2011-05-06 8174
579 ХУЙВАЛДАЖ НЭМСЭН ШАТАХУУНЫ ҮНИЙГ 30 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА 2011-05-06 6762
578 Ажилгүй 100 мянган иргэн байгаа гэв 2011-05-05 6756
577 Оюутолгой 45 оюутныг гадаадад тэтгэлгээр сургана 2011-05-05 7412
576 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ХОЁР ЖИЛ ХҮЧИНТЭЙ 2011-05-05 8644
575 Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдийн нэгийг БНХАУ-аас баривчилжээ 2011-05-04 7387
574 Рок хамтлагийнхан хар тамхины хэргээр ял шийтгүүлэв 2011-05-04 7092
573 АЛТНЫ ҮНИЙН ДЭЭД АМЖИЛТ 1570 ДОЛЛАР БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2011-05-02 6363
572 Чанаргүй архи хэрэглэснээс 40 хүн амиа алджээ 2011-05-02 6514
571 Дөнгөж төрсөн эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ орхиод зугтав 2011-05-02 6696
570 Оюутанд сард 70.000 төгрөгийн тэтгэлэг олгоно 2011-04-29 8168
배너신청
자생병원

배너신청