Бичлэгийн тоо 3,329

 Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын сэнтий нэг л тогтвор муутай байх юм. Жилийн өмнө хэсэг гишүүн түүнийг огцруулах асуудал хөндсөн ч УИХ дахь олонх хамгаалж үлдсэн. Тэгвэл АН дахь Ардчилсан хүчний холбоо фракцынхан болох Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Эрдэнэ нар өчигдөр түүнийг огцруулах тухай бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Огцруулах долоон үндэслэлийг тэд дурджээ. Д.Зоригт сайд УИХ-ын 27, 37, 39, 40, 57 дугаар тогтоолын зүйл, заалтыг биелүүлээгүй, ноцтойгоор зөрчсөн аж. Мөн цахилгааны V эх үүсвэрийг барих ажлыг “уясан” хэмээн буруудаж байна. Тиймээс тогтоол шийдвэрийг хэрэгжүүлээгүй сайдад хариуцлага тооцох эрхээ УИХ эдлэх ёстой гэж тэд үзжээ.

2010 оны арванхоёрдугаар сард огцруулах асуудал хөндөхөд дэвшүүлсэн долоон үндэслэлийг эрхэм сайд тоож үзээгүй, нөхөж биелүүлээгүй гэнэ. Энэ талаар Г.Баярсайхан “УИХ-ын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь төрийн эсрэг гэмт хэрэг. 2008 оноос хойш Налайхын нүүрсний уурхайд 43 залуу амиа алдлаа. Үүний хариуцлагыг хэн ч хүлээсэнгүй. Хүний амь, албан тушаалын аль нь үнэтэй юм бэ. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд бид хариуцлага тооцооч гэсэн санал тавьж байна. Ерөнхийлөгч лиценз олгохыг хориглосон шийдвэр гаргасан байхад олгосон. Мөн Улаанбаатарын утаа үндэсний гамшгийг хэмжээнд хүрсэн. Үүнийг шийдэхэд V цахилгаан станц хэрэгтэй. Гэтэл энэ асуудал 2008 оноос хойш цаасан дээр л макет барьснаас хэтэрсэнгүй.

100.000 айлын орон сууц гэх мэт том хөтөлбөрийг дараагийн УИХ л ярих нөхцөл үүсээд байна. Тиймээс бүтээн байгуулалт хийдэг сайд томилох ёстой” гэлээ. Долоон үндэслэлд Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглахдаа УИХ-аас баталсан тогтоолын хүрээнд шийдээгүй, ард түмний эрх ашгийг хохироосон тухай оржээ. Энэ талаар Д.Ганхуяг “УИХын 57 дугаар тогтоолд Оюутолгойн ордод анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хувийг 34-50 хувьд хүргэхээр тусгасан. Гэтэл биелүүлээгүй. Уг гэрээ хөрөнгө оруулагч талд яагаад ашигтай болоо вэ гэдгийг нэг л зүйлээр тайлбарлая.

Нэг тонн зэсийн үнэ 4320 доллар байхад гэрээг хийсэн. Ордыг ашиглаж эхэлснээс хойш 1.7 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцсон. 30 жилийн биш тав, арван жилийн дараа төрийн эзэмшлийн хувийг 50 болгохоор 57 дугаар тогтоолд тусгасныг биелүүлээгүй. Мөн төрийн эзэмшлийн 34 хувийг үнэгүй эзэмшиж байгаа гэдэг. Үнэндээ уг хувийг бид 800 сая доллараар, хүүг нь оруулж тооцвол 1.2 тэрбум доллараар худалдаж авч байна. Тавантолгойн асуудал бас бий. Стратегийн 15 ордын асуудлыг буруу хүмүүсийн гараар, Монголын ард түмэнд ашиггүй шийдэж болохгүй.

Ухаа худагийн ордын нийт коксжих нүүрсний нөөцийн 20 хувь нь 280 сая тонн. Үүнийг 15 долларын ашигтай гэж тооцвол 4.5 тэрбум доллар болно. Гэтэл 800 сая доллар аваад энэ ашгийг оронд нь өгч байгаа юм” гэлээ. Д.Зоригт сайдтай хувь хүнийх нь хувьд ямар нэг зөрчилгүй гэдгээ тэд онцлов. Энэ асуудлыг удаа дараа хөндөж, асуулга тавин сануулсан арга хэмжээ аваагүй учир сүүлийн шатандаа шилжсэн нь энэ аж. УИХын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Тэгж чадахгүй бол УИХ өөртөө дүгнэлт хийх ёстой гэж тэд үзэж байна.

-Та бүхэнтэй ижил байр суурьтай хүн хэр олон байна вэ?

Д.Ганхуяг: -Бодит байдал тооцоо, судалгаатайгаа байхад ард түмний эрх ашгийн төлөө сонгогдсон гишүүд тангарагтаа үнэнч байх ёстой.

-Энэ асуудлыг УИХ хэд хоногийн дотор хэлэлцэх хуультай вэ?

С.Эрдэнэ: -Долоо хоногийн дотор Байнгын хороогоор, долоо хоногийн дотор чуулганаар хэлэлцэх ёстой. Нийтдээ 14 хоногт багтаан шийдэх хуультай.

-Засгийн газрыг хоёр нам хамтарч байгуулсан учраас адилхан хариуцлага хүлээх ёстой биш үү?

- Ер нь Засгийн газарт хариуцлага тооцох цаг болсон. Гэхдээ салбарын сайдад хариуцлага тооцохоор Засгийн газар эрхбиш юм бодох биз.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4533733/2f8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
589 Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан Монголын ирээдүй 2011-05-12 6741
588 Хятадын тэргүүлэгч компани нийтийн тээвэрт хамтрах хүсэлт тавив [1] 2011-05-12 6521
587 МОНГОЛ ЖОЛООЧОО БЭЛТГЭХ ЗАМААР ХЯТАД ЖОЛООЧИЙН ТООГ ЦӨӨЛНӨ 2011-05-10 7649
586 Америк мэргэжилтнийг дээрэмдээд жалганд орхижээ 2011-05-10 7743
585 Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барих яриа дахиад дэгдлээ [2] 2011-05-10 6307
584 Монгол хоолны сүлжээ Англид хүрлээ 2011-05-09 8002
583 “Алим” Монголынх уу, Оросынх уу 2011-05-09 7094
582 Хятадын юань, монгол төгрөг солилцох своп хэлцлийн гэрээ байгууллаа 2011-05-09 7124
» Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр дахиа өргөн барилаа 2011-05-06 6331
580 Уйлан хайлж буй мөнх цаст уулс минь 2011-05-06 8174
579 ХУЙВАЛДАЖ НЭМСЭН ШАТАХУУНЫ ҮНИЙГ 30 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА 2011-05-06 6762
578 Ажилгүй 100 мянган иргэн байгаа гэв 2011-05-05 6756
577 Оюутолгой 45 оюутныг гадаадад тэтгэлгээр сургана 2011-05-05 7412
576 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ХОЁР ЖИЛ ХҮЧИНТЭЙ 2011-05-05 8644
575 Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдийн нэгийг БНХАУ-аас баривчилжээ 2011-05-04 7387
574 Рок хамтлагийнхан хар тамхины хэргээр ял шийтгүүлэв 2011-05-04 7092
573 АЛТНЫ ҮНИЙН ДЭЭД АМЖИЛТ 1570 ДОЛЛАР БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2011-05-02 6363
572 Чанаргүй архи хэрэглэснээс 40 хүн амиа алджээ 2011-05-02 6514
571 Дөнгөж төрсөн эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ орхиод зугтав 2011-05-02 6696
570 Оюутанд сард 70.000 төгрөгийн тэтгэлэг олгоно 2011-04-29 8168
배너신청
자생병원

배너신청