Бичлэгийн тоо 3,329

  “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжил”-ийг дэмжих жилд түр болон байнгын ажлын байранд 35 мянган иргэнийг зуучилж ажилд оруулах зорилгыг нийслэл тавьж байна. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 100 мянга байгаа ч бодит байдал дээр үүнээс олон иргэн ажилгүй яваа гэж Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа хэлэв. Тэрбээр Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр МУЗГ болон нийслэлийн зүгээс  зарласан “Хөдөлмөр эрхлэлт – Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн нийслэлийн нэгдсэн төлөвлөгөөний 1-р улирлын биелэлтийг танилцууллаа.

Нийтдээ энэ ажлын хүрээнд 5 бүлэг 98 арга хэмжээ  зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний улирлын биелэлт 36 хувьтай байна гэв.  Эхний ээлжинд хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй ажилгүй иргэдийг ажилтай болгох тал дээр анхаарч байна. 2-р улирлаас хэсгийн ахлагч нараас авсан ажилгүй иргэдийн судалгаан дээр үндэслэн ажлын байраар хангах асуудалд анхаарахаар зорьж буйгаа дуулгалаа. Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр хөдөлмөр эрхлэлтийн асуудал хууль эрх зүйн талаасаа УИХ дээр яригдаж байна.  Яг үнэндээ нийслэл дээр хөдөлмөр эрхлэлтийн бүтэц өнөөдрийг хүртэл байхгүй явж ирсэн.

Зөвхөн халамжийн бүтэцтэй байв. Одоо хорооноос өгсүүлээд энэ бүтцийг бий болгох асуудал хууль тогтоох байгуулага дээр яригдаж байна.  Өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан ахуй үйлчилгээний төв шиг байгуулагыг энэ жил Сонгинохайрхан, Чингэлтэйд ч байгуулна. Энэ төвүүд дээр сургалт явагддаг, тэрхүү сургалтанд хамрагдсан иргэд ажлын байртай болдог байх гээд  Улаанбаатар хот өөрийн бүтцээрээ дамжуулан иргэдээ ажилтай болгох ёстой гэлээ. 

Цаашилбал хотоос гарсан шийдвэр бүхнийг ажилгүйдэлтэй уях учиртай. Ажил хариуцаж буй албан тушаалтан бүрээс ажилгүйдлийг буруулах тайлан нэхнэ. Тайлан өгөөгүй бол засгийн газар болон хотоос зарласан энэ том ажлыг дэмжихгүй байна гэж ойлгон хариуцлага хүлээлгэнэ гэв. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн  2011 оны зорилтын хэрэгжилтийн 1 улирлын тайлан болоод өнгөрсөн бямба гарагт МУ-ын Ерөнхийлөгчийн нийслэлийн иргэдтэй хийх уулзалтын талаар хэлэлцэв. Ерөнхийлөгчийн уулзалтанд 9 дүүргийн иргэд оролцож амаар 62 иргэн саналаа хэлсэн. Нийт саналуудыг 6 хэсэгт бүлэглэсэн гэж Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү. Ганболд хэллээ.

Иргэдийн зүгээс төрийн байгуулагуудын уялдаа холбоо сайжруулах хүсэлт дийлэнхи хувийг эзэлсэн.  Төрийн байгуулагад ажиллаж буй ажиллагсдын иргэдтэй харьцах харьцаа, ёс зүйтэй холбоотой шүүмжлэл нилээдгүй гарсан.  Түүнчлэн газартай холбоотой асуулт олон байлаа.   Ганцхан жишээ хэлэхэд 7 хоногт хуралдаж байгаа шүүх хурлын 34 хувь нь газартай холбоотой байна.  Тиймээс энэ чиглэлээр холбогдох газарт үүрэг өгнө. Архидалт, хот тохижилт,  зам, хөрөнгө оруулалтын ажил шүүмжлэл дарсан ажлууд байна. 

Эдгээрийг холбогдох газруудад хүргүүлж цаашдаа нийслэлд хийгдэх ажил дээр иргэдийн саналыг авдаг байх нь зөв юм байна гэв. Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурал дээр Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг  тогтоох тухай танилцуулга хийгдэх байв.  Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрынхан Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 7 хорооны нутгийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутаг болгохоор оруулж ирсэн ч асуудлаа дутуу, ойлгомжгүй оруулсан учир дараагийн зөвлөлийн хуралд танилцуулахаар болов.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4530414/b96/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
589 Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан Монголын ирээдүй 2011-05-12 6741
588 Хятадын тэргүүлэгч компани нийтийн тээвэрт хамтрах хүсэлт тавив [1] 2011-05-12 6521
587 МОНГОЛ ЖОЛООЧОО БЭЛТГЭХ ЗАМААР ХЯТАД ЖОЛООЧИЙН ТООГ ЦӨӨЛНӨ 2011-05-10 7649
586 Америк мэргэжилтнийг дээрэмдээд жалганд орхижээ 2011-05-10 7743
585 Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барих яриа дахиад дэгдлээ [2] 2011-05-10 6307
584 Монгол хоолны сүлжээ Англид хүрлээ 2011-05-09 8002
583 “Алим” Монголынх уу, Оросынх уу 2011-05-09 7094
582 Хятадын юань, монгол төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ байгууллаа 2011-05-09 7124
581 Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр дахиа өргөн барилаа 2011-05-06 6331
580 Уйлан хайлж буй мөнх цаст уулс минь 2011-05-06 8174
579 ХУЙВАЛДАЖ НЭМСЭН ШАТАХУУНЫ ҮНИЙГ 30 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА 2011-05-06 6762
» Ажилгүй 100 мянган иргэн байгаа гэв 2011-05-05 6756
577 Оюутолгой 45 оюутныг гадаадад тэтгэлгээр сургана 2011-05-05 7412
576 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ХОЁР ЖИЛ ХҮЧИНТЭЙ 2011-05-05 8644
575 Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдийн нэгийг БНХАУ-аас баривчилжээ 2011-05-04 7387
574 Рок хамтлагийнхан хар тамхины хэргээр ял шийтгүүлэв 2011-05-04 7092
573 АЛТНЫ ҮНИЙН ДЭЭД АМЖИЛТ 1570 ДОЛЛАР БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2011-05-02 6363
572 Чанаргүй архи хэрэглэснээс 40 хүн амиа алджээ 2011-05-02 6514
571 Дөнгөж төрсөн эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ орхиод зугтав 2011-05-02 6696
570 Оюутанд сард 70.000 төгрөгийн тэтгэлэг олгоно 2011-04-29 8168
배너신청
자생병원

배너신청