Бичлэгийн тоо 3,329

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэлтэй өнөөдөр олны анхаарлыг татаж буй сэдвээр ярилцлаа. Автомашины дугаарын ченжүүдийг байхгүй болгосон, Тавантолгой, Ухаахудаг, Хөшөөтөөс хил хүртэл хатуу хучилттай зам тавилгүй, шороон замаар нүүрс тээвэрлэн, эх орны маань хөрсийг өр өвдмөөр болгосон компаниудын тээврийг зогсоож, замыг нь хаасан гээд эдний дангаараа болон бусад хамтран хийж буй ажилд нь ард түмэн ам сайтай байгаа.

-Ярилцлагаа Ухаахудаг, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл нүүрс тээвэрлэх 245 км замыг хаа сан шийдвэрээс эхлэх үү. Энэ шийдвэрт нутгийн иргэд төдийгүй мон голчууд талархаж байна. Гэхдээ зам хаачихсан гээд энд сууж байтал араар нүүрс зөөж байгаа юм биш биз дээ?

-Энэ чиглэлийн нүүрсний замыг дөрөв дүгээр сарын 21-нээс эхлэн хаагаад байна. Үүнээс хойш Цагаанхад хүртэлх замаар нэг ч удаа тээвэрлэлт хийгдээгүй. Үүнд итгэлтэй байж болно. Манай байгууллага тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн стандартын шаардлага, холбогдох хууль тогтоом жуудыг мөрдүүлэх чиглэлээр Тавантолгойгоос тээвэрлэлт хийж байгаа компаниудад удаа дараа шаардлага тавьж, анхааруулж байсан. Харамсалтай нь тээвэрлэлтийн асуудалдаа анхаарахын оронд зөвх өн ашгийн төлөө явсаар байгаад зам тээврийн нөхцөл байдлыг улам дордуулж, зам хаах хэмжээнд шийдвэр гаргахад хүргэлээ.

МХЕГ-ын эрх бүхий улсын байцаагч нар акт үйлдэж, замын нөхцөл сайжиртал түр хугацаагаар хаасан. Хаахад хүргэсэн олон шалтгаан, үндэслэл бий. Тэр бүгдийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын болон Автотээврийн газрын улсын байцаагч нарын актаар тавьсан дүгнэлтүүдээс харж болно. Би энд ганцхан жишээг нь л дурдья. 2010 онд энэ замд 31 удаа осол гарч, 23 хүн, 2011 оны эхний улиралд 12 удаагийн ослоор гурван хүн нас барсан. Үүний шалтгааныг судлаад үзэхээр замын нөхц өл, жолоочийн хариуцлагагүй бай дал, тээвэрлэлтийн шаардлага, стан дартыг зөрчсөнөөс болжээ. Байгаль хам гаалал, хүрээлэн байгаа орчны талаар бол их зүйл ярина. Энэ шийдвэрт олон нийт хэрхэн хандаж байгааг судалж үзсэн.

Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн цаг үеэ олсон шийдвэр гэж үнэлсэн байна лээ. Бид үүнийг ард түмний хүсэл, шаардлага гэж ойлгож байгаа.

-Тавантолгой, Ухаахудагийн за мыг хаачихаад яагаад Цагаан хаднаас цааш нүүрс зөөхийг зогсоохгүй байгаа юм бэ. Өмнө нь Бичигтийн боомтын замыг яг ийм шалтгаанаар 3-4 удаа хаасан. Эргээд л нээчихсэн. Энэ удаа бас хэд хоноод нээчих юм биш биз?

-Цагаан хад гэдэг маань хилийн боомтод хүрсэн гэсэн үг л дээ. Тэнд гаалийн хяналтын 10-аад талбай ажиллаж байна. Тэнд одоогийн байдлаар 1.2 сая тонн нүүрс хуримтлагдаад байгаа юм л даа. Хилийн дамжуулах хүчин чадал бага тул хүчлээд хүчлээд өдөрт 300 гаруй машин нүүрс хилээр нэвтрүүлж байна. Үүнийг талбайд байгаа нүүрсэндээ хуваагаад үзвэл бараг сар гаруй зөөх нүүрс Цагаан хаданд байгаа юм.

Түүнийгээ л хилээр гаргаж байгаа. Бид экспортын тээврийг зогсоогоогүй гэдгийг зарим хүн ойлгохгүй эсхүл ойлгохыг хүсэхгүй байгаа тал бий. Манай хүмүүс холбогдох газрын нөхөдтэй хамтран, зам засварын явцтай өдөр бүр танилцаж байгаа. Өнөөдөр “Энержи ресурс” компаниас ажлын явцын танилцуулга ирсэн.

“Замын найман бригад эрчимтэй ажиллаж байна. Энэ сарын 5 гэхэд ажил дуусна” гэсэн мэдээлэл надад өглөө. Энэ сарын 6-нд Улаанбаатараас Ажлын хэсэг онгоцоор тийш явна. Ер нь БХБЗТЯ уул уурхайн компаниудад эхлээд замаа тавь гэсэн шаардлага тавьж байгаа. Үүний нэг жишээ нь Хөшөөтийн уурхайн замыг хаасан шийдвэр. Үүнийг та бүхэн мэдэж байгаа байх.

Замаа улсын комисст хүлээлгэж өгсний дараа тээвэрлэлтийг нь эхлүүлэхээр болсон.

-“Петро Чайна дачин Тамсаг Монгол” компани Мэнэнгийн талыг там болгож байна. Баянхошуу, Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай зам тавина гэж үлгэр яриад удлаа. Одоо энэ үлгэрийг жаргаах цаг болсон юм биш үү? Энэ ажлыг танайх ЗЦГ, МХЕГ-тай хамтарч хийх байх гэж харж байна.

-Улс хооронд болон олон улсын төвшинд үүрэг хариуцлага хүлээсэн уул уурхайн зарим томоохон төслийн хувьд асуудлыг нэг талаас нь харж болохгүй гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй байх. Олон улсын төвшинд Монгол Улсын хүлээсэн үүрэг хариуцлага хийгээд банк, санхүү, эдийн засаг зэрэг агуулгаар нь авч үзвэл ядаж л зөв мэдээлэл хүргэхээс эхлээд урьдчилан олон арга хэмжээ авсан байх шаардлагатай.

Энэ нь Засгийн газрын гишүүдэд Тавантолгойн тээвэрлэлтийн талаар танилцуулж байхад тодорхой мэдрэгдэж байсан. Тухайлбал, Тавантолгойн тээвэрлэлтийг түр зогсоосон нь манай улсын дотоодод бол зөв шийдвэр ч бусад үр дагаврыг тооцох ёстой. “Петро Чайна дачин Тамсаг Монгол” компанийн хувьд манай улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэдгийг анхаарч үзэх ёстой гэж бодож байна. Газрын тосны салбарт тэр болгон гаднын компани ороод байдаггүй.

Эрсдэл, хөрөнгө оруулалт ч өндөр гэдгийг та бид мэдэж байгаа. Хэдийгээр замын асуудал манай агентлагийн эрхлэх хэрэг биш хэдий ч тус компанийн Монголыг хариуцсан захиралтай уулзахдаа энэ талаар санал солилцсон. Зам тавих хөрөнгийг шийд үүлсэн гэж надад хэлсэн. Өмнөд хөршийн том компанийн захирал хэлсэн үгэндээ хүрэх байх. Манайх газрын тосны тээвэрлэлтэд нь шаардлага тавин ажиллаж байгаа. Авто тээврийн газраас газрын тосны тээвэрлэлтийн явцад үзлэг шалгалт хийхээр төлөвлөчихсөн. Тэр үеэр илүү тодорхой мэдээллийг танай сониноор олон түмэнд хүргэе.

-Уул уурхайн тээвэрлэлтийн тусгай зөвшөөрлийг УИХ хүчингүй болгосон. Тэгэхээр хэн дуртай нь ашигт малтмал тээвэрлэж болох нь, замбараагүй болох нь гэж хүмүүс ярьж байна.

-Тусгай зөвшөөрөлгүй боллоо гээд хэн дуртай нь тээвэр хийнэ гэсэн үг биш. Аж ахуйн нэгжүүд манайхтай гэрээ байгуулна. Бид хүсэлт гаргасан компаниудад тодорхой хугацаанд тээвэрлэлт хийсэн, туршлагатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Шаард лага биел үүлэхгүй бол гэрээгээ цуцалж байгаа. 2010 оны сүүлчээр бид 40-өөд компанийн гэрээг цуцалсан. Хууль эрх зүйн орчны хувьд хот, улс хооронд зорчигч, ачаа тээвэрлэх үйлчилгээ нь хүний амь нас, нийтийн эрх ашигтай холбоотой учраас төрийн онцгой зохицуулалттай бас тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гэж би хувьдаа үздэг.

-Уг нь нүүрсээ өөрсдөө зөөвөл монголчуудад хэрэгтэй байх. Гэхдээ л манайхан эвийг нь олохгүй байна уу, эсвэл Монголын хууль монголчуудад хатуудаад байна уу? Хятадууд л зөөгөөд байх юм.

-Өнөөдөр Авто тээврийн газартай 195 аж ахуйн нэгж гэрээ байгуулан, уул уурхайн тээвэрлэлтийг Монгол Улсын хилийн найман боомтоор гүйцэтгэж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 90-ээд хувь нь гаднын хөрөнгө оруулалттай байгаа нь үндэсний компаниудын хөрөнгийн чадавхтай холбоотой юм. Манай байгууллага улс хооронд ачаа тээвэрлэх зөвшөөрлийг журмын шаардлага хангаж байвал чөлөөтэй олгож ирсэн. Үүнийг зарим нь хэт хавтгайрууллаа гэж шүүмжилдэг л дээ. Би хувьдаа үүнтэй санал зөрдөг.

Яагаад гэхээр ашигт малтмалыг төмөр замаар тээвэрлэтэл багагүй хугацаа байна. Тэр болтол энэ нүсэр ажлыг манай авто тээврийн салбар үүрч таарна. Тийм учраас бид зөвшөөрөлд бус ажлын чанар, гүйцэтгэлд нь хяналт шаардлага тавих нь зөв гэж үзсэн хэрэг л дээ.

Тэгээд ч хүнд даацын ганц машин авахад бараг 100-гаад сая төгрөг шүү дээ. Ачаа тээврийн бизнес хийхэд багагүй хөрөнгө шаардлагатай. Өнөөдрийн байдлаар тээврийн 5000 гаруй хэрэгсэл ашигт малт малын тээвэрлэлтийг алдаа оноотой ч гэсэн нэр төртэй гүйцэтгэж байгаа. “Одоо л ийм ажлын дөртэй боллоо. Санасан шиг хялбар бизнес биш юм” гэж компанийн захирлууд ярьж байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр ачаа тээврийн компаниудын ажил эвэндээ орж байгаа хэрэг юм.

-Танай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран бэлтгэж байгаа мэргэшсэн жолооч нар хэзээ ажилд гарах вэ. Монголын нүүрсийг монголчууд өөрсдөө тээвэрлэдэг байхыг ард олон хэзээнээс хүсэж, хүлээсэн. Үүний дараа хятад жолооч нарыг нутаг буцаах ажил тийм ч амархан бүтэхгүй болов уу, яадаг бол?

-Хуульд өөрчлөлт орсноор манай байгууллага шалгалтыг нь авч, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгож байхаар болсон. Холбогдох дүрэм журмыг нь гаргах гэж хугацаа алдсаныг эс тооц вол 2010 оны долдугаар сараас энэ ажлыг эхэлсэн. Одоогийн байдлаар 5500 жолоочоос 11.000 удаа шалгалт авч, 4506 хүнд мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байна. Улсын хэмжээнд 18 аж ахуйн нэгжид ийм жолооч бэлтгэх сургалт явуулах эрх олгосон. Санасныг бодвол манай аж ахуйн нэгжүүд энэ ажилд идэвхгүй хандаж байгаа.

Бид удахгүй дахин сонгон шалгаруулалт зарлах гэж байна. Тээвэрлэлт хийж байгаа компанийн жолооч нарын 5-10 хувь нь гадаад хүн байж болно гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнийг бид хэрэгжүүлэх учиртай. Гэх дээ гадаадынхныг бүгдийг нь нэг дор хөөчихвөл хүнд даацын машин жолоодох хүнгүй болно. Тиймээс бид монгол жолоочоо бэлтгэх замаар хятад жолоочийн тоог цөөлнө.

Энэ бол хийхэд хүндрэлтэй ажил биш. Ачааны том машиныг жолооны үнэмлэхтэй хүн бүр барьж чаддаггүйд л учир нь байгаа юм шүү дээ. 100-гаад тонн ачаатай, 20 орчим метр урт машиныг барьж явна гэдэг жолооч хүнээс өндөр мэдлэг, ур ухаан шаардана. Нөгөөтэйгүүр компаниуд монгол жолооч ажиллуулах сонирхол бага байдаг. Хариуцлагагүй, архи уудаг, хулгай хийдэг, хамт олонч биш, хувиа хичээсэн гээд дургүй юм билээ.

-Тээврийн хэрэгслийн улсын дугаа рыг ЗЦГ олгохоо больсноос хойш энэ ажлыг танайхаас гадна өөр бас нэг байгууллага хийж байгаа юм уу?

-Орон тооноос хамаарч, орон нутгийн бүртгэлийг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба хийж байгаа.

-Хот хөдөөгийн машины дугаарын ялгааг арилгах хэвээрээ юү?

-Удахгүй энэ ажлыг эхлэх санаа тай байна. Бичиг баримтаа гээсэн хөдөө- гийнхөн заавал хотод ирж, асууд лаа шийдүүлдэг байсныг болиулсан. Ер нь дугаар олгох ажлыг цагдаагийн бай гууллагаас иргэний байгууллагад шил жүүлсэн нь зөв шийдвэр болсон. Авто тээврийн байгууллагад тээвэртэй холбогдолтой бүх асуудлыг хариуцуулах ёстой гэсэн зарчим хамгийн зөв юм.

Одоо манай агентлагт авто үйлчилгээний салбар тэр чигээрээ харьяалагдах болсон. Үр дүн нь гарч байна. Дугуй засварын газраас эхлээд техникийн захууд эмх цэгцтэй, хууль дүрэмтэй болж эхэллээ. Бид тээврийн хэрэгслийн бүртгэлийг боломжийн хэрээр хийж байна. Шат дамжлага хүнд сурт лыг арилгах чиглэлээр хэд хэдэн шийд вэр гаргаад ажиллаж байгаа.

Ер нь жаахан чангалж байна гэх үү дээ. Зөвхөн шинээр машин авсан иргэн, аж ахуйн нэгжид улсын дугаар олгодог болсон. Хүмүүс хоорондоо машины дугаар сольдог байсныг хориглосон. Дугаарын ченжүүдтэй тэмцэж байна. БХБЗТЯнд жолооч нарын сонирхдог дугаарыг үнэлье гэсэн санал тавьж, энэ тухайгаа АТГ-т танилцуулсан.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4551975/38c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
589 Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан Монголын ирээдүй 2011-05-12 6741
588 Хятадын тэргүүлэгч компани нийтийн тээвэрт хамтрах хүсэлт тавив [1] 2011-05-12 6521
» МОНГОЛ ЖОЛООЧОО БЭЛТГЭХ ЗАМААР ХЯТАД ЖОЛООЧИЙН ТООГ ЦӨӨЛНӨ 2011-05-10 7649
586 Америк мэргэжилтнийг дээрэмдээд жалганд орхижээ 2011-05-10 7743
585 Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барих яриа дахиад дэгдлээ [2] 2011-05-10 6307
584 Монгол хоолны сүлжээ Англид хүрлээ 2011-05-09 8002
583 “Алим” Монголынх уу, Оросынх уу 2011-05-09 7094
582 Хятадын юань, монгол төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ байгууллаа 2011-05-09 7124
581 Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр дахиа өргөн барилаа 2011-05-06 6331
580 Уйлан хайлж буй мөнх цаст уулс минь 2011-05-06 8174
579 ХУЙВАЛДАЖ НЭМСЭН ШАТАХУУНЫ ҮНИЙГ 30 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА 2011-05-06 6762
578 Ажилгүй 100 мянган иргэн байгаа гэв 2011-05-05 6756
577 Оюутолгой 45 оюутныг гадаадад тэтгэлгээр сургана 2011-05-05 7412
576 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ХОЁР ЖИЛ ХҮЧИНТЭЙ 2011-05-05 8644
575 Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдийн нэгийг БНХАУ-аас баривчилжээ 2011-05-04 7387
574 Рок хамтлагийнхан хар тамхины хэргээр ял шийтгүүлэв 2011-05-04 7092
573 АЛТНЫ ҮНИЙН ДЭЭД АМЖИЛТ 1570 ДОЛЛАР БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2011-05-02 6363
572 Чанаргүй архи хэрэглэснээс 40 хүн амиа алджээ 2011-05-02 6514
571 Дөнгөж төрсөн эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ орхиод зугтав 2011-05-02 6696
570 Оюутанд сард 70.000 төгрөгийн тэтгэлэг олгоно 2011-04-29 8168
배너신청
자생병원

배너신청