Бичлэгийн тоо 2,391

 

1911 оны 7 сард Нийслэл хүрээ (Өргөө) Халх 4 аймаг (Сайн ноён хан, Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан) Шавь ардын Монголын дээд лам нар, хаад ноёд чуулав. Чуулганаас Чин ван Ханддорж тэргүүтэй хүмүүс Хаант Орост айлчлахаар болов. Ховдод суугаа Манжийн амбан Сандоог зайлуулан тусгаар тогтнолоо мандуулахаар хэлэлцэв.1911 оны 12-р сарын 28 (16?)-нд Манж Чин улс унаж Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Гэгээн Жамзандамбыг Төр, шашиныг хослон баригч хаанаар өргөмжилж, Богд Хаант Монгол улсаа байгуулав. Түшээт хан Дашням хаан суух бодолтой байв.Богд Гэгээн таван яамтай (Гадаад, Дотоод, Цэрэг, Сан, Шүүх) засгын газраа бүрдүүлж, Шадар сайдаар Сайн ноён хан Т.Намнансүрэн, Гадаад яамны сайдаар Хаант Орос улсад явж тусламж гуйсан Чин ван Ханддорж, Дотоод хэргийн яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Цэргийн яамны сайдаар Эрдэнэдалай ван Гомбосүрэн, Сангийн яамны сайдаар чуулган дарга, Түшээт ван Чагдаржав, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрайг томилжээ. 1912 оны 12 сарын 21-нд Орос Монголын гэрээнд гарын үсэг зуржээ. 1913 оны эхээр Хятадууд цэргийн хүчээ Өвөр Монголд оруулж цуст тулаан болов. 1913 оны 11 сарын 5-нд Орос Хятадын хэлэлцээр болов. 1913 оны 11 сард Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Санкт Петерсбург хотоос буцлаа.
1914-1918 онд Дэлхийн 1-р дайн болов. 1914 онд Монголын Засгийн газар 1913 оны Орос Хятадын гэрээг эсэргүүцэж, Хятад улс 1912 оны Орос Монголын хэлэлцээг үл зөвшөөрч Монгол, Орос, Хятад 3 улсын Хиагтын гэрээ 9 сар болов. 1915 онд Монгол, Орос, Хятад 3 улсын Хиагтын гурвалсан гэрээнээс Монгол улсын тусгаар эрх хоригдож, автоном эрхтэй болов. 1919 онд Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн хорлогдон нас барав. 1920 онд Хятадын цэрэг Нийслэл Хүрээнд орж ирэх үед Монголын олон нэрт хүмүүс зуурдаар үрэгдэж Бадамдорж, Цэрэндорж нар төр барьж байжээ.
1921 он Ардын хувьсгал 1921 оны 7 сарын 10-нд Монгол улсын байнгын Засгийн газар байгуулагдаж, Д.Бодоо Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамыг, Данзан Сангийн яамыг, Д.Сүхбаатар Цэргийн яамыг, Пунцагдорж Дотоод яамыг, Магсар хурц Шүүх яамыг авчээ. 1924 онд үндсэн хуультай болж, Бүгд Найрамдах улс боллоо. 1946 онд Монголын тусгаар тогтнолыг гадаад ертөнцөд хүлээн зөвшөөрөгч тусгаар улс боллоо.
1961 онд НҮБ-ийн гишүүн боллоо. 1990 он Ардчилсан хувьсгал .
Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн (1878-1919) хорлогдсон Ерөнхий сайд Д.Бодоо (1885-1922) бусдад алуулсан Д.Сүхбаатар (1893-1923) хорлогдсон Солийн Данзан (1885-1924) бусдад алуулсан Лхүмбэ (1902-1934) бусдад алуулсан Ерөнхий сайд П.Гэндэн (1895-1937) бусдад алуулсан Маршал Дэмид (1900-1937) бусдад алуулсан Д.Лосол (1890-1940) бусдад алуулсан Ерөнхий сайд А.Амар (1886-1941) бусдад алуулсан Д .Төмөр-Очир (1921-1985) бусдад алуулсан С.Зориг (1962-1998) бусдад алуулсан О.Дашбалбар (1957-1999) зуурдаар Л.Энэбиш (1947-2001) зуурдаар М.Зэнээ (1947-2002) зуурдаар
1900 он. Өнгөрсөн зууны эхэнд дэлхий даяар асар хямралдан үймж, дэлхийн нэгдүгээр дайн болж олон сая хүний цус урсаж байлаа. Энэ гамшиг Монголыг тойрсонгүй.1911-1921 Богд хаант Монгол Улс.1911 оны 12-р сарын 16-нд Манж Чин улс унаж Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж Богд Хаант Монгол улсаа байгуулав. Хятадууд 1913 онд Өвөр Монголыг салган авч, 1915 онд Орос Монгол Хятад хамтарсан Хиагтын гэрээг хийжээ. Энэ хооронд Монголд Хятадын гамингууд Баруун Унгерний цагаан цэргүүд үүрлэсэн асар хүнд үе байлаа. Нийслэл хүрээнд МАН буюу Монгол Ардын Нам үүсэв. Хэдий 1368-1911 онд нүүдэлч угсаат Манжийн эрхшээлд байсан ч хятадын асар их нөлөөнөөс Монгол улс тусгаар үлдсэн юм. 1800 гэхэд Баруун Европт шинжлэх ухааны тулгуур нээлтүүд нээгдсэн бол, Монголд энэ үед байгалиа шүтэх Бөөгийн шашинтай хосолсон Буддын гүн ухаан оргил цэгтээ хүрч Монголоос олон мянган суут ухаантнууд төрсөн үе ажээ. Эдгээр олон суут хүмүүс удалгүй монгол хүний гар дор хэдэн мянгаараа үхэх эмгэнэлт хувь заяа хүлээж яахин мэдэх билээ. Тэд эх орныхоо ирээдүйн төлөө алтан амиа өргөсөн. Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн (1878-1919) улс орноо удирдаж Монголд олон (50) сургууль бий болсон. Тэрээр тусгаар тогтнолын төлөө тэмцэн Хаант Орост сур дуулиантай анхны төрийн дээд айлчлал хийж, дэлхийн 10 том улсын элчин сайдад нот бичиг гардуулан Орос Хятадын гэрээг эсэргүүцэж байв. 1919 онд хорлогдон таалал боллоо.1920 онд Гамингийн шоронд босоогоороо үхсэн манлай баатар Дамдинсүрэнг бид мартах болоогүй. Зууны эхэнд азаар олдсон Монголын Нууц Товчоо байгаагүй бол Монголын хувь заяа Өвөр Монгол, Төвд Буриадын адил болох байсныг үгүйсгэхэд бэрх. Дэлхий ийнхүү 800 жилийн домгийг хүүрнэсэн гайхамшигт ард түмний оюуны бүтээл дор сүр дарагдаж Монгол улс үнэндээ ертөнцийн чихэнд ахин дуурсахаас аргагүйд хүрч, одоогийн Монгол улс аугаа ард түмний бүтээсэн ариун судрынхаа өмнө адис хүртэх хувьтай байжээ.
1917 он. Орос улсад өрнөсөн Улаан хувьсгал сүр хүчийг олж Ленин (1870-1924) тэргүүт Орос улсын далбаан дор Монгол улс социализм, коммунизмын замыг сонголоо. Гэвч улаан хувьсгалын дараа Орос орны олон мянган сэхээтэн Сталиний (1879-1953) гар доор тарчилан үхсэн билээ. Энэ уй гашуу, бузар явдал Монгол орныг минь тойрсонгүй. Оросын баатарлаг хөвүүдийн адил үхэл Монголын баатарлаг ард түмэнд тохиох байжээ.
1921 он Ардын хувьсгал 1921-1924 он. Эрх чөлөөний хувьсгал ялж Монголчууд Богд Хаант засгаа унагааж шинэ замыг сонголоо. 1922 онд Бодоо (1885-1922), Шагдаржавийн хамт 15 хүн буудуулж, Их удирдагч Д.Сүхбаатар 1923, Богд хаан 1924 онд сэжигтэйгээр нас барж, Солийн Данзан (1885-1924) 1924 онд буудуулж Монгол орон цусан далайд хэлмэгдүүлтийн хар шуурганд шаналж эхлэв. Монгол улсад баруунтан зүүнтэн хэмээсэн тэмцэл өрнөж байв. 1921 онд Монголд 747 сүм хийд, 1818 дуган, 120 мянган лам, сүмийн 100 мянган ажилчин байжээ. Богд хаан, Д.Сүхбаатар (1893-1923) сэжигтэйгээр дараалан үхэж нэгэн төрлийн төр улсад бага хаадын хямрал эхэлжээ. МАН их бага тэмцэлд өртөн МАХН болон хувирч хувьсгалч нэрийг урдаа нэмжээ. Сталин Орост, Монголд Чойбалсан аажмаар төрийн эхийг нэгэн гарт атгаж эхлэв.
1926-1930 он. Орчин үеийн боловролыг үрийг тарьсан их зохиолч Д.Нацагдорж (1906-1937) тэргүүт 30 хэдэн залуус Франц Германд, 180-аад оюутан Орост сураар оджээ . Тэд 11 жилийн дараа эсэргүү тагнуул хэмээх хилс хэрэгт тарчилахаа яахин мэдэх билээ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга Монгол оронд нэгэнт нүүрлэв.
1930-1940 он. Нэгэн намын дарангуйлалд орж Сталиний (1879-1953) удирдлага дор Х.Чойбалсан (1895-1952) МАХН-г тэргүүлэн, Оросын КГБ, Монголын Ногоон малгайтанууд, Тагнуулын Төв газар хамаг эрхийг атган дураараа их баривчилгаа эхлүүлжээ. Социализм монголын ард түмний асар цус нулимсаар бүрэлдэж байв. Хэлмэгдэлийн их шуурганд Монгол орны ухаант мэргэд, гавж лам, сэхээтнүүд, энгийн шударга ард хэдэн мянгаараа цаазлуулж, сураггүй алга болжээ. Бүх сүм хийд, ном судрыг шатаан устгаж байв. 1921 онд Монголд 747 сүм хийд, 1818 дуган, 120 мянган лам, сүмийн 100 мянган ажилчин байснаас 1930 он гэхэд бүх сүм хийд хаагдан албан бус тоогоор 50 мянган лам алагдаж, Гүнжийн сүм, Эрдэнэ Зуу хийд, Амарбаясгалант хийд галд өртжээ. Асар их оюуны соёлд нэвтэрхий байсан лам хуврагт хамгийн бузар булай нэрийг зүүлгэн түүхэн үнэнийг гуйвуулан, өөрсдийн бузар түүхээ ард түмнийхээ цусаар даран бичжээ. Тэр түүхийг уншваас цус үнэртэх буюу.
1933-1934 он. Лхүмбэ (1902-1934), түүнд оноосон хилс хэргээр 60 шилдэг сэхээтэн цаазлуулж, 257 хүн шоронд хоригдож, 126 хүн Орост цөлөгдөв. Тэд харийн нутагт сураггүй үхэж байв. 1933-1934 онд Ж.Лхүмбийн гэх япон тагнуулын хэрэгт 2140 хүний нэр илрүүлэн, 534 хүнийг баривчлан хориж, түүнээс 317 хүнийг Ж.Лхүмбийн Төв, Дорнод, Хэнтийн бүлэгт хамруулан нэр заан шийтгэжээ. 1936 онд Егүзэрийн хийд, Дорнодын лам Жамянтив болон Өлгийн хийдийн лам нарын япон тагнуулын хэрэг гэгч зохиомол хэргийг бий болгосон. 1936 оны 2 сарын 27 нд МАXН-н Төв хорооны тэргүүлэгэчид Дотоод Явдалын Яам байгуулж Х.Чойбалсанг томилжээ.
1937 он. Ерөнхий сайд П.Гэндэн (1895-1937) тусгаар тогтол, лам нарын төлөө Сталинтай зөрөлдөн 1937 онд, Маршал Дэмид (1900-1937) 1937 онд Орост амь насаа алдав. Сталиний гар хөл болоогүй бүхэнд шууд үхлийн ял оногдож байв. Гэгээрлийн сайд Эрдэнэбат хаан 1937 Ленинградад сурагггүй болжээ. Герман, Францад боловсорч байсан залуусыг энэ цаазын тавцан тойрсонгүй, Сайн Ноён хан Намнансүрэн тэргүүт олон зуун шилдэг монгол сэхээтнүүд учир битүүлгээр, бусдын гарт нас барж, шоронд хоригдон цаазаар авахуулж эхлэв. Мэргэн гүн Гомбожав (1900-1937) 1937 онд буудуулж, их зохиолч Д.Нацагдорж (1906-1937) шоронд тарчилж, дараа нь сэжигтэй үхэж, суут зохиолч Буяннэмэх (1901-1937) 1937 онд алуулж, Намхайцэрэн, зохиолч Д.Намдаг шоронд, хорионд, Орост сурсан Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн шоронд үхлийн ял аван цаазлуулах өдрөө хүлээн суужээ. Баатар вангийн хошууны Чингис хааны угсааны сүүлчийн хан Наваан-Юндэн (1908-1985) 1938-1950 онд 12 жил амьдын там гянданд эдэлж энэ хооронд Германд хамт сурсан хайрт хань, саран гоо үзэсгэлэнт Хаалай тарчилаан даалгүй эмгэнэлтэй үхэж, эргэн очсон дүү нь маргааш нь буудуулж алуулсан гунигт түүхүүд үргэлжилжээ. Эрсийг нь хилсээр алж, үлдсэн эмсийг дураараа хүчирхийлж, үрсийг тамлан доромжилсон гунигт түүхэнд өртөөгүй Монгол цөөхөн билээ. Мандуул хааны үед тохиосон алтан ургийг үндэсээр нь устгах дөхсөн түүх энэ удаа давтагджээ. 1937 оны их аймшиг 8 сарын 10-нд Ж.Цэвээнийг (1881-1942) Ленинград хотод бариж, тэр өдөр ерөнхий сайд П.Гэндэнг (1895-1937) барив. Маргааш нь 8 сарын 11-нд Мэргэн гүн хэмээх Мөнх-Очирын Гомбожавыг (1900-1937) барьжээ. 8 сарын 19-нд Маршал Г.Дэмид (1900-1937) Дорнод Сибирт хоолны хордлогоор нэн сэжигтэй нас барав. Ж.Лхүмбийн (1902-1934) эсэргүүний үлдэгдэл хувьсгалын эсэргүү японы тагнуул хэмээсэн Гэндэн Дэмидийн хэрэг ийнхүү бүрдэж эхэлжээ. 1937 оны 9 сарын 10 Баривчилгаа. 10 сарын 2-нд Онцгой бүрэн эрхтэй комисс 3 хүнтэй байгуулж Х.Чойбалсан, Д.Лувсаншарав, шүүх яамны сайд Г.Цэрэндорж оржээ. Энэ комисс 1939 оны 4сард татан буугдах хүртэл 25785 хүний хэрэг хэлэлцэн 20099 хүнийг хуулийн дээд хэмжээгээр хороожээ. 1937 оны 11 сард тушаал гарган эсэргүү байгууллагад элсэн хүн сайн дураар илчилбэл өршөөнө хэмээсэн нь гэмгүй нэгнийг гүжрээр хороох ташаарал болжээ. 1939 онд А.Амарыг (1886-1941) баривчилан хорижээ. 1941 хотод Орост цаазаар авахуулахдаа тэрээр сүүлчийн үгээ Монголд ямар ч эсэргүүний гэх хэрэг үгүй гэж хэлсэн бий.
1940 он. Сталин, Чойбалсаны замд хөндөлдсөн Д.Лосол (1890-1940) 1940онд Оросын Бутирийн шоронд, Л.Лааган 1940 онд буудуулж, Д.Догсом 1941 онд, Д.Лувсаншарав 1941 онд Оросын шоронд, Ерөнхий сайд А.Амар 1941 онд Орост буудуулан, У.Бадрах 1941, З.Сүжээ 1941онд алтан амиа алдав. (Poisoned arrow, Sandagiin Shagdar, Сандагын Шагдарын Хорт сум, цуст аллага номоос болон Готовын Аким, Хэлмэгдсэн заяа 12 номоос) 1952-1984 Ю.Цэдэнбал тэргүүлсэн БНМАУ. Х.Чойбалсан 1953 онд өөд болж 30 жилийн зовлонг өндөрлөсөн ч нэг хүнийг тахин шүтсэн хэвээр Оросын Л.Брежнев Монголын Ю.Цэдэнбалын үед дахин үргэлжилэв. Социализмийн үеийн боловсон аргатай, Сэхээтний төөрөгдөл хэмээх уран гоё үгийн дор хэлмэгдүүлэлт дахин үргэлжилж олон зуун сэхээтэн, шоронд цөлөгдөж, ял асуулгаж, амиа алдсан. Тэднийг 1990 он хүртэл үр удмаар эгээ л боолын адил дээрэлхэн гадуурхаж ирсэн. Харин тэд эх орнийхоо төлөө ийн зовжээ. МАХНамын Эсрэг магтуу, Үгийг Төмөр-Очир, Хөгжмийг сэхээтний хэсэг, Гоцлол дуучин Нямбуу, Сурмаажав, Удирдаач Лоохууз, хөгжмийн хоршилд Гунгаажав, Дашнамжил хэмээсэн гунигт ухуулга МАХН дотор үүсчээ. Тэднийг бүгдийг насаар нь цөлөх, алах нууц тушаал бий болов.Их зохиолч Ц.Дамдинсүрэн манай нам, МАХН бол ард түмнээ алж устгасан бузар хар хуудас мөн гэж МУИС-н индэрээс зоригтой хэлжээ. 1960 он. Танхай шүлэгч Р.Чойном, Түрүүчийн засаг унаад, түүний оронд өндийсөн засаг, түүх соёл, шударга ухаан бүхнийг бас Хүнийг мал болгож байна хэмээн Уур минь хүрч байна шүлгээ бичин шоронгийн хадаас болжээ. Хүнийг мал болгож түүх соёлыг нь мартуулсан гайг одоо хүртэл бид үүрч явсаар. 1964-1990 Дэлэгийн Самбуу элдэв худал хуурмаг бүхэн, гүтгэлэг хээл хахууль, бялдуучлал газар авч, хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдлаа. Манай ард түмнийг басамжилан доромжилж байна. Цэдэнбалын дарангуйлал хэрээс хэтэрлээ, Орос Хятадад үлэмж өртэй боллоо хэмээн шүүмжилээд 26 жил насаараа хэлмэгдэн шоронд шаналжээ. Үзэл бодлийхоо өмнө үнэнч үлдэж, хилс хэргийн төлөө яргалуулахдаа МАХН-н гишүүн Д.Самбуу манай ахмад үе цөм ийм замаар хүйс тэмтэрэгдсэн учир миний мэт нь үхвэл зохино хэмээн сэтгэж хадаасаа толгойгоо цоолж, тарианы зүү цээжиндээ шааж, уушгиндаа зүү оруулжээ. Сайн санаат орос эмчийн ачаар азаар амь үлдэн Монголд ардчилал мэндэлэхэд үнэн үгээ хэлж чадсан эсэргүү эмч Д.Самбуу бурханы оронд оджээ. Энэ мэтийн эх орнийхоо төлөө тэмцэх зориг зүрх сэтгэл бидэнд дутна гэжүү. Дээрх шударга хүмүүс энэ л хүний нэгэн адил тэмцэн насаараа хэлмэгдсэн билээ.Д .Төмөр-Очир (1921-1985) 1962 онд Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойг нууцаар тэмдэглэн, феодалын харгис түүхийг номолсон хэрэгт ба ороолдон Дарханд (1985) гэртээ зэрлэгээр бусдын гарт амь үрэгдсэн. Одоо хүртэл алуурчинг олоогүй. Хэн яагаад.
1984-1990 он. Жамбын Батмөнх. (1926-1997)Цэдэнбал, Брежневийн хаанчлал дуусч Хрущевийн ардчилалийн үрээр, энэ ухаант хүний үед Монгол түмэн арай л амгалан болж, адаглаад өвөг дээдсээ дурсах, түүхээ үзэх, бурхан шашинаа шүтэх тал дээр арай чөлөөтэй болж ирсэн. Ард түмэн Ардчилалын босгонд дөхөн ирж хилэгнэн ташуураа далайн бослоо.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2352597/29d/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:43:54
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26806
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3174
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
» Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2704
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2417
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2360
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1313
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1342
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1244
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1131
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1365
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청