Бичлэгийн тоо 3,329

Тэгээд хэнийх нь ч өмч юм, бүү мэд учраас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо УИХ-ын гишүүдээс асуух, хариулахын завсар “ток шоу” өрнүүлэв. Мөнхийн хөршүүд Монголын уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр стратегийн түншлэлийн орчинд хэрхэн хамтрахаа хэлэлцэж байхтай зэрэгцэн элэгдэж хуучирсан байшин савны хэрүүл он жилүүдийн уртад тулга тойрон ужгирсаар. Монгол Улсын Ерөнхий сайдыг ОХУ-д айлчлах тоолонд өрнөдөг мега сэдвүүдийн дундуур минийх, чинийх гэлцэхэд хүргэдэг “алим” жижигдэхээргүй яршиг удах төлөвтэй.

Монголын төлөө гүрийж, улайх цайхдаа гэмгүй илүү чухал, хавьгүй жинтэй өчнөөн хэрэг байсаар байхад ердөө наймхан байрны тухайд Монголын Ерөнхий сайд болгон оросуудын өмнө очиж нүүрээ ширлэж явах ч гэж. Ерөнхий сайд С.Батболдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Москвад айлчлах үеэр ОХУын Засгийн газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны найман байр болон Сүхбаатар дүүрэгт байршилтай Орос, Монголын хамтарсан гуравдугаар дунд сургуулийн талаар хөндсөн тухай Гадаад харилцааны сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүдэд мэдээллээ.

Нэр дурдсан объектууд Монгол Улсын газар нутаг дээр оршиж байгаа үл хөдлөх хөрөнгө хэдий ч Монгол Улс, ОХУ-ын алины өмч болох нь хоёр талын дунд маргаан үүсгээд байгаа юм. С.Батболдын өмнөх Ерөнхий сайд С.Баярыг 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д айлчлалаар одоход мөн л уг асуудал хөндөгдсөн байна. Оросын Засгийн газрын тэргүүн Владимир Путин тэр үед Гадаад хэргийн яамныхандаа “Та нар иймхэн юман дээр юундаа хэрэг мандуулаад байдаг юм. Монголын талд шийдээд өгчихөөч” хэмээж байжээ. В.Путинийг тэгж нэг аятай дуугарснаас нь хойш хоёр сарын дараа Монголын Төрийн өмчийн хороо мөнөөх найман орон сууц, нэг сургуулийн асуудлаа Ерөнхий сайдынх нь хэлснээр ОХУ-аас лавлахад аль хэдийнэ “ямааны мах халуун дээрээ” биш болсон байв.

Ийнхүү эдгээр обьектыг манай өмч гэж үзсэн Монголын шүүхийн дүгнэлт мухардалд оржээ. Социализмын үед Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн амьдарч байсан 15 орон сууцны долоог нь ОХУ манай талд шилжүүлэн өгснөө хүлээн зөвшөөрдөг боловч үлдсэн найман байрыг өдгөө байрлаж байгаа газрынх нь хамт авах хүсэлтээ Оросын тал тавьж байна. Гуравдугаар дунд сургуулийн хувьд ч оросууд мөн адил байр суурь илэрхийлдэг. Монголын Засгийн газар эн тэргүүнд найман байрыг өөрийн өмч болгохоор зүтгүүлж ирсэн бөгөөд манай шүүхийн шийдвэр ч эдгээр орон сууцыг ОХУ-ын өмч биш хэмээж буй. Гэхдээ бас Монгол Улсын өмч болохыг нотолж чадсангүй.

Нэгэнт хэнийх нь ч өмч юм, бүү мэд учраас Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тэргүүлэх харилцаа бүхий ОХУ-тай жижиг маргаан хадгалах нь хоёр улсын ард түмний ашиг сонирхолд нийцэхгүй хэмээн УИХ-ын гишүүд үзэж байгаагаа илэрхийлэв. Ц.Мөнх-Оргил энэ мухардлыг олон улсын хууль зүйн зарчмаар даруй шийдэхийг зөвлөсөн. Харин Д.Ганхуяг Монгол Улсын Үндсэн хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн дагуу эдгээр өмчийн “эзнийг” тогтоох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Тэрбээр “Үл хөдлөх хөрөнгийг оршиж байгаа газраас нь салгавал утга учраа алддаг юм” хэмээсэн нь хойд хөршийн улстөрчдөд дайсан үг болов уу.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4547258/d04/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
589 Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан Монголын ирээдүй 2011-05-12 6741
588 Хятадын тэргүүлэгч компани нийтийн тээвэрт хамтрах хүсэлт тавив [1] 2011-05-12 6521
587 МОНГОЛ ЖОЛООЧОО БЭЛТГЭХ ЗАМААР ХЯТАД ЖОЛООЧИЙН ТООГ ЦӨӨЛНӨ 2011-05-10 7649
586 Америк мэргэжилтнийг дээрэмдээд жалганд орхижээ 2011-05-10 7743
585 Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барих яриа дахиад дэгдлээ [2] 2011-05-10 6307
584 Монгол хоолны сүлжээ Англид хүрлээ 2011-05-09 8002
» “Алим” Монголынх уу, Оросынх уу 2011-05-09 7094
582 Хятадын юань, монгол төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ байгууллаа 2011-05-09 7124
581 Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр дахиа өргөн барилаа 2011-05-06 6331
580 Уйлан хайлж буй мөнх цаст уулс минь 2011-05-06 8174
579 ХУЙВАЛДАЖ НЭМСЭН ШАТАХУУНЫ ҮНИЙГ 30 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА 2011-05-06 6762
578 Ажилгүй 100 мянган иргэн байгаа гэв 2011-05-05 6756
577 Оюутолгой 45 оюутныг гадаадад тэтгэлгээр сургана 2011-05-05 7412
576 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ХОЁР ЖИЛ ХҮЧИНТЭЙ 2011-05-05 8644
575 Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдийн нэгийг БНХАУ-аас баривчилжээ 2011-05-04 7387
574 Рок хамтлагийнхан хар тамхины хэргээр ял шийтгүүлэв 2011-05-04 7092
573 АЛТНЫ ҮНИЙН ДЭЭД АМЖИЛТ 1570 ДОЛЛАР БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2011-05-02 6363
572 Чанаргүй архи хэрэглэснээс 40 хүн амиа алджээ 2011-05-02 6514
571 Дөнгөж төрсөн эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ орхиод зугтав 2011-05-02 6696
570 Оюутанд сард 70.000 төгрөгийн тэтгэлэг олгоно 2011-04-29 8168
배너신청
자생병원

배너신청