Долларын огцом уналт металлын үнэ цэнийн түүхийг сонир холтойгоор үргэлжлүүлж унци алтны дээд амжилтын раллиг дахин сэргээн 1570 долларт хүргэлээ. Мөнгө 28 жилийнхээ дээд төвшинг шинэчлэв. “Зөвхөн үнэт металлд хөрөнгө оруулах сонирхол бий болж, ирээдүйд доллар байр сууриа алдах байдал нь үргэлжлэх болно” гэж Чикаго дахь “Kingsview Financial”-ийн стратегич Матеи Земан ярьжээ.
Дөрөвдүгээр сард алтны үнэ 8.1 хувиар өссөн байна. Харин өнгөрөгч баасан гаригт 1.6 хувиар дээшилж 1569.32 долларт хүрсэн нь бүх цаг үеийн дээд амжилт юм. “Доллар унаж байгаагаас алтны зах зээлийг хүмүүс хөтөлж байна” гэж “Tongyang Futures” компанийн Сөүл дэх трэйдэр Лим Хан Жоу хэлэв.
Мөн “Чөлөөтэй мөнгөнүүд урсаж алтны ханшийг өндөр төвшин рүү жолоодож байна” гэж Земан мэдэгдсэн байна. “Алтны үнийн өсөлтөд мөнгөний хөдөлгөөн ихээхэн хамаатай” гэж Сан Франциско дахь “Permanent Portfolio” сангийн Майкл Кужино хэлжээ.
Өнгөрсөн онд алтны үнэ 33 хувиар өссөн бол мөнгө түүнээс хоёр дахин нэмэгдсэн байна. Харин энэ сард мөнгө 28 хувиар өссөн нь 1983 оны нэгдүгээр сараас хойших өндөр төвшин аж.
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ