Бичлэгийн тоо 2,391

 Монголчууд аав, ээжийгээ гэрийнхээ хойморт залж, хүндлэн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Эзэн Богд Чингис хаан өтөл хөгшдийг шагнаж урамшуулан хүндэлж, аян дайнд явахдаа тэдний сургааль үгийг сонсдог байсан тухай "Монголын нууц товчоо"-нд өгүүлсэн нь бий.

Гэтэл өнөө цагт ээж, аавыгаа гудамжинд орхиод явдаг үр хүүхэд цөөнгүй тохиолдох болжээ. Долоон жилийн өмнө хүнд өвчин туссан ээжийгээ эмнэлгийн хашаанд орхиод эргэж ирээгүй хүн байна. Ийм хэцүү хувь заяатай хөгшдийг асарч тойлдог "Энэрэл" эмнэлгийг зорилоо. Бичиг баримтгүй, нийгмийн эмзэг давхаргын  хүмүүст үйлчилдэг эмнэлэг ганцхан байдаг. Энэнь1998 онд байгуулагдсан "Энэрэл" эмнэлэг юм. Орон гэргүй, нэн ядуу хүмүүсийг түр хугацаагаар асарч, сувилах үүрэгтэй уг эмнэлэгг үр хүүхдүүд нь эцэг эхээ авчирч хэвтүүлээд буцааж авдаггүй зуршил тогтжээ. Тэднийг эмнэлгээс гаргахад очих газаргүй учир эмнэлэг өнөөг хүртэл хооллож ундлан шаардагдах сувилгааг хийж байдаг аж.

Уг эмнэлэгт хүүхдүүд нь орхиж яваад долоон жил болж байгаа 75 настай Г.Агаржав, 70 гаруй насны Ё.Хишигханд гэх хоёр буурай байна. Хөгшид нүдээ хөхөртөл хүүхдүүдээ харуулдан суудаг тухай эмнэлгийн ажилтнууд хэлж байлаа. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.


-Г.Агаржав: Намайг удахгүй авах байх-

-Та энд ирээд хэдэн жил болж байна?

-Их удаж байгаа. Хүүхдүүд маань удахгүй ирж авах байх. Эмээ нь залуудаа нөхөртэйгөө машинтай их олон газраар явж үзсэн. Манай хүүхдүүд Завханд байдаг гэсэн.

-Таны биеийн байдал ямар байгаа вэ?

-Хөл өвддөг юм. Хэвтэрт ороод дөрвөн жил болж байна. Удахгүй эндээс явуулна гэсэн.

-Ё.Хишигханд: Хүүхдүүд маань ганц ч удаа ирээгүй-

-Та залуудаа ямар ажил хийж байсан бэ ?

-Эмээ нь залуудаа оёдолчин хийдэг байсан. Хүүхдүүд маань ганц ч удаа ирээгүй, ажил нь болохгүй байгаа юм байлгүй

-Энд өлсч байна уу ?
-Өдөрт гурван удаа хоол өгдөг болохоор өлсдөггүй. Гэхдээ уйдаад байдаг юм. Хааяа энд ирсэн хүмүүстэй хууч хөөрдөг.

Энэ хоёр буурай ухаан санаа нь тааруухан, юм ярихдаа муу гэдгийг "Энэрэл" эмнэлгийн эмч нар хэлж байлаа. Мөн олон зүйл асуухаар сэтгэл санаа нь тогтворгүй болж, бие нь мууддаг гэсэн учир өөр зүйл асуух зүрх хүрсэнгүй.

Тэд залуу цагтаа эх орондоо ихийг бүтээсэн хүмүүс явсан гэдгийг төр засаг тэр тусмаа үр хүүхэд нь мартаж болохгүй санагдана. Хэдий ядуу, хүнд амьдралтай байлаа ч төрүүлсэн ээжийгээ өвлийн хүйтэнд эмнэлгийн хашаанд орхиод явж байгаа хүн та бидэн дунд алхаж явна гэхээр өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрж байлаа.

-Он гарсаар гурван ч өндөр настанг үр хүүхэд нь орхиод явсан-

"Энэрэл" эмнэлгийн захирал Б.Хүрэлчулуунтай ярилцлаа.

-Ар гэрийнхэн нь орхиод явсан хүмүүст ямар ч бичиг баримт байхгүй болохоор Асрамжийн төвд өгч чадахгүй байгаа гэж сонслоо?

-Манай эмнэлэг гудамжинд амьдардаг, ядуу, амьдралын бололцоогүй хүмүүст үйлчилдэг газар. Ер нь бидний нэрлэж заншсанаар траншейны хүмүүс хэвтэж эмчлүүлдэг. Би энэ эмнэлэгт ирээд зургаан жил болж байгаа. Энэ хугацаанд өндөр настай аав, ээжийгээ хэвтүүлж орхиод эргэж авахгүй тохиолдол олон гарсан. Тэр болгоны араас хөөцөлдөж, ар гэрийнхнийг нь олж өгдөг. Өнгөрсөн жил манай эмнэлэгт найман хүн хэвтүүлээд аваагүй. Үүнээс гурав нь бурхан болсон. Одоо хүүхдүүд нь байдаг мөртлөө ирж авдаггүй, гурван өндөр настай бий. Тэднийг Асрамжийн төвд өгөх гэхээр бичиг баримт байхгүй гээд хүлээж авдаггүй. Монгол Улсын иргэн гэж батлах ямар ч бичиг баримт байхгүй болохоор цалин тэтгэвэр болон группын мөнгө олгох боломжгүй. Тиймээс саяхан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хандан иргэний үнэмлэхтэй болгож, Асрамжийн газар шилжүүлэхээр яриад байгаа. Дараагийн долоо хоногоос шийдэгдэх байх.

-Долоон жил болж байгаа хоёр эмээгийн үр хүүхдүүд нь ганц удаа ч ирээгүй гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу ?

-Манай эмнэлэгт хэвтэж байгаа Ё.Хишигханд гуай хамгийн олон жил болж байгаа. Хүүхдүүд нь ажил төрөлтэй, амьдрал нь сайн явдаг мөртлөө ээжийгээ эргэж ирдэггүй. Биднийг шаардлага тавьж гэрт нь аваачаад өгөхөөр эргүүлээд аваад ирдэг. Бүр өвөл хүртэл хашаанд орхиод явчихдаг. Энэ хүмүүсийг аав, ээжийгээ хаяж чадаж байгааг ойлгодоггүй.

-Танай эмнэлэгт эцэг, эхийгээ орхиод явах тохиолдол жилд хэдэн удаа гарч байгаа вэ?

-Ийм тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Манай эмнэлэг асрамжийн газар биш болохоор ажилчдад хүндрэл учирдаг. Өнгөрсөн жил 18 удаа өндөр настай, хүнд өвчтэй хүнийг хашаанд орхиод явсан тохиолдол гарч байсан. Харин энэ жил ийм тохиолдол он гарсаар гурав гараад байгаа. Бид цагдаагийн байгууллагатай хамтран ар гэрийн хүмүүст нь хүргэж өгдөг. Монгол хүн чинь эцэг, эхээ өргөж асардаг байтал харин тэд эсрэгээр нь энд тэндгүй орхиод явчихдаг. Санаанд багтамгүй зүйл гарсаар байна.

Э.Хүрэлбаатар

Мэдээллийн спонсор: Нийгмийн толь

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2341912/7a0/trackback

wowca

2010.01.05 18:25:45
*.120.154.205

sasa
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26806
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3183
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2704
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2417
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2360
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1313
» Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1342
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1244
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1131
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1365
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청