Бичлэгийн тоо 3,329

Английн Манчестер хотын “Рок хилл”-д монгол хоолны “Алтай барбикю” сүлжээ ресторан салбараа нээх ёслол өнгөрсөн баасан гаригт болж өнгөрчээ.
Өмнө нь АНУ болон Азийн хэд хэдэн оронд салбараа нээн амжилттай ажиллаж буй энэ сүлжээ ер бусын амт чанартай монгол хоолны гайхамшгийг европчуудад таниулах аж.
Эл сүлжээ рестораны эзэн Д.Мөнхсүхийн ярьж байгаагаар “Алтай” хэмээх тусгай жороор гаргаж авсан арав гаруй төрлийн жинхэнэ монгол соус нь эдний хоолны дахин давтагдашгүй амтны нууц юм гэнэ.
Тэрбээр Линденвүүдийн их сургуульд суралцаж төгссөн юм байна хэмээн “Riverfront times”-д мэдээлжээ.