Баянзүрх дүүргийн шүүхээр өнгөрсөн даваа гаригт Г.Билгүүн нарын найман хүнд холбогдох хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг шийдвэрлэлээ. “Э-Лайн” болон “Лемонс” хамтлагийн гишүүд холбогдсон энэ хэргийг өнгөрсөн намар цагдаагийн ажилтнууд илрүүлэн шалгасан юм.
Уг хэрэгт “Э-Лайн” хамтлагийн дуучин Т.Үүрцайх, “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билг үүн, Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн, зарим хүнийг удаа дараа ийм үйлдэл гаргасан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Т.Үүрцайх, Г.Билгүүн нарт 7-11 жил хорих ял, бусдад нь нэгээс дээш жил хорих ял шийтгэх санал гаргасан.
Харин Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг анхан шатны журмаар хэлэлцээд прокуророос төлөвлөсөн ялын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилжээ. Ингээд Т.Үүрцайхад хоёр, Г.Бил гүүнд нэг жил 10 сар, Б.Билгүүнд 1.6, Н.Энх-Учралд нэг жил хорих ял оноосон бол Н.Инжинаш, О.Содбилэг, Б.Анар нарт зургаан сарын хугацаагаар баривчлах ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг хэрэгт “Лемонс” хамтлагийн дуучин Ц.Одбаяр холбогдсон. Гэвч прокурор түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон юм.
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8"><meta name="ProgId" content="Word.Document"><meta name="Generator" content="Microsoft Word 12"><meta name="Originator" content="Microsoft Word 12"><link rel="File-List" href="file:///C:%5CDOCUME%7E1%5CInternet%5CLOCALS%7E1%5CTemp%5Cmsohtmlclip1%5C01%5Cclip_filelist.xml"><link rel="themeData" href="file:///C:%5CDOCUME%7E1%5CInternet%5CLOCALS%7E1%5CTemp%5Cmsohtmlclip1%5C01%5Cclip_themedata.thmx"><link rel="colorSchemeMapping" href="file:///C:%5CDOCUME%7E1%5CInternet%5CLOCALS%7E1%5CTemp%5Cmsohtmlclip1%5C01%5Cclip_colorschememapping.xml"><style> </style>
</link></link></link></meta></meta></meta></meta>