Бичлэгийн тоо 2,391

 1.Зан төрхийн назгай байдал

Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж бүхий л сэтгэцийн үндэс нь назгай байдал лав мөн.

Энэ назгай байдал, байгаль, түүхээс үүдэлтэй юм. Балар эрт цагт монгол нүүдэлчдийн нүүдэллэж явсан Төв Азийн бэсрэг уулсын байгаль нь хатуу бөгөөд догшин ажээ. Үүн дээр нь түүхэн үйл явц тухайлбал эзэрхэг ёс овгийн байгууллын хойш тогтсон, харийн дарлалд олон жил нухлуулсан, энэтхэг төвдийн шашны нөлөөнд мунхарсан энэ бүгд Төв Азийн овог аймгууд, түүний дотор монголчуудын сэтгэл оюуны төрх байдалд ул мөрөө үлдээжээ.

Зарим нэг онцолж үзэх зүйл байвч, даамай шингэсэн аминлаг назгай байдал нь тэдний жам ёсны дүр төрх болж улмаар монголын ард түмний олон мянган жилийн түүхийг тодорхойлсоор иржээ.

Энэ назгай байдал европчуудын толгойд үл багтан эдүгээ ч таны нүд рүү цоргисоор л. Та төрийн байгуулал, эдийн засгийн амьдрал, шашин шүтлэг, зан заншил зэргийн алийг нь ч аваад харсан хүлцэнгүй бөгөөд мал тэдний амьдралын үндэс нь юм. Тэдний амьдрал үхэл 2 малтай холбоотой гэхэд ямар ч хэтрүүлэг болохгүй.

Иймээс ч тэд малынхаа төлөө юуг ч хайрлахгүй байх нь аргагүй гэж бодмоор.

Бас мянга мянган жил болохдоо тэд малыг хөнөөдөг элдэв өвчин, зэрэг зүйлстэй тэмцэх бүдүүлэг ч атугай зохистой арга ажиллагаа боловсруулсан ёстой. Гэтэл бодит амьдрал дээр бид байх ёстой юмны огт эсрэг байдалтай тааралдах юм. Монголын мал аж ахуйн өнөөгийн хэлбэр туйлийн бүдүүлэг байна. Энэ бол хүний гар огтхон ч хүрээгүй балар эртний мал аж ахуй гэж бүрэн утгаар хэлж болно.

2. Залхуурах, зүгээр суух хоёр

зан төрхийн назгай байдалтай байдаг монгол хүний өөр бас нэг шинж байдал бол түүний ямар нэгэн тийм зарчимлаг залхуурал юм.  Монгол хүнийг ажил хийх авъяас чадваргүй гэж хэлж болохгүй. Тийм биш.

Шаардлага гарвал тэд мэрийлттэйгээр удаан ажиллаж чадна.

Гай болоход монгол хүнажил хийх дургүй. Аливаад хүч гаргахыг үзэж чаддаггүй.

Тэд орос дарга юмуу гадаадын худалдааны ч юмуу эсвэл өөр ямар нэгэн хариуцлагатай ажил эрхэлсэн хүмүүсийг байнга л завгүй ажил эрхэлсэн байгааг хараад дотроо гайхдаг.

Тэдний ойлголтоор ажил хийж буй хүний зэрэг дэв дээш ахих тусам ажил нь багасах ёстой.

Энэхүү зарчимлаг залхуурлын үр дагавар нь практик дээр бол ердөө зүгээр суух явдал юм. Ийнхүү зүгээр суухыг ялангуяа насанд хүрсэн эрэгтэйчүүд онцгой таашаадаг. Монголд эмэгтэйчүүд ба хүүхдүүд л ажилладаг. Тэд айл гэрийн бүхий л ажлыг амжуулдаг. Харин гэрийн эзэн аян жин гэхээс биш бусад үед гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана.

3. Цаг бол мөнгө биш

Америкт байдаг энэхүү зүйр үг монголд бол цаг бол мөнгө биш гэсэн утгаар урвуугаар хэрэглэж болно. Учир юун гэвээс монголчууд цагийг ерөөс ойшоодоггүй. ойшоох аргаа ч мэддэггүй.

4. Хир буртаг, цэвэр бус байдал

Соёл багатай ямарваа нэгэн хүний адил монгол хүн хир буртаг, цэвэр бус байдал дунд аж төрнө. Монгол хүн саван хэрэглэхийг мэдэхгүй. Тэд гар нүүрээ хүйтэн усаар угаасан болно. Биеэ хэзээ ч угааж үзээгүй.

Ийм учраас арьсанд нь зузаан хатуу хир тогтоно. Өмсөж байгаа дээлээ бас л угаахгүй. Дээлээ  урагдтал нь тайлахгүй өмсөнө. Аз болоход монголчуудын хувцас хийж өмсдөг хятадын даавуу эдэлгээ муутай, жилээс хэтэрдэггүй болохоор тэд арга буюу жилд нэг удаа цамц, өмд, дээлээ жилд нэг удаа солино гэсэн үг.

Ердийн цагт монгол хүний дээл тостой, хөлстэйн дээр, энд тэндгүй цоорхой байна. Хир хөлс нь хутгалдаад монгол хүнээс хачин муухай үнэр ханхийхэд занг нь мэдэхгүй хүмүүс өөрийн эрхгүй зэвүүцнэ. Гэр оронд нь цэвэр бус байдал энд тэндгүй. Сав суулгаа угаадгүйгээс мөн л зуззан хир тогтсон байна.

/Тохиолдол: бодит явдал. тэр үеийн оросын консул яагаад ч юм гудамжинд ил бие засаж суусан нэгэн эмэгтэйг морин тэргээрээ дайрчихжээ. Тэгээд монголын засаг захиргааныхан энэ талаар зүйн дагуу албан ёсны эсэргүүцэл явуулсан аж. Гэтэл тэр үед оросын консул байсан Шишмарев хотын гол гудамжинд "бүргэдийн суудал үзүүлж" буй хүний амь насыг хариуцахгүй гэжээ. Удаан хугацаанд олон удаа дипломат бичиг харилцан солилцсоны эцэст оросын консул болон оросын хүмүүсийг тусгай гудмаар явуулж байх, түүнчлэн гудамжинд монголчуудыг "бүргэдийн суудал үзүүлэхийг" хориглох шийдвэр гаргаж байсан гэдэг.

5. Харанхуй бүдүүлэг ба мухар бишрэл

Монголчуудыг соёл боловсролын салбарт богино хугацаанд үсрэлт хийнэ гэж найдвал туйлын уучлашгүй хөнгөмсөг явдал болох нь өмнөх зшүйлүүдээс харахад тодорхой байна.

Үнэхээр ч монголчууд гайхалтай бүдүүлэг харанхуй байна. Төрийн жолоо атгадаг дээд лам ноёдыг нь эс тооцвол монголчууд бүгдээрээ дэндүү арчаагүй байдалтай байна.

Жирийн монгол хүн хэдэн мал, нүүдлийн хэвшлээс өөр юу ч мэдэхгүй байна. Бичиг үсэг, удам судар, түүх, үгүй ядаж хуучны хот балгас, хөшөө дурсгалын талаар хэлэх үггүй байдаг. /Хүн амын 1% нь бичиг үсэгтэй/ хошуунаасаа гарч үзээгүй хүн байх ба хүрээг холын оронд байдаг гэж төсөөлж Манж хаан, оросын баатар цагаан хаан гэж байдгыг дуулах нь дуулжээ. Харин тэнд хаана хаана юу байдагтэндхийн ард түмнүүдийн талаар юу ч мэдэхгүй байлаа.

6. Ажигламтгай сониуч зан

Гайхмаар ажигламтгай байдал бол монгол хүний шинж гэлтэй. Монгол хүн ердийн хуримтлуулсан сэтгэгдлээр ядмаг болоод ч тэр үү эсвэл ямар ч ачаалалгүй байдаг эмнэг онгон ухааных нь тусгаж авах чадвар дэндүү их болоод ч тэр үү ямартай ч европчуудын огт анзааралгүй өнгөрөөж болох юмыг монгол хүн л гярхай харах чадвартай юм байна лээ.

7 Бодь сэтгэл, зочломтгой зан.

Монгол хүний зан төрхийн зан төрхийн ихээхэн сэтгэл татам чанарт тэдний хөгжилтэй бодь сэтгэл, зочломтгой зан юм. Та хөмсөг зангидсан дүнсгэр монгол эртэй барагтай л бол тааралдахгүй. Зан аашаа хувиргах нь  их огцом. Нэг ёсондоо том хүн бус хүүхдүүд аятай сэтгэгдэл төрүүлнэ. Монгол хүн ер нь хөгжилтэй бодь сэтгэл өвөрлөж, хаш цагаан шүд яралзуулан бусдыг дооглож бусдад дооглуулж тачигнатал хөхөрч, хээр талаар морин дэл дээр цээл хоолойгоор илүү өргөн айзам уртын дуугаа дуулна.

Зочломтгой заншил нь бүүр ч гойд. Ямар ч зочныг сайхан хүлээж авч, хойморын ойролцоо суухыг урин гэрийн эзэгтэй цай аягалахад гэрийн эзэн хөөрөг барьж тамхилна. Зочломтгой зан чанар нь аян замын хүмүүсийн ажлыг хөнгөвчилдөг.

8. Эрэгтэй эмэгтэй хүний харилцаа

Урьд цагт эр эмийн харилцаа нь хатуу тогтсон хуулиар зохицуулагдаж байсан бол Автономит Монголд бэлгийн амьдрал ялангуяа дээд ангийнханд заримдаа 8-9 насанд эхэлдэг байна. Харин жирийн хүмүүсийн дунд энэ нь 15-16 насанд эхлэх боловч гэрлэгсдийн ихэнх нь 17-19 настан байх бөгөөд тэдний ихэнх нь "хориотой алим"-ний амтыг амталдаг ажээ. Монгол эмэгтэй өөр хаана ч байхгүй энгэр султай.

/Би монголын эрхзүйг тодорхойлох санаатай материал цуглуулж явахдаа учир сайн ойлгох хүмүүсээс хүчингийн хэргийг яаж шийтгэдэг гэж асуухад тэд ерөөсөө түгдрээд хариулж чаддаггүй байлаа.

Харин нэгэн номтой байрын ламаас асуухад "За даа. манайд ч ийм гэмт хэрэг байдаггүй юм шүү дээ. Манай хүүхнүүд ердөө татгалздаггүй амьтад шүү дээ" гэж илэн далангүй айлдаж билээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2336769/2d5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3170
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4885
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2703
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2416
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2358
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1445
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1312
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1341
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1243
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
» И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1130
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1364
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청